Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Нисэх буудал руу явдаг нийтийн тээврийн автобусны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр, Хөшигийн хөндийд байршилтай "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу өнгөрсөн тавдугаар сараас нийтийн тээврийн автобус үйлчилгээнд явдаг болсон.

Тодруулбал Х:19 Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ, Х:20 5 шар-Чингис хаан ОУНБ гэсэн хоёр чиглэлд “ZK6117H” загварын долоон автобус иргэдэд өглөөний 05:30-00:10 цагийн хооронд үйлчилж байгаа юм.

Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлснээр Х:19, Х:20 чиглэлийн автобусны цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, 05:30-00:40 болгож урагшлуулжээ.

Нисэх буудал чиглэлийн нийтийн тээврийн автобусны ШИНЭЧЛЭГДСЭН цагийн хуваарь:

Х:19 Сүхбаатарын талбай - Чингис хаан ОУНБ

Чингис хаан ОУНБ-д ирэх:

07:00, 08:00, 09:00, 09:30, 10:30, 11:00, 12:00, 13:00, 13:30, 14:30, 15:00, 16:00, 17:00, 17:30 18:30, 19:00, 20:00, 21:00, 21:30, 22:30,

Сүхбаатарын талбайд ирэх:

09:10, 10:10, 11:10, 11:40, 12:40, 13:10, 14:10, 15:10, 15:40, 16:40, 17:10, 18:10, 19:10, 19:40, 20:40, 21:10, 22:10, 23:10, 23:40, 00:40

Чингис хаан ОУНБ-аас явах:

07:40, 08:40, 09:40, 10:10, 11:10, 11:40, 12:4,0 13:40, 14:10, 15:10, 15:40, 16:40, 17:40, 18:10, 19:10, 19:40, 20:40, 21:4,0 22:10, 23:10

Сүхбаатарын талбайгаас явах:

05:30, 06:30, 07:30, 08:00, 09:00, 09:30, 10:30, 11:30, 11:40, 12:40, 13:30, 14:30, 15:30, 16:00, 17:00, 17:30, 18:30, 19:30, 20:00, 21:00 цаг.

Х:20 5 шар - Чингис хаан ОУНБ

5 шар буудалд ирэх:

08:50, 10:30, 12:10, 13:50, 15:30, 17:10, 18:50, 20:30, 19:10, 20:50, 22:10, 23:50

Чингис хаан ОУНБ-д ирэх:

07:00, 08:40, 10:20, 12:00, 13:40, 15:20, 17:00, 18:40, 20:20, 22:00

5 шар буудлаас явах:

05:50, 07:30, 09:10, 10:50, 12:30, 14:10, 15:5,0 17:30, 19:10, 20:50

Чингис хаан ОУНБ-аас явах:

07:40, 09:20, 11:00, 12:40, 14:20, 16:00, 17:40, 19:20, 21:00, 22:40 цаг.

Х:19 Чингис хаан олон улсын нисэх буудал-Сүхбаатарын талбай чиглэлийн автобусанд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөг, Х:20 Чингис хаан олон улсын нисэх буудал-Таван шар чиглэлд том хүн 10,000, хүүхэд 5,000 төгрөг төлж, зорчино.