Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №17

A.Жаргал
2016 оны 3 сарын 13
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Аль нь “Гол зам”-д тооцогдох вэ?
МУ-ын ЗХД-ийн 1.4-т зааснаар уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай нь "Гол зам"-д тооцогдоно. Хариу:3
1. Тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар
2. Ойролцоох шатахуун түгээгүүр рүү ороход зориулагдсан зорчих хэсэг замтай огтлолцсон бэлчир
3. Уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай нь
2
Осолд холбогдсон жолооч өөрийн тээврийн хэрэгслээр осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад хүргэх зайлшгүй тохиолдолд:
МУ-ын ЗХД-ийн 2.5.г-д осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно гэж заасан.Хариу:3
1. Зөвхөн хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулна
2. Зөвхөн осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тээврийн хэрэгслийн ул мөрийг тодорхой тэмдэглэнэ
3. Дээрх бүгд
3
Тэмдэг ямар утгатай вэ?
"Гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл" 2.21 тэмдэг нь "Гүйцэж түрүүлэх хориотой" 2.20 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана. Хариу - 2
1. “Хурдны дээд хязгаарлал” тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана
2. “Гүйцэж түрүүлэх хориотой” тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана
4
Уулзвараар аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
"Чигээрээ явна" 4.1.а тэмдэг нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 15-д зааснаар уулзварын өмнө байрласан бол зөвхөн тэр хэсэгтээ хамаарна. Хариу - 1
1. Зөвхөн чигээрээ
2. Зөвхөн чигээрээ буюу зүүн гар тийш эргэх чигт
3. Чигээрээ буюу буцаж эргэнэ
5
Аль тээврийн хэрэгслийн жолооч уулзвараар чигээрээ явах вэ?
"Эгнээнээс явах хөдөлгөөний чиг" 5.10.а тэмдэг нь эгнээ тус бүрээс уг уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана. Хариу - 2
1. Зөвхөн суудлын болон ачааны автомашин
2. Зөвхөн ачааны автомашин
3. Зөвхөн ачааны автомашин болон автобус
4. Дээрх бүгд
6
Аль тэмдгийн үйлчлэх хүрээнд зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зайлшгүй тохиолдолд дуут дохио өгөхийг зөвшөөрөх вэ?
"Дуут дохио өгөх хориотой" 2.26 тэмдэг нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд дуут дохио өгөхийг хориглоно. "Суурин газрын эхлэл" 5.3 тэмдэг нь суурин газрын доторхи хөдөлгөөний журмыг баримтлах суурин газрын эхлэл болон нэрийг мэдээлдэг бөгөөд МУ-ын ЗХД-ийн 6.1.а-д зааснаар суурин газарт зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд дуут дохиог хэрэглэж болно. Дээрх заалтуудын дагуу А, Б тэмдгүүдийн хүчинтэй хүрээнд зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд дуут дохиог хэрэглэж болно. Хариу: 3
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Зөвхөн А, Б
4. Зөвхөн А, В
7
Тасархай шугаман тэмдэглэлийн зураасууд уртсаж эхлэх нь юуг анхааруулах вэ?
7.6 тэмдэглэл нь 7.1, 7.10 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна.Хариу: 3
1. Ямар нэг үйлдэл хийхийг хориглоно
2. Замын аюултай хэсгийн эхлэлийг
3. Үргэлжилсэн шугаман тэмдэглэлд ойртож байгааг
8
Тухайн чигийн зүүн гар талын эгнээнээс аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 5.9.в-д зааснаар зохицуулагч дохиурыг урагш заасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт явахыг зөвшөөрнө. ЗХД-ийн 7.9-д зааснаар уулзвар, гарцаар жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино. Дээрх заалтуудын дагуу баруун гар тийш эргэхийг хориглоно.Хариу: 2
1. Зөвхөн чигээрээ буюу зүүн гар тийш эргэхийг
2. Зөвхөн чигээрээ, зүүн гар тийш буюу буцаж эргэхийг
3. Бүх чигт
9
Та баруун гар тийш эргэхдээ:
МУ-ын ЗХД-ийн 7.14-т зааснаар зам нь хурд хасах эгнээтэй бол жолооч эргэх үйлдэл хийхийн өмнө тэр эгнээнд орсны дараа тээврийн хэрэгслийн хурдыг хасна. Хариу:2
1. Явж байгаа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа бууруулсны дараа хурд хасах эгнээнд орно
2. Хурд хасах эгнээнд орсны дараа хурдаа бууруулна
3. Дээрх хоёуланг зөвшөөрнө
10
Баруун гар тийш эргэх дохиог гараар хэрхэн өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.2-т зааснаар эргэх чиг заадаг анхааруулах дохиог гараар өгөх бол бусад хөдөлгөөнд оролцогчдод уг дохио сайтар харагдахуйц байдлаар өгнө. Баруун гар тийш дохио өгөхдөө баруун гараа чигээр нь сунгах буюу эсвэл зүүн гараа тохойгоор нь нугалж өргөнө. Хариу: 2
1. Зүүн гараа чигээр нь сунгах буюу эсвэл баруун гараа тохойгоор нь нугалж өргөнө
2. Баруун гараа чигээр нь сунгах буюу эсвэл зүүн гараа тохойгоор нь нугалж өргөнө
11
Аль чигт явахын тулд дунд эгнээнд байр эзлэх вэ?
