Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №26

A.Жаргал
2016 оны 5 сарын 15
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Аль зурагт уулзварыг үзүүлсэн бэ?
МУ-ын ЗХД-н 1.4-т зааснаар замууд нэг түвшинд огтлолцсон бэлчирийг "Уулзвар" гэж заасан тул А зурагт уулзварыг үзүүлсэн байна. Хариу:1
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Хоёул
2
Жолооч шалгагчийн албаны үнэмлэхийг үзэж танилцах эрхтэй юу?
МУ-ын ЗХД-ийн 2.3.и-д зааснаар шалгагчийн албаны үнэмлэхийг жолооч үзэж танилцах эрхтэй гэж заасан.Хариу: 1
1. Тийм
2. Үгүй
3
Тэмдэг ямар утгатай вэ?
"Хурдны дээд хязгаарлал" 2.24 тэмдэг нь хөдөлгөөний хурдыг (км/цаг) тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно. Хариу - 1
1. Хөдөлгөөний хурдыг 50 км/цагаас хэтрүүлэхийг хориглоно
2. Хөдөлгөөний хурдыг 50 км/цагаас доош явахыг хориглоно
4
Аль тээврийн хэрэгсэл зөрчил гаргасан бэ?
"Чигээрээ явна" 4.1.а тэмдэг нь зөвхөн сум заасан чигт явахыг зөвшөөрнө. Иймд хоёул зөрчил гаргасан. Хариу - 3
1. Зөвхөн суудлын автомашин
2. Зөвхөн мотоцикл
3. Хоёул зөрчил гаргасан
4. Хоёул зөрчил гаргаагүй
5
Тэмдэг ямар утгатай вэ?
"Үйлчлэх хугацаа" 6.5.6 тэмдэг нь тухайн тэмдэг ажлын өдөр хүчинтэй болохыг заана. Хариу - 1
1. Зөвхөн ажлын өдрүүдэд орох хориотой
2. Зөвхөн ажлын өдрүүдэд орохыг зөвшөөрнө
3. Зөвхөн бямба, ням гараг буюу баяр амралтын өдрүүдэд орохыг хориглоно
6
Аль тэмдэг зорчих хэсгийн гадаргуу нойтон үед хүчинтэй байх вэ?
Зорчих хэсгийн гадаргуугийн байдал" 6.16.а тэмдэг нь "Хурдны дээд хязгаарлал" 2.24 тэмдгийг зорчих хэсгийн гадаргуу нойтон үед хүчинтэй байхыг заана. Хариу - 1
1. Зөвхөн А
2. Зөвхөн А, Б
3. Бүгд
7
Аль тээврийн хэрэгсэл тэмдэглэл давж зогсохыг зөвшөөрөх вэ?
7.16.в тэмдэглэлийг МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 25-д зааснаар давахыг, "Үргэлжилсэн өргөн шугам" 7.2 тэмдэглэлийг жолооч зогсохоос бусад тохиолдолд давахыг хориглоно. Иймд өөдөөс ирж яваа суудлын автомашиныг тэмдэглэл давж зогсохыг зөвшөөрнө. Хариу: 2
1. Хоёуланг нь зөвшөөрнө
2. Зөвхөн өөдөөс яваа суудлын автомашиныг зөвшөөрнө
3. Хоёуланг нь хориглоно
8
Та уулзвар нэвтрэхдээ:
МУ-ын ЗХД-ийн 5.3-т зааснаар уулзварт гэрэл дохиогоор хөдөлгөөн зохицуулж байгаа бол дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй.Хариу: 1
1. Гэрэл дохиог баримтална
2. Дарааллын тэмдгийн заалтыг баримтална
9
Замын өгсүүр хэсэгт буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 7.16.д зааснаар үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метрийн дотор хязгаарлагдмал газар буцаж эргэхийг хориглоно. Иймд тухайн замын өгсүүр хэсэгт үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метрийн дотор хязгаарлагдаагүй бол буцаж эргэхийг зөвшөөрнө.Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метр дотор хязгаарлагдаагүй бол зөвшөөрнө
3. Хориглоно
10
Та баруун гар тийш эргэхдээ аль сумны дагуу эргэхийг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.11-д зааснаар жолооч баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ. Хариу: 1
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Хоёуланд зөвшөөрнө
11
Та суурин газрын гаднах замд ачааны автомашиныг гүйцэж түрүүлсний дараа баруун гар талын эгнээнд орох шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 8.5-д зааснаар суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар галын эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно. Иймд та гүйцэж түрүүлсний дараа баруун гар талын эгнээгээр байрлан явна. Хариу - 1
1. Шаардлагатай
2. Шаардлагагүй
12
Суурин газарт ачааны автомашиныг гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 10.6.г-д зааснаар төмөр замын гарам дээр буюу түүнд хүртэл 100 метрээс ойр зайд гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 3
1. Өөдөөс тээврийн хэрэгсэл байхгүй үед зөвшөөрнө
2. Төмөр замын гарам хүрэхээс өмнө гүйцэж түрүүлэх үйлдлээ дуусгах бол зөвшөөрнө
3. Хориглоно
13
Тээврийн хэрэгслийг төмөр замын гармаас хэдэн метрээс ойр зайд түр зогсоохыг хориглох вэ?
