Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №28

A.Жаргал
2016 оны 5 сарын 29
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн жинг бодит жинд оролцуулан тооцох уу?
МУ-ын ЗХД-ийн 1.4-т чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн жинг бодит жинд оролцуулан тооцно гэж заасан.Хариу:1
1. Тооцно
2. Тооцохгүй
2
Жолооч замын хөвөөгөөр явахыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 2.7.е-д жолооч замын хөвөөгөөр явахыг хориглоно гэж заасан.Хариу:2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
3. Тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлэх бол зөвшөөрнө
3
Зурагт үзүүлснээр сумаар заасан замын хэсэгт зогсохыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 10-д зааснаар "Удаан зогсох хориотой" 2.28 тэмдгийн үйлчлэх хүрээ нь байрласан газраасаа эхний уулзвар хүртэл, уулзваргүй замд суурин газраас гарах хүртэл хүчинтэй байна. "Суурин газрын төгсгөл" 5.4 тэмдэг нь "Суурин газрын эхлэл" 5.3 тэмдгээр тэмдэглэгдсэн суурин газраас гарч байгааг мэдээлнэ. Иймд замын энэ хэсэгт зогсохыг зөвшөөрнө. Хариу - 1
1. Зөвшөөрнө
2. Зөвхөн түр зогсох бол зөвшөөрнө
3. Хориглоно
4
Уулзвараар аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
"Чигээрээ явна" 4.1.а тэмдэг нь уулзварын цаана байрласан тул уулзвараар бүх чигт явахыг зөвшөөрнө. Хариу: 4
1. Зөвхөн баруун гар тийш
2. Зөвхөн зүүн гар тийш болон буцаж эргэх
3. Зөвхөн чигээрээ
4. Бүх чигт
5
Аль тээврийн хэрэгслийн жолооч тэмдгийн заалтыг зөрчиж зогссон бэ?
"Тээврийн хэрэгслийг зогсоолд тавих хэлбэр" 6.6.г тэмдэг нь "Зогсоол" 5.15 тэмдэг бүхий зогсоолд суудлын автомашиныг тэмдэгт дүрсэлсэн хэлбэрээр зогсоохыг заана. Иймд Б автомашин зөрчил гаргасан. Хариу - 2
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Хоёул зөрчөөгүй
6
Аль зурагт гол замыг үзүүлсэн бэ?
"Гол зам" 3.1, "Туслах зам нийлнэ" 3.3.а тэмдгүүд тавигдсан зам нь гол замд тооцогдоно. Хариу - 3
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Зөвхөн А, В
4. А, Б, В
7
Зурагт үзүүлсэн тэмдэглэл ямар утга илэрхийлэх вэ?
" Чиглүүлэгч сум" 7.19 тэмдэглэл нь зорчих хэсэг нарийсаж тухайн чигт эгнээний тоо цөөрч байгааг анхааруулна. Хариу: 3
1. Баруун гар талын эгнээнд шилжихдээ давуу эрхтэй болохыг
2. Зам баруун гар тийш огцом эргэхийг
3. Тухайн чигт хөдөлгөөний эгнээ цөөрч байгааг анхааруулна
8
Аль тохиолдолд дуут дохио хэрэглэхийг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 6.1-д зааснаар дуут дохиог суурин газарт зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд, суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолооч нарт анхааруулах зорилгоор хэрэглэж болно.Хариу: 3
1. Зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд
2. Зөвхөн суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолоочид анхааруулах зорилгоор
3. Дээрх бүгд
9
Та саадыг тойрон гарахдаа:
МУ-ын ЗХД-ийн 7.15-д зааснаар бэрхшээлтэй /өгсүүр буюу ганга жалгатай/ замын нарийссан хэсэгт тээврийн хэрэгслүүд зөрж өнгөрөх боломжгүй бол өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та түрүүлж нэвтэрнэ.Хариу:2
1. Зам тавьж өгнө
2. Түрүүлж нэвтэрнэ
10
“А” автомашины жолооч байр эзлэхээр анхааруулах дохио өгч буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 7.8-д зааснаар жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу: 1
1. Шаардлагагүй
2. Шаардлагатай
11
Хоорондын зайг заана уу?
Б сумаар хоорондын зайг үзүүлсэн байна. Хариу - 2
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Зөвхөн В
4. А, В
12
Суурин газрын доторхи замд гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 10.6.г-д зааснаар төмөр замын гарам дээр буюу түүнд хүртэл 100 метрээс ойр зайд гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 3
1. Зөвшөөрнө
2. Төмөр замын гарам хүрэхээс өмнө үйлдлээ дуусгах бол зөвшөөрнө
3. Хориглоно
13
Замын аль хэсэгт уулзвараас 20 метрээс хол зайд түр зогсохыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 11.1-д зааснаар жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсоно. Иймд А автомашиныг түр зогсохыг зөвшөөрнө. Хариу: 1
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. А, Б
14
Та чигээрээ явахдаа аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та гол замаар яваа ачааны автомашин болон суудлын автомашинд зам тавьж өгнө. Хариу: 3
1. Зөвхөн суудлын автомашинд
2. Зөвхөн ачааны автомашинд
3. Хоёуланд нь
15
Та чигээрээ явах бол уулзварыг хэддүгээрт нэвтрэх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.10-д зааснаар жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Дээрх заалтуудын дагуу та уулзварыг нэгдүгээрт нэвтрэнэ. Хариу - 1.
1. Нэгдүгээрт
2. Хоёрдугаарт
3. Гуравдугаарт
16
Төмөр замын гарам дээр зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн жолооч нэн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ?
МУ-ын ЗХД-ийн 14.6-д зааснаар жолооч төмөр замын гарам дээр зайлшгүй зогсолт хийвэл зорчигчдыг нэн даруй буулгана. Хариу: 3
1. Тээврийн хэрэгслийн гэмтлийг засах
2. Төмөр замын ангийн даргад мэдэгдэх
3. Зорчигчдыг нэн даруй буулгах
17
Жолоодлогын дадлага хийхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 17.1-д тууш замд жолоодлогын дадлага явуулахыг хориглоно. Хариу: 2
1. Зөвхөн зорчих хэсгийн баруун гар талын эгнээгээр явах бол зөвшөөрнө
2. Хориглоно
18
Ачааны мотоциклын тэвшинд хүн тээвэрлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 21.8.г-д зааснаар ачааны мотоциклын тэвшинд хүн тээвэрлэхийг хориглоно. Хариу - 3
1. Зөвшөөрнө
2. Нам зассан суудалд ачааг дагалдаж яваа бол зөвшөөрнө
3. Хориглоно
19
Чиргүүлтэй автомашин эргэх үед чиргүүл нь аль тал руу шилжих вэ?
Чиргүүлтэй автомашин эргэх үед чиргүүл нь эргэлтийн төв рүү шилжинэ. Хариу: 2
1. Шилжихгүй
2. Эргэлтийн төв рүү шилжинэ
3. Эргэлтийн төвөөс гадагшаа шилжинэ
20
Хураагуур судасны цус алдалтыг яаж тогтоох вэ?
Хураагуур судасны цус алдалтыг шархан дээр даралттай боолт хийж тогтооно. Хариу - 3
1. Шархны дээд хэсэгт чангалуур тавина
2. Шархны доод хэсэгт чангалуур тавина
3. Шархан дээр даралттай боолт хийнэ

Түр хүлээнэ үү...