Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Узбекистан болон Йордан хөлбөмбөгийн ДАШТ-д түүхэндээ анх удаа оролцох эрхээ авлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 6 сарын 6
IKON.MN
Зураг зураг

Узбекистан болон Йордан улс түүхэндээ анх удаа хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д оролцох эрхээ авлаа.

Пүрэв гарагт Арабын Нэгдсэн Эмират Улстай 0:0-ээр эвийн гэрээ байгуулснаар узбекчүүд Мексик, Канад, АНУ-ыг зорих эрхээ авч буй найм дахь орон болжээ. Өмнө нь Аргентин, Иран, Япон, Шинэ Зеландын баг эрхээ авсан юм.

Мөн 2026 оны ДАШТ-ийг зохион байгуулагч гурван улс автоматаар эрхээ авсан билээ. 

Тимур Кападзегийн удирдлага дор Азийн бүсийн урьдчилсан шатанд "A" хэсэгт Ираны ард бичигдэж буй.

АНЭУ-тай тэнцсэнээр тус хоёр багийн хоорондын зөрүү 4 болж, үлдсэн нэг тоглолтын үр дүнгээс үл шалтгаалан узбекчүүд эрхээ авч байгаа юм.

Дэлхийн чансааны 57 бичигдэж буй, 36 сая хүн амтай Узбекистан 1992 онд тусгаар тогтносноос хойш түүхэндээ анх удаа хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох гэж байна.

Түүнчлэн Али Олваны хет трикийн ачаар Йордан өрсөлдөгч Оманаа 3:0-ээр буулган авсан бол Ирак хэсгээ тэргүүлэгч Өмнөд Солонгосын шигшээд хожигдсоноор мөн анх удаа ДАШТ-ийг зорих эрхтэй боллоо.

Йорданы шигшээ баг 1986 оноос хойш урьдчилсан шатанд долоон удаа оролцож байж мөрөөдлөө биелүүлэв.

 

Эх сурвалж: BBC