Герман улсын HARIBO брэндийг албан ёсны эрхтэйгээр Алтан Жолоо Импекс компани импортлон, Монголынхоо хэрэглэгчдийн гарт хүргэн ажилладаг билээ.
Бидний сайн мэдэх хөөрхөн шар бамбаруушны логотой HARIBO брэндийн залуус жил бүрийн 6 сарын 1-ний өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркт олон төрлийн шинэлэг тоглоом, бүтээгдэхүүн амталгаа, гарын бэлэг тараах зэрэг олон үйл ажиллагааг үнэ төлбөргүй баяр дээр нь баяр нэмэхээр зохион байгуулж нэг өдрийг хамтдаа өнгөрүүлдэг билээ.
Тэгвэл энэ жилийн хүүхдийн баяраар тэд илүү өргөн цар хүрээтэйгээр тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөөд байна. Бяцхан дүү нартаа зориулан BIG BOWLING том хэмжээтэй боулинг тоглоом, хөгжилтэй бөгөөд тэнцвэр шаарддаг Twister тоглоом, тоглоом бүрд гарын бэлгүүд, зураг авхуулах сонирхолтой бүүтүүд, Face Art, сугалаа зэрэг олон Сюрприз бэлдсэн байгаа юм байна.
Хайртай дүү нар болон хүүхдүүдээ дагуулаад 6 сарын 1-нд Хүүхдийн Паркийг зориорой.