Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №18

A.Жаргал
2016 оны 3 сарын 20
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Аль нь “Давуу эрх” вэ?
МУ-ын ЗХД-ийн 1.4-т бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрхийг "Давуу эрх" гэж заасан.Хариу: 3
1. Дуут дохио өгөх
2. Анхааруулах дохио өгөх
3. Бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрх
4. Дээрх бүгд
2
Аль тээврийн хэрэгслийн жолооч хамгаалах бүс хэрэглэх вэ?
МУ-ын ЗХД-ийн 2.3.б-д зааснаар хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй.Хариу: 3
1. Зөвхөн суудлын автомашин
2. Зөвхөн ачааны автомашин
3. Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин
3
Аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
"Зүүн гар тийш эргэх хориотой" 2.18.6 тэмдэг нь зөвхөн сум заасан чигт хориглоно. Иймд чигээрээ болон буцаж эргэхийг зөвшөөрнө. Хариу - 2
1. Зөвхөн чигээрээ
2. Чигээрээ буюу буцаж эргэнэ
3. Бүх чигт
4
Замын энэ хэсэгт сумны дагуу буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
"Тойрох хөдөлгөөн" 4.3 тэмдэгт заасан сумны дагуу хөдөлгөөнийг зөвшөөрнө. Иймд сумны дагуу буцаж эргэхийг хориглоно. Хариу - 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
5
Tэмдэг юуг мэдээлэх вэ?
"Мухар зам" 5.19.а тэмдэг нь мухар замыг мэдээлнэ. Хариу - 2
1. Зогсоолын талбайг
2. Мухар замыг
3. Нэг чигийн хөдөлгөөний төгсгөлийг
6
Аль тэмдэг хөдөлгөөн нь нэг чигт зохион байгуулагдсан зорчих хэсгийг мэдээлэх вэ?
"Нэг чигийн хөдөлгөөн" 5.7 тэмдэг нь хөдөлгөөн нэг чигт зохион байгуулагдсан зам буюу зорчих хэсгийг мэдээлнэ. Хариу.-3
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Зөвхөн В
7
Энэ тэмдэглэл ямар утгатай вэ?
7.16.в тэмдэглэл нь нэг чигийн урсгал нийлж байгаа хэсгийг тусгаарласан зайг тэмдэглэнэ.Хариу: 1
1. Хөдөлгөөний нэг чигийн урсгал нийлж байгаа хэсгийг тусгаарласан зайг тэмдэглэнэ
2. Хөдөлгөөний нэг чигийн урсгал салж байгаа хэсгийг тусгаарласан зайг тэмдэглэнэ
8
Хориглосон гэрэл дохио асаж байвал хаана зогсох вэ?
МУ-ын ЗХД-ийн 5.1-д зааснаар хориглосон дохиогоор жолооч "Зогс-шугам" 7.11 тэмдэглэлийн өмнө зогсоно. Хариу: 2
1. Гэрлэн дохионы өмнө
2. “Зогс-шугам” тэмдэглэлийн өмнө
3. Явган хүний гарцын өмнө
9
Аль эгнээнээс зүүн гар тийш эргэхийг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 8.3-д зааснаар хөдөлгөөний эгнээ нь тэмдэглэлээр тодорхойлогдсон гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрнө. Иймд та Б эгнээнээс зүүн гар тийш эргэнэ.Хариу: 2
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. А, Б
10
Суудлын автомашины жолооч хурд авах эгнээнээс замд нийлэхдээ:
МУ-ын ЗХД-ийн 7.14-т зааснаар хурд авах эгнээгээр явж замд нийлэхдээ тухайн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.Хариу: 1
1. Ачааны автомашинд зам тавьж өгнө
2. Ачааны автомашины баруун гар талд байрлан явж байгаа тул давуу эрхтэй
11
Жолооч аль тохиолдолд хөдөлгөөний эрчим ихтэй замд эгнээ байр өөрчлөхийг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 8.6-д зааснаар хөдөлгөөний эрчим ихтэй замд эргэх үйлдэл хийх, саадыг тойрон гарах, зогсохоос бусад тохиолдолд эгнээ байр өөрчлөхийг хориглоно. Хариу - 2.
1. Гүйцэж түрүүлэхийн тулд
2. Саадыг тойрон гарахын тулд
12
Энэ тохиолдолд гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 10.6.б-д зааснаар зохицуулдаггүй уулзвар дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно. Иймд та уулзвар хүрэхээс өмнө гүйцэж түрүүлэх үйлдлийг дуусгах бол зөвшөөрнө. Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Уулзварт хүрэхээс өмнө гүйцэж түрүүлэх үйлдлийг дуусгах бол зөвшөөрнө
3. Хориглоно
13
Замын аль хэсэгт түр зогсохыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 11.1-д зааснаар жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө. МУ-ы ЗХД-ийн 11.5.б-д зааснаар явган хүний гарц дээр буюу түүний өмнө 5 метрээс ойр зайд түр зогсохыг хориглоно. Дээрх заалтуудын дагуу замын Б хэсэгт түр зогсохыг зөвшөөрнө.Хариу: 1
1. Зөвхөн Б
2. Зөвхөн В
3. А, В
4. Хориглоно
14
Та зүүн гар тийш эргэхдээ хэнд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.1-д зааснаар жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.4-т зааснаар жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та явган зорчигч болон суудлын автомашинд зам тавьж өгнө. Хариу - 3.
1. Зөвхөн өөдөөс яваа суудлын автомашинд
2. Зөвхөн явган зорчигчдод
3. Хоёуланд нь
15
Та уулзвараар чигээрээ явах бол ачааны автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу - 1.
1. Тийм
2. Үгүй
16
Та зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилж байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтлана. Иймд та автобус болон суудлын автомашинд зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу - 4.
1. Суудлын автомашинд
2. Зөвхөн автобусанд
3. Хоёуланд нь
4. Зам тавьж өгөх шаардлагагүй
17
Жолооч харанхуй үед гэрэл шилжүүлэх дохиог хэрхэн өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 15.7-д зааснаар гэрэл шилжүүлэх дохиог өгөхдөө харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хол ойрын гэрлийг ээлжлэн шилжүүлэх байдлаар үйлдэнэ. Хариу - 1
1. Хол, ойрын гэрлийг ээлжлэн шилжүүлэх байдлаар
2. Хол буюу ойрын гэрлийг асааж унтраах байдлаар
18
Чирэгдэж яваа механикжсан тээврийн хэрэгслийн бодит жин нь чирч яваа тээврийн хэрэгслийнхээс илүү бол чирэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 20.6.д-д зааснаар чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн бодит жин нь чирч яваа тээврийн хэрэгслийнхээс илүү бол механикжсан тээврийн хэрэгслийг чирэхийг хориглоно. Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
19
Харанхуй цасан шуургатай үед замын үзэгдэлтийг сайжруулахын тулд гадна талын ямар гэрэлтүүлэх хэрэгслийг асааж явах вэ?
Харанхуй, цасан шуургатай үед манангийн гэрлийг ойрын гэрлийн хамт хэрэглэх нь үзэгдэлтийг сайжруулна. Хариу: 2
1. Зөвхөн манангийн гэрлийг холын гэрэлтэй хамт
2. Зөвхөн манангийн гэрлийг ойрын гэрэлтэй хамт
3. Манангийн гэрлийг хол, ойрын гэрэлтэй хамт
20
Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан бол ямар хариуцлага хүлээх вэ?
Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд заасны дагуу шийтгэл ногдуулна. Хариу - 2
1. Захиргааны хариуцлага
2. Эрүүгийн хариуцлага

Түр хүлээнэ үү...