Counter Strike-2 (CS2) тоглоомын энэ оны эхний Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "BLAST.tv Austin Major 2025"-ий нэгдүгээр шатны тоглолтууд гурав дахь өдрөө АНУ-ын Остин хотод үргэлжилж байна.
Тус шатанд оролцож буй манай улсын "Chinggis Warriors" баг хоёр удаа хожигдоод байсан. Тэгвэл өнөө өглөө гурав дахь тоглолтоо Бразилын "Fluxo" багийн эсрэг "Во3" журмаар хийж, 2:1-ээр ялалт байгууллаа.
Ингэснээр манай улсын баг энэ шатанд нэг хожил, хоёр хожигдолтой болж, хүснэгтийн 13 дугаар байрт бичигдэж эхлэв. Харин Бразилын баг ДАШТ-ээ өндөрлүүлж байгаа юм.
"Chinggis Warriors" багийн хувьд дөрөв дэх тоглолтоо өнөө шөнийн 01:30 цагт Хятадын "Lynn Vision Gaming" багийн эсрэг хийхээр болж байна. Хэрэв тус тоглолтод ялалт байгуулбал ДАШТ-ий хоёрдугаар шатанд өрсөлдөхийн төлөө тоглох эрхтэй болно.
Өнөө өглөөний тоглолтод манай баг өөрсдийнхөө сонгосон "Ancient map" дээр 10:13-аар хожигдсон. Тэгвэл Бразилын багийн сонгосон "Mirage map" дээр 13:11, шийдвэрлэх "Nuke map" дээр 13:2 онооны харьцаатай ялалт байгуулсан билээ. Тус тоглолтын шилдгээр 'controlez' буюу Б.Өнөдэлгэр тодорчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!