Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №21

A.Жаргал
2016 оны 4 сарын 10
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
“Үзэгдэлт хангалтгүй үе” гэж юу вэ?
МУ-ын ЗХД-ийн 1.4-т байгалийн үзэгдэл (манан, шуурга гэх мэт) болон замд тоос боссоноос буюу бүрэнхий үед 300 метрийн дотор зам харагдахгүй болсон үеийг "Үзэгдэлт хангалтгүй үе" гэж заасан.Хариу:2
1. Зөвхөн замын дагуу үзэгдэлт 100 метрийн дотор хязгаарлагдмал үе
2. Байгалийн үзэгдэл (манан, шуурга гэх мэт) болон замд тоос боссоноос буюу бүрэнхий үед 300 метрийн дотор зам харагдахгүй болсон үе
3. Зөвхөн харанхуй үед замын дагуу үзэгдэлт 150 метр хязгаарлагдмал үе
2
Бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 2.3.а-д зааснаар бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хариу:2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
3
Чиргүүлтэй суудлын автомашин жолоодож яваа бол чигээрээ явахыг зөвшөөрөх үү?
"Чиргүүлтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой" 2.7 тэмдэг нь чиргүүл чирч яваа ачааны автомашин буюу трактор, мөн механикжсан тээврийн хэрэгсэл чирч яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Иймд чиргүүлтэй суудлын автомашин чигээрээ явахыг зөвшөөрнө. Хариу - 1
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
4
Уулзвараар аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
"Чигээрээ буюу баруун гар тийш явна" 4.1.г тэмдгээр зөвхөн сум заасан чигт явахыг зөвшөөрнө. Иймд зөвхөн чигээрээ буюу баруун гар тийш явахыг зөвшөөрнө. Хариу: 2
1. Зөвхөн чигээрээ
2. Зөвхөн чигээрээ буюу баруун гар тийш
3. Бүх чигт
5
Тэмдэг юуг мэдээлэх вэ?
"Буцаж эргэх газар" 5.14 тэмдэг нь буцаж эргэх газрыг мэдээлэх бөгөөд зүүн гар тийш эргэхийг хориглоно. Хариу: 1
1. Буцаж эргэх газрыг
2. Буцаж эргэх болон зүүн гар тийш эргэх газрыг
6
Аль тэмдэг тавигдсан уулзварт ачааны автомашин зөвхөн баруун гар тийш эргэх шаардлагатай вэ?
"Баруун гар тийш явна" 4.1.6 тэмдэг нь зөвхөн баруун гар тийш эргэхийг заана. Иймд ачааны автомашин тухайн тэмдгээр зөвхөн баруун гар тийш эргэнэ. Хариу - 2
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Зөвхөн А, Б
4. Зөвхөн Б, В
7
Зурагт үзүүлснээр замын энэ хэсэгт буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
7.1 тэмдэглэлийг МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 25-д зааснаар давахыг хориглоно.Хариу: 2
1. Үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метр дотор хязгаарлагдаагүй бол зөвшөөрнө
2. Хориглоно
8
Та зохицуулагчийн ойлгогдохуйц дохиогоор заасан газар зогсох үүрэгтэй юу?
МУ-ын ЗХД-ийн 5.11-д зааснаар зохицуулагч дохиураа тээврийн хэрэгсэл рүү чиглүүлэн зааж дохивол уг тээврийн хэрэгслийн жолооч заасан газарт зогсох үүрэгтэй. МУ-ын ЗХД-ийн5.13-т зааснаар зохицуулагчийн ойлгогдохуйц дохио нь гэрэл дохио, тэмдэг, тэмдэглэлийн заалтуудаас давуу байна. Дээрх заалтуудын дагуу та заасан газарт зогсох үүрэгтэй. Хариу: 1
1. Тийм
2. Үгүй
3. Тэмдгийн заалтыг баримтлан зогсох шаардлагагүй
9
Аль тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.8-д зааснаар жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.Хариу: 2
1. Ачааны автомашины жолооч
2. Суудлын автомашины жолооч
10
Та баруун гар тийш эргэхдээ анхааруулах дохио өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 7.1-д зааснаар жолооч чиг өөрчлөхийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө. Хариу: 1
1. Шаардлагатай
2. Шаардлагагүй
11
Жолооч тээврийн хэрэгслийн хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулж хэрхэн сонгож явах вэ?
