Уншиж байна ...

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №34

A.Жаргал
2016 оны 7 сарын 24
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
“Түр зогсолт” гэж юу вэ?
МУ-ын ЗХД-ийн 1.4-т тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 5 минутаас илүүгүй хугацаагаар зогсоох үйлдлийг "Түр зогсолт" гэж заасан бөгөөд зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахад үүнээс илүү хугацаагаар зогсоох үйлдэл нь түр зогсолтод хамаарна.Хариу: 2
1. Зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахаас бусад тохиолдолд 5 минутаас дээш хугацаагаар тээврийн хэрэгслийг зогсоох үйлдэл
2. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 5 минутаас илүүгүй хугацаагаар зогсоох үйлдэл
3. Жолооч зорчигчийн биеийн байдал муудсаны улмаас тээврийн хэрэгслийг зогсоох үйлдэл
2
Осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх тохиолдолд жолооч:
МУ-ын ЗХД-ийн 2.5.г-д осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно гэж заасан.Хариу: 3
1. Зөвхөн хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулна
2. Зөвхөн осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тээврийн хэрэгслийн ул мөрийг тодорхой тэмдэглэнэ
3. Дээрх бүгд
3
Аль тэмдэг чиглэлийн тээврийн хэрэгсэлд хамаарахгүй вэ?
"Хөдөлгөөн хориотой" 2.2 тэмдэг нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 8-д зааснаар чиглэлийн тээврийн хэрэгсэлд хамаарахгүй. Хариу - 3
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Зөвхөн В
4
Аль тэмдэг замын дугаарыг мэдээлэх вэ?
"Чиглэлийн дугаар" 5.26.а,б тэмдэг нь зам (чиглэл)-ын дугаарыг мэдээлнэ. Хариу - 1
1. Зөвхөн А, Б
2. Зөвхөн Б
3. Зөвхөн В
5
Тэмдэг бүхий зогсоолд аль тээврийн хэрэгсэл зогсохыг зөвшөөрөх вэ?
"Тээврийн хэрэгслийн зогсоолд тавих хэлбэр" 6.6.в тэмдэг нь "Зогсоол" 5.15 тэмдэг бүхий зогсоолд суудлын автомашин, мотоциклыг зорчих хэсэгтэй хиллэсэн явган хүний зам дээр тэмдэгт дүрсэлсэн хэлбэрээр зогсохыг заана. Хариу: 1
1. Зөвхөн суудлын автомашин ба мотоцикл
2. Бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин
3. Бүх тээврийн хэрэгсэл
6
Аль зурагт гол замыг үзүүлсэн бэ?
"Тууш зам" 5.1, "Туслах зам" 3.3.б тэмдгүүдээр гол замыг заана. Хариу - 3
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б, В
3. Зөвхөн А, Б
4. Бүгд
7
Аль зурагт явган хүний зохицуулдаггүй гарцын тэмдэглэлийг үзүүлсэн бэ?
А зурагт "Явган хүний гарц" 7.13.а явган хүний зохицуулдаггүй гарцыг, Б зурагт "Явган хүний гарц, 7.13.б явган хүний зохицуулдаг гарцын тэмдэглэлийг үзүүлсэн байна.Хариу: 1
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. А, Б
8
Аль тохиолдолд суурин газарт дуут дохио хэрэглэж болох вэ?
МУ-ын ЗХД-ийн 6.1.а-д зааснаар суурин газарт дуут дохиог зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд хэрэглэж болно.Хариу: 2
1. Зөвхөн гүйцэж түрүүлэхийн тулд
2. Зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд
3. Дээрх бүгд
9
Та замаас гарахдаа:
МУ-ын ЗХД-ийн 7.7-д зааснаар жолооч замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугйунд зам тавьж өгнө.Хариу: 4
1. Бусад хөдөлгөөнд оролцогчдоос давуу эрхтэй
2. Зөвхөн явган зорчигчдод зам тавьж өгнө
3. Зөвхөн унадаг дугуйчинд зам тавьж өгнө
4. Явган зорчигч, унадаг дугуйчинд зам тавьж өгнө
10
Гараар өгсөн анхааруулах дохио ямар утгатай вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.1-д зааснаар жолооч хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх /байр эзлэх, зогсох/-ийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө. МУ-ын ЗХД-ийн 7.2-т зааснаар зүүн гар тийш дохио өгөхдөө зүүн гараа чигээр нь сунгах буюу эсвэл баруун гараа тохойгоор нь нугалж өргөнө. Хариу: 1
1. Хөдөлгөөн эхлэх гэж байгаа
2. Тусламж хүсэж байгаа
3. Эргэлтийн цаана аюултай болохыг
11
