Уншиж байна ...

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №37

A.Жаргал
2016 оны 8 сарын 14
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Аль нь чиргүүлд тооцогдох вэ?
МУ-ын ЗХД-ийн 1.4-т механикжсан тээврийн хэрэгслээр чирэхэд зориулсан тээврийн хэрэгслийг "Чиргүүл" гэж заасан.Хариу:1
1. Механикжсан тээврийн хэрэгслээр чирэхэд зориулсан тээврийн хэрэгсэл
2. Ердийн хөсгөөр чирэхэд зориулсан хэрэгсэл
3. Дээрх бүгд
2
Та тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 2.3.к-д зааснаар жолооч тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан /шар өнгийн дохио ажиллуулж яваагаас бусад/ автомашин, мотоцикл буюу тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед тухайн зорчих хэсэг /уулзвар, гарц/ дээр зай тавьж өгөн зогсож өнгөрүүлэх үүрэг хүлээнэ. Иймд та зам тавьж өгөх шаардлагатай. Хариу: 1
1. Шаардлагатай
2. Шаардлагагүй
3
Аль тээврийн хэрэгслийг тэмдгийн үйлчлэх хүрээнд түр зогсохыг зөвшөөрөх вэ?
"Түр зогсох хориотой" 2.27 тэмдэг нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 8-д зааснаар чиглэлийн тээврийн хэрэгсэлд хамаарахгүй. Иймд зөвхөн чиглэлийн тээврийн хэрэгсэл зогсохыг зөвшөөрнө. Хариу: 1
1. Зөвхөн чиглэлийн тээврийн хэрэгсэл
2. Зөвхөн такси
3. Зөвхөн тахир дутуу хүн тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл
4
Аль тэмдэг амрах газрыг мэдээлэх вэ?
"Амрах газар" 5.44 тэмдэг нь амрах газрыг мэдээлнэ. Хариу - 3
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Зөвхөн В
4. Зөвхөн Б, В
5
Суудлын автомашин жолоодож яваа бол аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
"Тээврийн хэрэгслийн төрөл" 6.4.а тэмдэг нь бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашинд хамаарна. Иймд тухайн уулзвараар суудлын автомашин бүх чигт явахыг зөвшөөрнө. Хариу - 3
1. Зөвхөн чигээрээ
2. Зөвхөн чигээрээ буюу баруун гар тийш
3. Бүх чигт
6
Аль тэмдэг зохицуулдаггүй уулзварт зогсохгүй явахыг хориглох вэ?
"Зогсохгүй явах хориотой" 3.5 тэмдэг нь "Зогс-шугам" 7.11 тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй бол зорчих хэсгийн огтлолцолын өмнө зогсолт хийхгүйгээр явахыг хориглоно. Хариу - 2
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Зөвхөн В
4. Бүгд
7
Замын энэ хэсэгт түр зогсохыг зөвшөөрөх үү?
7.9 тэмдэглэлээр удаан зогсохыг хориглосон газрыг тэмдэглэх бөгөөд замын энэ хэсэгт түр зогсохыг зөвшөөрнө. Хариу: 1
1. Зөвшөөрнө
2. Зөвхөн зорчигч буулгаж, суулгахын тулд түр зогсоно
3. Хориглоно
8
Чирэгдэж яваа механикжсан тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл асахгүй бол аль тэмдгийг гадна талын арын хэсэгт байрлуулж хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 6.3.г-д зааснаар чирэгдэж яваа механикжсан тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй / эсвэл байхгүй/ бол ослын зогсолтын тэмдгийг уг тээврийн хэрэгслийн гадна талын арын хэсэгт байрлуулна.Хариу: 1
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Зөвхөн В
9
Суудлын автомашинаар зурагт үзүүлсэнээр буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 7.9-д зааснаар уулзвар, гарцаар жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино. Иймд суудлын автомашиныг баруун гар талын эгнээнээс буцаж эргэхийг хориглоно.Хариу:2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
10
Жолооч гарцаар баруун гар тийш эргэхдээ:
МУ-ын ЗХД-ийн 7.3-д зааснаар эргэх чиг заадаг анхааруулах дохиог тодорхой үйлдэл хийхийн өмнө өгөх бөгөөд хийж дуусмагц зогсооно. Хариу: 2
1. Тэмдгийн заалтийг зөрчсөн
2. Эргэх чиг заадаг анхааруулах дохиог гэрлээр өгөөгүй
3. Дээрх бүгд
11
