МҮЭ-ийн холбооны байр 4 давхар хурлын танхимд
11:00 цагт ДЦС-3 ТӨХК-д гарсан үйлдвэрлэлийн осол болон хүний амь нас эрсэдсэн асуудлаар Монголын Эрчим хүч геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос байр суурь илэрхийлнэ.
МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд
09:00 цагт Польш Улсын Элчин сайдын яам, Монгол Улсын Их сургууль болон Улаанбаатар дахь Европын Холбооны Төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж буй "Mongolia and the European Union: Perspective of the Polish Presidency in the Council of the European Union" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал эхэлнэ.
Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төв-д
10:30–12:00 цагт Оюутолгой ба Онтрэ ХХК: Асуудал ба шийдэл сэдвээр Онтрэ ХХК, Оюу толгойтой байгуулсан 76 хуудас гэрээ, Монголын оролцоогүй байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, асуултад хариулна. Зочноор УИХ-ын гишүүн О.Батнайрамдал оролцоно.
"Улаанбаатар" зочид буудал, “Grand Venue” танхимд
08:00-20:30 цагт Зүүн хойд Азийн асуудлаарх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын 10 дахь бага хурал болж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!