Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хөшигийн хөндийн нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын автобус "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрөөс явж эхэлж байгааг НТБГ-аас мэдээллээ. 

Тус чиглэлийн автобусанд үндэсний өв соёлоо шингээсэн хувцастай, 3-5 улсын хэлээр ярих чадвартай хөтөч нар ажиллаж байгаа бөгөөд тэд эх орныхоо түүх, соёлын талаар Монголыг зорин ирсэн жуулчдад мэдээлэл өгөх, Улаанбаатар хотод үзэж болох сонирхолтой зүйлс, хамгийн тохилог, тав тухтай үйлчилгээг хаанаас авч болох талаар мэдээлэл өгч, эх орноо сурталчлах үүрэгтэй байна.

Нийтийн тээврийн автобусны чиглэл болон зорчих төлбөр:

  1. Х:19 Чингис хаан олон улсын нисэх буудал-Сүхбаатарын талбай чиглэлийн автобусанд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөг
  2. Х:20 Чингис хаан олон улсын нисэх буудал-Таван шар чиглэлд том хүн 10,000, хүүхэд 5,000 төгрөг төлж, зорчино.

Х:19 чиглэлийн автобус Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн,Яармагийн 1-р зогсоол, Буянт-Ухаа спорт цогцолбор, "Чингис хаан" олон улсын нисэх буудал гэсэн маршруттай бол Х:20 чиглэлийн автобус "Буянт-Ухаа" спорт цогцолбор, Архивын ерөнхий газар- "Чингис хаан" олон улсын нисэх буудал хооронд явна.

ЦАГИЙН ХУВААРЬ:

ЧИГЛЭЛ-Х:19

  • Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөдлөх цаг: 07:40, 08:40, 09:40, 10:40, 11:40, 12:40, 13:40, 14:40, 15:40, 16:40, 17:40, 18:40, 19:40, 20:40, 21:40, 22:40,
  • Сүхбаатарын талбайд ирэх цаг: 09:10, 10:10, 11:10, 12:10, 13:10, 14:10, 15:10, 16:10, 17:10, 18:10, 19:10, 20:10, 21:10, 22:10, 23:10, 00:10
  • Сүхбаатарын талбайгаас хөдлөх цаг: 05:30, 06:30, 07:30, 08:30, 09:30, 10:30, 11:30, 12:30, 13:30, 14:30, 15:30, 16:30, 17:30, 18:30, 19:30, 20:30,
  • Чингис хаан олон улсын нисэх буудалд ирэх цаг: 07:00, 08:00, 09:00, 10:00, 11:00, 12:00, 13:00, 14:00, 15:00, 16:00, 17:00, 18:00, 19:00, 20:00, 21:00, 22:00.

ЧИГЛЭЛ-Х:20

  • Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөдлөх цаг: 07:40, 08:46, 09:53, 11:00, 12:06, 13:13, 14:20, 15:26, 16:33, 17:40, 18:46, 19:53, 21:00, 22:06, 23:13,
  • Таван шар ирэх цаг: 08:50, 09:56, 11:03, 12:10, 13:16, 14:23, 15:30, 16:36, 17:43, 18:50, 19:56, 21:03, 22:10, 23:16, 00:23
  • Таван шар хөдлөх цаг: 05:50, 06:56, 08:03, 09:10, 10:16, 11:23, 12:30, 13:36, 14:43, 15:50, 16:56, 18:03, 19:10, 20:16, 21:23,
  • Чингис хаан олон улсын нисэх буудал ирэх цаг: 07:00, 08:06, 09:13, 10:20, 11:26, 12:33, 13:40, 14:46, 15:53, 17:00, 18:06, 19:13, 20:20, 21:26, 22:33.

Дээрх хоёр маршрутаар нийт долоон автобус үйлчлэх юм байна.

зураг
 
зураг
 

Өнгөрсөн сард Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Сангийн гурван тэрбум гаруй төгрөгөөр БНХАУ-ын “Yutong Bus” компаниас 10 шинэ автобус худалдаж авч, Багахангай, Багануур дүүрэг болон Хөшигийн хөндийн "Чингис хаан" олон улсын нисэх буудал чиглэлд иргэдэд үйлчилж байгаа нь энэ билээ.

ZK6117H загварын шинэ автобус нь 45 хүний суудалтай, Евро-5 хөдөлгүүртэй. Манай орны цаг агаарт тохирсон агааржуулалтын систем, хяналтын камеруудтай байна.