Counter Strike-2 (CS2) тоглоомын энэ оны эхний Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "BLAST.tv Austin Major 2025"-ий нэгдүгээр шатны тоглолтууд дөрөв дэх өдрөө АНУ-ын Остин хотод үргэлжилж байна.
Өнгөрсөн шөнө манай улсын "Chinggis Warriors" баг тус шатны дөрөв дэх тоглолтоо Хятадын "Lynn Vision Gaming" багийн эсрэг хийж, 1:2 онооны харьцаатай ялагдлаа.
Энэ тоглолтод манай баг өөрсдийнхөө сонгосон "Inferno map" дээр 9:13-аар хожигдсон бол Хятадын багийн сонгосон "Nuke map" дээр 13:10-аар хожсон. Улмаар шийдвэрлэх "Ancient map" дээр нэмэлт үе гаргаж, 13:16 онооны харьцаатай ялагдал хүлээсэн юм.
Ийнхүү "Chinggis Warriors" баг гурван удаа хожигдсоноор энэ удаагийн ДАШТ-ийг эхний шатнаас өндөрлүүлж байна. Түүнчлэн "BLAST.tv Austin Major 2025" тэмцээнд 25-27 дугаар байрт бичигдэж, 5,000 ам.долларын шагнал хүртэх юм. Одоогоор тэд дэлхийн чансааны 37 дугаар байрт эрэмбэлэгдэж байгаа Монголоос анх удаа хоёр баг ДАШТ-д оролцсон тохиолдол энэ байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!