МУ-ын ЗХД-ийн 11.5.г-д төмөр замын гарам дээр буюу түүнд 20 метрээс ойр зайд түр зогсохыг хориглоно гэж заасан. Хариу - 1
1. 20 метр
2. 50 метр
3. 100 метр
14
Та зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 2.3.к-д зааснаар жолооч тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан /шар өнгийн дохио ажиллуулж яваагаас бусад/ автомашин, мотоцикл буюу тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед тухайн зорчих хэсэг /уулзвар, гарц/ дээр зай тавьж зогсож өнгөрүүлэх үүрэг хүлээнэ. МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Дээрх заалтуудын дагуу та тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан автомашинд зам тавьж өгнө. Хариу - 2.
1. Зөвхөн ачааны автомашинд
2. Зөвхөн тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан автомашинд
3. Зам тавьж өгөх шаардлагагүй
15
Та уулзвараар баруун гар тийш эргэхдээ:
МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та уулзварыг түрүүлж нэвтрэнэ. Хариу - 1.
1. Түрүүлж нэвтэрнэ
2. Суудлын автомашинд зам тавьж өгнө
3. Суудлын автомашин ба мотоциклд зам тавьж өгнө
16
Жолооч аль тохиолдолд явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй вэ?
МУ-ын ЗХД-ийн 13.1-д зааснаар явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 13.2-т зааснаар зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчдод зам тавьж өгнө. Хариу - 3
1. Зөвхөн аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа явган зорчигчид
2. Зөвхөн “Явган хүний гарц” тэмдэг, тэмдэглэлтэй хэсгээр зам хөндлөн гарч яваа явган зорчигчид
3. Дээрх хоёр тохиолдолд
17
Хорооллын доторхи хөдөлгөөнд аль үйлдлийг хориглох вэ?
МУ-ын ЗХД-ийн 16.1-д зааснаар "Хороолол" 5.30 тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулахыг хориглоно. МУ-ын ЗХД-ийн 16.2-т зааснаар хорооллын доторхи хөдөлгөөнд жолоодлогын дадлага явуулах, тээврийн хэрэгслийг удаан хугацаагаар асаалттай зогсоохыг хориглоно. Хариу - 4
1. Зөвхөн явган зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх
2. Зөвхөн жолоодлогын дадлага хийх
3. Зөвхөн тээврийн хэрэгслийг асаалттай удаан хугацаагаар зогсоох
4. Дээрх бүгд
18
Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашинд ямар шаардлага тавигдах вэ?
МУ-ын ЗХД-ийн 21.3.г-д зааснаар хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашин зорчигчдыг буулгах, суулгах шаттай байх шаардлагатай. Хариу - 2
1. Зорчигчийн барих бариултай байна
2. Зорчигчдыг буулгах, суулгах шаттай байна
3. Жолоочид дохио өгөх хонхтой байна
4. Дээрх бүгд
19
Замын огцом эргэлт дээр шарвалтаас сэргийлэхийн тулд жолооч ямар арга хэмжээ авах вэ?
Замын огцом эргэлт дээр шарвалтаас сэргийлэхийн тулд жолооч эргэлтийн өмнө хүнд араан дамжуулгыг сонгож, огцом тоормослохгүйгээр хурдаа хасна. Хариу - 2
1. Эргэлтийн өмнө араан дамжуулгыг салгаж, огцом тоормослож хурдаа хасах
2. Эргэлтийн өмнө хүнд араан дамжуулгыг сонгож, огцом тоормослохгүйгээр хурдаа хасах
20
Дунд чөмөгний яс хугарсан үед чиг баригчийг хэрхэн тавих вэ?
Дунд чөмөгний яс хугарсан үед чиг баригчийг нэг чиг баригчийг суганаас хөлийн ул хүртэл, нөгөөг нь цавьнаас хөлийн ул хүртэл тавиад боолт хийнэ. Хариу - 1
1. Нэг чиг баригчийг суганаас хөлийн ул хүртэл, нөгөөг нь цавьнаас хөлийн ул хүртэл тавиад боолт хийнэ
2. Хоёр чиг баригчийг хугарсан хэсгийн гадна болон дотор талаас нь хөлийн ул хүртэл тавиад боолт хийнэ

Түр хүлээнэ үү...