Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №19

A.Жаргал
2016 оны 3 сарын 27
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Аль нь “Эгнээ” вэ?
МУ-ын ЗХД-ийн 1.4-т автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж бүхий өргөнтэй, тэмдэглэлтэй буюу тэмдэглэлгүй зорчих хэсгийн дагуух зурвасыг "Эгнээ" гэж заасан. Хариу:1
1. Автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж бүхий өргөнтэй, тэмдэглэлтэй буюу тэмдэглэлгүй зорчих хэсгийн дагуух зурвас
2. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсэг
2
Шуурхай албаны автомашины жолооч албан үүргээ гүйцэтгэж яваа бол аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 2.4-т зааснаар хөх өнгийн тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд бусад оролцогчоос давуу эрхтэй байх бөгөөд гэрэл дохио, тэмдгийн заалтыг мөрдөхгүй байж болно.Хариу:3
1. Зөвхөн баруун гар тийш
2. Зөвхөн чигээрээ буюу баруун гар тийш
3. Бүх чигт
3
Тэмдгийн үйлчлэх хүрээнд гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
"Гүйцэж түрүүлэх хориотой" 2.20 тэмдэг нь цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно. Иймд мотоцикл цагт 30 км-ээс бага хурдтай яваа бол гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Хариу - 2
1. Зөвшөөрнө
2. Мотоцикл цагт 30 км-ээс бага хурдтай яваа бол зөвшөөрнө
3. Хориглоно
4
Гарцаар зүүн гар тийш эргэхийг зөвшөөрөх үү?
"Чигээрээ явна" 4.1.а тэмдэг нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 15-д зааснаар уулзварын өмнө байрласан бол зөвхөн тэр хэсэгтээ хамаарна. Иймд гарцаар зүүн гар тийш эргэхийг зөвшөөрнө. Хариу: 1
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
5
Замын тухайн чигийн дунд эгнээнээс аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
"Эгнээнээс явах хөдөлгөөний чиг" 5.10.б тэмдэг нь тухайн уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заах бөгөөд зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум бүхий захын эгнээнээс буцаж эргэхийг зөвшөөрнө. Иймд хөдөлгөөний тухайн чигийн дунд эгнээнээс чигээрээ буюу зүүн гар тийш эргэхийг зөвшөөрнө. Хариу: 2
1. Зөвхөн чигээрээ
2. Зөвхөн чигээрээ буюу зүүн гар тийш
3. Чигээрээ, зүүн гар тийш буюу буцаж эргэх чигт
6
Аль тэмдэг цагт 60 км хурдтай явахыг зөвшөөрөх вэ?
"Хурдны дээд хязгаарлал" 2.24 тэмдэг нь хөдөлгөөний хурдыг тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно. "Хурдны доод хязгаарлал" 4.7 тэмдэг нь зөвхөн тэмдэгт заасан болон түүнээс илүү хурдтай (км/цаг) явахыг зөвшөөрнө. "Тохиромжтой хурд" 5.18 тэмдэг нь замын тухайн хэсэг дэх хөдөлгөөний хурдны тохиромжтой хэмжээг мэдээлнэ. Иймд Б, В тэмдэг тавигдсан замаар 60 км/цагийн хурдтай явахыг зөвшөөрнө. Хариу - 2
1. Зөвхөн Б
2. Зөвхөн Б, В
3. Бүгд хориглоно
7
Тэмдэглэл ямар утгатай вэ?
7.15 тэмдэглэл нь унадаг дугуйн зам зорчих хэсэгтэй огтлолцсон хэсгийг тэмдэглэнэ.Хариу: 1
1. Унадаг дугуйн зам зорчих хэсэгтэй огтлолцсон хэсгийг тэмдэглэнэ
2. Унадаг дугуйчин давуу эрхтэй болохыг анхааруулна
3. Явган хүний гарцыг анхааруулна
8
Зохицуулагчийн ойлгогдохуйц дохио нь гэрэл дохио болон тэмдгийн утгатай зөрчилдөж байвал:
МУ-ын ЗХД-ийн 5.13-д зааснаар зохицуулагчийн ойлгогдохуйц дохио нь гэрэл дохио, тэмдэг, тэмдэглэл түүнчлэн ЗХД-ийн бусад заалтуудаас давуу эрхтэй. Хариу: 3
1. Зөвхөн тэмдгийн утгыг баримтална
2. Зөвхөн гэрэл дохио болон заах тэмдгийн утгыг баримтална
3. Зөвхөн зохицуулагчийн ойлгогдохуйц дохиог баримтална
9
Та хөдөлгөөн эхлэхдээ буцаж эргэх үйлдэл гүйцэтгэж байгаа автомашинд зам тавьж өгөх үү?