МУ-ын ЗХД-ийн 8.11-д жолооч нь хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэж заасан бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд их бол хажуугийн зайг их байхаар сонгож явна. Хариу - 2
1. Хурд их бол хажуугийн зайг бага байхаар
2. Хурд их бол хажуугийн зайг их байхаар
3. Тээврийн хэрэгслийн хурдаас хажуугийн зай хамаарахгүй
12
Зурагт үзүүлснээр гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 10.6-д зааснаар зүүн гар тийш эргэх дохио өгсөн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
13
Зурагт үзүүлсэн замын энэ хэсэгт зорчигч буулгах, суулгахын тулд зогсохыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 11.1-д зааснаар жолооч тээврин хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Иймд та урсгал сөрж замын зүүн гар талд зогсохыг хориглоно. Хариу: 3
1. Зөвшөөрнө
2. Чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахааргүй бол зөвшөөрнө
3. Хориглоно
14
Та зүүн гар тийш эргэхдээ суудлын автомашины жолоочид зам тавьж өгөх үүрэгтэй юу?
МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та суудлын автомашинд зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу: 2
1. Тийм
2. Үгүй
15
Та уулзварыг хэддүгээрт нэвтрэх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу - 3.
1. Нэгдүгээрт
2. Хоёрдугаарт
3. Гуравдугаарт
16
Явган хүний гарц дээр тээврийн хэрэгслийг зогсоож болзошгүй саад бий болсон тохиолдолд гарц руу орохыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 13.6-д зааснаар жолооч явган хүний гарц дээр тээврийн хэрэгслийг зогсоож болзошгүй саад тохиолдсон үед гарц руу орохыг хориглоно. Хариу - 1
1. Хориглоно
2. Гарцаар гарч яваа явган зорчигч байхгүй тохиолдолд зөвшөөрнө
17
Аль тохиолдолд жолооч тээврийн хэрэгслийн ойрын гэрлийг өдрийн цагт асааж явах вэ?
МУ-ын ЗХД-ийн 15.6.б-д зааснаар хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэж яваа үед өдрийн цагт ойрын гэрэл асааж явна. Хариу - 2
1. Суурингийн гаднах замд яваа үед
2. Хүүхэд зохион байгуулалттайгаар тээвэрлэж яваа үед
18
Бүхээгтэй чиргүүлд хүн тээвэрлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 21.8.в-д зааснаар чиргүүлтэй тээврийн хэрэгслийн тэвшинд хүн тээвэрлэхийг хориглоно. Хариу - 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
3. Тав тухтай зорчих нөхцөл хангасан бол зөвшөөрнө
19
Аль тохиолдолд жолооч хоорондын зайг ихэсгэх шаардлагатай вэ?
Замын гадаргуу нь хальтиргаа, гулгаатай үед зам дугуйн барьцалт муудаж тоормосны зам уртасдаг тул хоорондын зайг их байхаар сонгож явах шаардлагатай. Хариу - 3
1. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгслийн хурд их бол
2. Овор ихтэй болон урт тээврийн хэрэгсэлтэй зөрөх үед
3. Замын гадаргуу нойтон, халтиргаатай үед
4. Дээрх бүх тохиолдолд
20
Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн бол ногдох шийтгэлийн хэмжээ нэмэгдэх үндэслэлтэй юу?
Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд зааснаар шийтгэл ногдуулна. Хариу - 1
1. Тийм
2. Үгүй

Түр хүлээнэ үү...