МУ-ын ЗХД-ийн 8.3-д зааснаар хөдөлгөөний эгнээ нь тэмдэглэлээр тодорхойлогдсон гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрнө. Хариу - 3.
1. Чигээрээ буюу зүүн гар тийш эргэхийн тулд
2. Зөвхөн зүүн гар тийш эргэхийн тулд
3. Зөвхөн зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд
12
Гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн жолооч ямар үүрэг хүлээх вэ?
МУ-ын ЗХД-ийн 10.5-д зааснаар гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд нь ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно. Хариу: 2
1. Гүйцэж түрүүлэхэд нь зам тавьж өгөх
2. Хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд ямар нэг байдлаар саад хийхгүй байх
13
Зурагт үзүүлснээр гүүрэн дээр зогсохыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 11.5.д зааснаар гүүрэн дээр түр зогсохыг хориглоно. Хариу - 3
1. Зөвшөөрнө
2. Зөвхөн зорчигч буулгахын тулд зөвшөөрнө
3. Хориглоно
14
Та зүүн гар тийш эргэхдээ аль автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд А, Б автомашинд зам тавьж өгнө. Хариу: 3
1. А автомашинд
2. Б автомашинд
3. Хоёуланд
15
Та зүүн гар тийш эргэхдээ уулзварыг хэддүгээрт нэвтрэх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилсөн байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтална. Дээрх заалтуудын дагуу та уулзварыг нэгдүгээрт нэвтэрнэ. Хариу - 1
1. Нэгдүгээрт
2. Хоёрдугаарт
3. Гуравдугаарт
16
Та уулзвараар зүүн гар тийш эргэхдээ:
МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.10-д зааснаар жолооч зүүн гар тийш эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Дээрх заалтуудын дагуу та автобусанд зам тавьж өгнө. Хариу- 3.
1. Түрүүлж нэвтэрнэ
2. Суудлын автомашин болон автобусанд зам тавьж өгнө
3. Зөвхөн автобусанд зам тавьж өгнө
17
Жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал:
МУ-ын ЗХД-ийн 15.1 .а-д зааснаар жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. Хариу - 3
1. Зөвхөн ослын дохионы гэрлээ асаана
2. Зөвхөн эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно
3. Дээрх бүгд
18
Уулын мөстсөн замд механикжсан тээврийн хэрэгслийг ямар холбоогоор чирэхийг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 20.6.е-д зааснаар уулын замд зорчих хэсэг нь мөстсөн бол механикжсан тээврийн хэрэгслийг чирэхийг хориглоно. Хариу: 3
1. Хатуу холбоогоор
2. Зөөлөн холбоогоор
3. Хориглоно
19
Жолооч цас ихтэй замыг хэрхэн туулах вэ?
Цас ихтэй замд урьдчилан хүнд араанд хийж явах чигээ огцом өөрчлөхгүйгээр зогсолтгүй туулж өнгөрнө. Хариу - 2
1. Зөвхөн явж байгаа хурдаа өөрчлөхгүй
2. Урьдчилан хүнд араанд хийж явах чигээ огцом өөрчлөхгүйгээр зогсолтгүй туулж өнгөрнө
20
Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол аль тохиолдолд жолоодох эрх хасах үндэслэлтэй вэ?
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар шийтгэл ногдуулна. Хариу - 4
1. Зөвхөн гэрэл дохио зөрчсөн
2. Зөвхөн тэмдгийн заалт зөрчсөн
3. Зөвхөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон
4. Дээрх бүгд

Түр хүлээнэ үү...