МУ-ын ЗХД-ийн 7.6-д зааснаар жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана. Иймд та зам тавьж өгөх шаардлагатай. Хариу: 1
1. Тийм
2. Үгүй
10
Зурагт үзүүлснээр ухрахыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 7.18-д зааснаар явган хүний гарцан дээр ухрах үйлдлийг хориглоно. Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Явган хүний гарц хүртэл ухрахыг зөвшөөрнө
3. Хориглоно
11
Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 8.2-т зааснаар эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Хариу - 3
1. Зөвхөн гүйцэж түрүүлэх үйлдэл хийх тохиолдолд зөвшөөрнө
2. Зөвхөн саадыг тойрон гарах тохиолдолд зөвшөөрнө
3. Дээрх хоёр тохиолдолд зөвшөөрнө
4. Хориглоно
12
Уулзвар дээр гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 10.6.б-д зааснаар зохицуулдаггүй уулзвар дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
13
Төмөр замын гармаас хэдэн метрээс ойр зайд тээврийн хэрэгслийг удаан зогсоохыг хориглох вэ?
МУ-ын ЗХД-ийн 11.6.6-д төмөр замын гарамд 100 метрээс ойр зайд удаан зогсохыг хориглоно гэж заасан. Хариу - 1
1. 100 метр
2. 150 метр
3. 300 метр
14
Та зүүн гар тийш эргэхдээ:
МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу: 2
1. Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зэрэг нэвтэрнэ
2. Мотоциклын дараа уулзвар нэвтэрнэ
15
Та баруун гар тийш эргэхдээ явган зорчигчид зам тавьж өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 12.1-д зааснаар жолооч уулзвараар баруун гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө. Хариу - 1.
1. Тийм
2. Үгүй
16
Та баруун гар тийш эргэхдээ аль явган зорчигчдод зам тавьж өгөх үүрэгтэй вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.1-д зааснаар жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 13.1-д зааснаар явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө. Дээрх заалтуудын дагуу А, Б явган зорчигчдод зам тавьж өгнө. Хариу - 3
1. Зөвхөн А явган зорчигчид
2. Зөвхөн Б явган зорчигчдод
3. Хоёуланд нь
17
Гэрэлтүүлүүрийг суурин газрын доторхи замд хэрэглэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 15.4-т зааснаар суурин газарт тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон автомашины жолооч албан үүргээ гүйцэтгэж явахдаа шаардлагатай үед хэрэглэж болно. Хариу - 2
1. Зөвшөөрнө
2. Зөвхөн тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон автомашины жолооч албан үүргээ гүйцэтгэж явахдаа шаардлагатай үед зөвшөөрнө
3. Хориглоно
18
Ямар гэмтэлтэй тээврийн хэрэгслийг зөөлөн холбоогоор чирэхийг хориглох вэ?
МУ-ын ЗХД-ийн 20.4-т зааснаар зөөлөн холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино. Хариу: 3
1. Зөвхөн тоормосны систем ажиллахгүй болсон
2. Зөвхөн дуут дохио ажиллахгүй болсон
3. Дээрх бүгд
19
Хүйтний улиралд өвлийн дугуйг автомашинд хэрэглэх нь ямар давуу талтай вэ?
Хүйтний улиралд өвлийн дугуйг автомашинд тавьснаар зам, дугуйн барьцалтыг сайжруулж шарвалтыг багасган, хурд авах нөхцөлийг сайжруулна. Хариу - 4
1. Зөвхөн автомашиныг шарвалтыг багасгана
2. Зөвхөн автомашиныг хурд ихтэй явуулах бололцоо олгоно
3. Зөвхөн замын халтиргаатай хэсэгт зам дугуйн барьцалтыг сайжруулна
4. Дээрх бүгд
20
Тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээх үү?
Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээнэ. Хариу - 1
1. Хүлээнэ
2. Хүлээхгүй

Түр хүлээнэ үү...