Гүйцэж түрүүлсний дараа дунд эгнээгээр байрлан явахыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 8.3-д зааснаар хөдөлгөөний эгнээ нь тэмдэглэлээр тодорхойлогдсон гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрдөг. Иймд гүйцэж түрүүлсний дараа дунд эгнээгээр байрлан явахыг хориглоно. Хариу - 2.
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
12
Замын үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 10.6.е-д зааснаар эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 2
1. Ачааны автомашин цагт 30 км-ээс бага хурдтай яваа бол зөвшөөрнө
2. Хориглоно
13
Замын энэ хэсэгт түр зогсохыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 11.5.а-д зааснаар уулзвар гарц дээр буюу түүнд 20 метрээс ойр зайд түр зогсохыг хориглоно. Хариу - 2.
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
14
Та уулзвараар чигээрээ явахдаа аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та түрүүлж нэвтэрнэ. Хариу - 4.
1. Зөвхөн А автобусанд
2. Зөвхөн Б автобусанд
3. Хоёуланд зам тавьж өгнө
4. Зам тавьж өгөх шаардлагагүй
15
Дарааллын тэмдгээр хөдөлгөөний дараалал тогтоож байгаа уулзварыг зохицуулдаг уулзварт тооцох уу?
МУ-ын ЗХД-ийн 12.3-д зааснаар гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөний дараалал тогтоож байгаа уулзварыг зохицуулдаг уулзвар гэнэ. Иймд дарааллын тэмдгээр хөдөлгөөний дараалал тогтоож байгаа уулзварыг зохицуулдаг уулзварт тооцохгүй. Хариу - 2
1. Тийм
2. Үгүй
16
Энэ тохиолдолд та:
"Төмөр замын гарам" 1.3.6 тэмдэг нь хоёр буюу түүнээс олон төмөр замтай хаалтгүй гарам байгааг анхааруулдаг бөгөөд та зурагт үзүүлснээр эхний галт тэргийг "Зогсохгүй явах хориотой" 3.5 тэмдгийн өмнө зогсож өнгөрүүлэн дараагийн төмөр замаар галт тэрэг ойртон ирж байгааг анхаарч мэдсэний дараа гармыг нэвтэрвэл зохино. Хариу - 3
1. Зогсохгүйгээр төмөр замын гарам нэвтэрнэ
2. Галт тэргийг өнгөрөөсний дараа төмөр замын гармыг шууд нэвтэрнэ
3. “Зогсохгүй явах хориотой“ тэмдгийн өмнө зогсож, дараагийн төмөр замаар галт тэрэг ойртон ирж яваа эсэхийг мэдсэний дараа төмөр замын гарам нэвтэрнэ
17
Ачааны автомашины бүх жин 3.5 тонноос их бол аль тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох вэ?
МУ-ын ЗХД-ийн 17.1.а-д зааснаар тууш замд тракторын хөдөлгөөнийг хориглоно. МУ-ын ЗХД-ийн 17.1.б-д зааснаар тууш замд бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талын нэг буюу хоёр дахь эгнээнээс бусад аль ч эгнээгээр явахыг хориглоно. Иймд трактор болон ачааны автомашины хөдөлгөөнийг хориглоно. Хариу: 4
1. Бүх тээврийн хэрэгсэл
2. Зөвхөн трактор
3. Зөвхөн суудлын автомашин
4. Трактор болон ачааны автомашин
18
Аль тохиолдолд замын цагдаагийн албанаас зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцох вэ?
МУ-ын ЗХД-ийн 22.5-д зааснаар хүнд ачаа тээвэрлэх, ачаатай болон ачаагүй өндөр нь 4 метрээс илүү түүнчлэн хоёр буюу түүнээс олон чиргүүлтэй бол хөдөлгөөнд оролцохдоо Замын цагдаагийн албанаас зөвшөөрөл авна. Хариу - 4
1. Зөвхөн хүнд ачаа тээвэрлэх бол
2. Зөвхөн хоёр буюу түүнээс олон чиргүүлтэйгээр
3. Зөвхөн тээврийн хэрэгслийн ачаатай болон ачаагүй өндөр 4 метрээс илүү бол
4. Дээрх бүгд
19
Автомашин хурд ихтэй эргэхэд төвөөс зугтах хүчний хэмжээ ямар байх вэ?
Төвөөс зугтах хүч хурднаас шууд хамааралтай. Хариу: 2
1. Өөрчлөгдөхгүй
2. Хурднаас шууд хамаарч ихсэнэ
3. Хурднаас шууд хамаарч багасна
20
Зам тээврийн ослын улмаас ухаан алдсан хүнд эмнэлгийн анхны тусламж хэрхэн үзүүлэх вэ?
Ухаан алдахад цусны даралт огцом буурах аюултай тул хөлийг нь хагас өндөрлөсөн байдлаар хэвтүүлж биеийн цусан хангамжийг сайжруулах арга хэмжээ авна. Хариу - 3
1. Тайван орчинд суулгана
2. Толгойг өндийлгөж хэвтүүлнэ
3. Хөлийг нь хагас өндөрлөсөн байдлаар хэвтүүлнэ

Түр хүлээнэ үү...