• 6 сарын 8, Ням

Гурван Гал эмнэлэг, Абико Академи хамтран Япон улсын франчайз “Baby Coaching” сургалтыг эхлүүлж байна

ikon.mn
2025 оны 5 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Энэ онд 15 жилийн ой нь тохиож буй Монголын ууган хувийн төрөх эмнэлэг болох Гурван Гал Нэгдсэн Эмнэлэг болон Японы Baby Coaching хөтөлбөрийг Монголд албан ёсоор нэвтрүүлж буй Абико Академи хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Гурван Гал эмнэлэг нь энэхүү хамтралын хүрээнд жирэмсний тусламж үйлчилгээнд шинэ хандлагыг нэвтрүүлж, үйлчлүүлэгчдэд биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийг цогцоор нь дэмжих зорилго тавьж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд жирэмсэн эхчүүдэд зориулсан “Baby Coaching” жирэмсний сургалт Гурван Гал эмнэлгийн үйлчлүүлэгчдэд анх удаа хүрэх гэж байна. Энэхүү сургалт нь эхийн сэтгэлзүй, мэдрэмж, хүүхэдтэйгээ анхны холбоо тогтоох нь ураг болон нярайн тархины хөгжлийн суурь үе шаттай хэрхэн шууд уялддаг талаар шинжлэх ухаанд суурилсан мэдлэгийг мэргэжлийн Япон улсын сертификат авсан багш нараас авах боломжтой болж байна.

Сургалт нь Японд 20 гаруй жилийн туршлагатай, шинжлэх ухаанд суурилсан арга зүйтэй бөгөөд жирэмсний үед эхийн сэтгэл хөдлөл, урагтай харилцах байдал нь хүүхдийн тархи, сэтгэлзүйн хөгжилд хэрхэн нөлөөлдөг талаар мэдлэг олгоно. Хүүхдийн тархи нь төрсөн цагаасаа эхлэн хурдацтай хөгжиж, анхны 1000 хоногт (жирэмслэлтээс 2 нас хүртэл) тархины үндсэн бүтэц, мэдрэлийн сүлжээ (синапс)-үүдийн 80% нь бүрэлддэг.

Энэ үед хүүхэд харсан, сонссон, мэдэрсэн бүх мэдээллийг хүлээн авч, сэтгэл хөдлөл, хэл яриа, хөдөлгөөн, сурах чадвар зэрэг ирээдүйн суурь чадварууд бүрэлдэж эхэлдэг. Хэрвээ энэ үед эцэг эхийн оролцоо, хайр, харилцаа дутмаг байвал тухайн чадварууд бүрэн хөгжихгүй байх эрсдэлтэй. Харин зөв дэмжлэгтэй орчинд хүүхдийн тархины синапс сүлжээ хүчтэй хөгжиж, дараа дараагийн насанд хялбар суралцдаг, сэтгэл зүй тогтвортой, нийгмийн харилцаанд амжилттай хүн болон төлөвшдөг байна.

Абико Академи нь Японы Baby Coaching Association-тай хамтран ажиллаж, хүүхдийн хөгжлийн суурь үе шат болох 0–5 насанд эцэг эхийн оролцоог дэмжсэн сургалтуудыг Монголд нэвтрүүлж байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.