Суурин газрын гаднах замд зурагт үзүүлснээр зүүн гар талын эгнээгээр байрлан явахыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 8.5-д зааснаар суурин газрын гаднах зам буюу 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно. Хариу - 2.
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
12
Энэ тохиолдолд та чигээрээ явах бол:
МУ-ын ЗХД-ийн 10.3-д тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно гэж заасан тул та ачааны автомашиныг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно. Хариу: 1
1. Ачааны автомашиныг баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө
2. Ачааны автомашиныг зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө
3. Дээрх бүгд
13
Аль тээврийн хэрэгслийг буруу байрлуулж зогсоосон бэ?
МУ-ын ЗХД-ийн 11.2-т зааснаар зорчих хэсгийн өргөсгөсөн талбайд цувуулахаас өөр байдлаар /бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр/ зогсоож болно. Иймд хоёул зөв байрлуулсан. Хариу - 3
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Хоёул зөв
14
Энэ тэмдэг тавигдсан уулзварт:
Тойрох хөдөлгөөнтэй уулзварын өмнө "Зам тавьж өгнө" 3.4 тэмдэг тавигдсан учир уг уулзварт гол ба туслах замын уулзвар нэвтрэх журам баримтална. Хариу: 1
1. Гол ба туслах замын уулзвар нэвтрэх журам баримтална
2. Уулзварыг түрүүлж нэвтэрнэ
15
Та баруун гар тийш эргэхдээ ачааны автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та ачааны автомашинд зам тавьж өгнө. Хариу - 1
1. Тийм
2. Үгүй
16
Төмөр замын гарам дээр зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн жолооч гармыг нэн даруй чөлөөлөх боломжгүй бол галт тэргэнд зогсох дохиог өдрийн цагт хэрхэн өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 14.6.в-д зааснаар галт тэрэг ойртон ирж байгаа эсэхийг анхааралтай ажиглан хэрэв ирж байвал угтан гүйж өдрийн цагт тод өнгийн сайн харагдах зүйлээр тойруулан даллаж зогсох дохио өгнө. Хариу - 2
1. Тээврийн хэрэгслийн дуут дохио өгнө
2. Галт тэргийг угтан гүйж, тод өнгийн сайн харагдах зүйлээр тойруулан даллаж дохио өгнө
3. Төмөр зам дээр галт тэрэгний өөдөөс харж зогсон баруун гараараа даллаж дохио өгнө
17
Тууш замд бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин аль эгнээгээр байрлан явах вэ?
МУ-ын ЗХД-ийн 17.1.б-д зааснаар тууш замд бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талын нэг буюу хоёр дахь эгнээнээс бусад аль ч эгнээгээр явахыг хориглоно. Хариу: 3
1. Аль дурын эгнээгээр
2. Хамгийн баруун гар талын эгнээгээр
3. Зорчих хэсгийн хамгийн баруун гар талын нэг буюу хоёр дахь эгнээгээр
18
Тээврийн хэрэгслийн овроос өргөөшөө хэдэн метрээс илүү гарсан ачаанд “Овор ихтэй ачаа” таних тэмдэг байрлуулах шаардлагатай вэ?
МУ-ын ЗХД-ийн 22.6-д зааснаар тээврийн хэрэгслийн овроос өргөөшөө 0.4- метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт "Овор ихтэй ачаа" таних тэмдэг байрлуулна. Хариу - 1
1. Зөвхөн 0.4 метр
2. Зөвхөн 0.5 метр
3. Зөвхөн 0.6 метр
19
Жолооч халтиргаатай замд хэрхэн тоормослох вэ?
Халтиргаатай замд автомашиныг тоормосны дөрөөг нэг удаагийн огцом гишгэлтээр зогсоох нь шарвалт үүсэх аюултай учир тоормосны дөрөөн дээр тасалдалттай гишгэж зогсооно. Хариу - 2
1. Авцуулах холбоо буюу араан дамжуулгыг салгаж, тоормосны дөрөөн дээр тултал гишгэнэ
2. Авцуулах холбоо болон араан дамжуулгыг салгалгүй, тоормосны дөрөөн дээр тасалдалтай гишгэнэ
20
Эгэмний яс нь хугарсан хүнд эмнэлгийн анхны тусламжийг хэрхэн үзүүлэх вэ?
Эгэмний яс нь хугарсан хүнд эмнэлгийн анхны тусламжийг үзүүлэхдээ гарыг тохойгоор нь тэгш өнцөг гарган нугалж, гурвалжин алчуур эсвэл бинтээр сойгоод биетэй нь холбож бооно. Хариу - 3
1. Мөрөн дээр хоёр цагираг тавина
2. Гурвалжин алчуураар гарыг сойно
3. Гарыг тохойгоор нь тэгш өнцөг гарган нугалж, гурвалжин алчуур эсвэл бинтээр сойгоод биетэй нь холбож бооно

Түр хүлээнэ үү...