Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №25

A.Жаргал
2016 оны 5 сарын 8
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Тээврийн хэрэгслээр зорчигч гэж хэнийг хэлэх вэ?
МУ-ын ЗХД-ийн 1.4-т тээврийн хэрэгсэл дээр буюу түүний бүхээг дотор байгаа жолоочоос бусад хүнийг "Тээврийн хэрэгслээр" зорчигч гэж заасан.Хариу:2
1. Жолооч
2. Бүхээг дотор сууж яваа хүн
3. Дээрх бүгд
2
Ямар өнгийн тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулж яваа жолооч бусад хөдөлгөөнд оролцогчоос давуу эрхтэй вэ?
МУ-ын ЗХД-ийн 2.4-т зааснаар улаан, хөх, ногоон өнгийн тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд бусад оролцогчоос давуу эрхтэй. Хариу: 2
1. Шар гэрэл дохио ажиллуулсан
2. Улаан, хөх, ногоон өнгийн тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан
3. Дээрх бүгд
3
Замын энэ хэсэгт түр зогсохыг зөвшөөрөх үү?
"Түр зогсох хориотой" 2.27 тэмдгийн үйлчлэх хүрээ нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 10-д зааснаар байрласан газраасаа эхний уулзвар хүртэл, уулзваргүй замд суурин газраас гарах хүртэл хүчинтэй байна. Хариу - 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
4
Тухайн чигийн зүүн гар талын эгнээнээс аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
" Баруун буюу зүүн гар тийш явна" 4.1.е тэмдэг нь зөвхөн сум заасан чигт явахыг зөвшөөрнө. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн тэмдэг нь буцаж эргэхийг зөвшөөрнө. Иймд та зүүн гар тийш буюу буцаж эргэхийг зөвшөөрнө. Хариу - 2
1. Зөвхөн зүүн гар тийш
2. Зөвхөн зүүн гар тийш буюу буцаж эргэх
3. Баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэх
5
Тэмдгийн хүчинтэй хүрээнд зорчигч буулгах, суулгахын тулд түр зогсохыг зөвшөөрөх үү?
"Үйлчлэх хүрээ" 6.2.б тэмдэг нь "Удаан зогсох хориотой" 2.28 тэмдгийн үйлчлэх хүрээг заана. Иймд тэмдгийн хүчинтэй хүрээнд зорчигч буулгах, суулгахын тулд түр зогсохыг хориглохгүй. Хариу - 1
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
6
Аль тэмдэг буцаж эргэхийг зөвшөөрөх вэ?
"Зүүн гар тийш явна" 4.1.в тэмдэг нь зөвхөн сум заасан чигт явахыг зөвшөөрнө. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн тэмдэг нь буцаж эргэхийг зөвшөөрнө. "Зүүн гар тийш эргэх хориотой" 2.18.6 тэмдгээр сум заасан чигт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох бөгөөд буцаж эргэхийг хориглохгүй, "3үүнээс баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй" 5.9.а тэмдэг нь хөндлөн нийлсэн зам буюу зорчих хэсэг баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй болохыг мэдээлэх бөгөөд буцаж эргэхийг хориглохгүй. Хариу - 3
1. Зөвхөн А
2. Зөвхөн А, В
3. А, Б, В
7
Босоо тэмдэглэл ямар утга илэрхийлэх вэ?
8.1 тэмдэглэл нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй замын байгууламжийн босоо хэсгийг тэмдэглэнэ.Хариу: 2
1. Хүнд даацын тээврийн хэрэгсэл гүүрэн доогуур гарах хориотойг тэмдэглэнэ
2. Гүүрийн тулгуур тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учруулж болзошгүйг тэмдэглэнэ
8
Баруун гар талын эгнээнээс аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 5.9.в-д зааснаар зохицуулагч дохиурыг урагш заасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт зөвшөөрнө. "Баруунаас зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй" 5.9.б тэмдэг нь хөндлөн нийлсэн зам буюу зорчих хэсэг зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй болохыг мэдээлнэ. Иймд та баруун гар талын эгнээнээс зөвхөн чигээрээ явна. Хариу: 1
1. Зөвхөн чигээрээ
2. Зөвхөн чигээрээ, зүүн гар тийш буюу буцаж эргэхийг
3. Бүх чигт
9
Эргэх чиг заадаг анхааруулах дохиог ямар үед өгөхийг хориглох вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.5-д зааснаар анхааруулах дохио нь бусад хөдөлгөөнд оролцогчдыг төөрөгдүүлэхгүй, тэдэнд буруу ойлголт төрүүлэхээргүй байвал зохино.Хариу: 2
1. Зам дээр бусад хөдөлгөөнд оролцогчид байхгүй үед
2. Бусад хөдөлгөөнд оролцогчдыг төөрөгдүүлэх бол
3. Дээрх бүх тохиолдолд
10
Харилцан байр солихдоо аль тээврийн хэрэгслийн жолооч давуу эрхтэй вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.8-д зааснаар жолооч харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ. Хариу: 1
1. Суудлын автомашин
2. Ачааны автомашин
11
Жолооч сөрөг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээгээр байрлан явахыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 8.3-д зааснаар хөдөлгөөний эгнээ нь тэмдэглэлээр тодорхойлогдсон гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрнө гэсэн учир дунд эгнээнд байрлан явахыг хориглоно. Хариу - 3.
1. Зөвшөөрнө
2. Хөдөлгөөний эрчим ихтэй үед зөвшөөрнө
3. Хориглоно
12
Төмөр замын гармын аль хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглох вэ?
МУ-ын ЗХД-ийн 10.6.г-д зааснаар төмөр замын гарам дээр буюу түүнд хүртэл 100 метрээс ойр зайд гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 3
1. Зөвхөн төмөр замын гарам дээр хориглоно
2. Төмөр замын гарам дээр буюу түүнээс цааш 100 метрээс ойр зайд хориглоно
3. Төмөр замын гарам дээр буюу түүнд хүртэл 100 метрээс ойр зайд хориглоно
13
Зорчигч суулгахын тулд аль сумны дагуу зогсохыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 11.1-д зааснаар жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж зогсооно. Иймд А сумны дагуу урсгал сөрж зогсохыг хориглоно. Хариу -2
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Хоёуланд
14
Та уулзвараар зүүн гар тийш эргэхдээ:
МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.10-д зааснаар жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Дээрх заалтуудын дагуу суудлын автомашинд зам тавьж өгнө. Хариу - 1
1. Суудлын автомашинд зам тавьж өгнө
2. Хоёуланд нь зам тавьж өгнө
15
Та чигээрээ явахдаа уулзварын цаана түгжрэл бий болсон тохиолдолд уулзварт орохыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 12.2-т зааснаар хөндлөн замаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй түгжрэл, саатал бий болсон үед уулзвар руу орохыг хориглоно. Хариу - 1.
1. Хөндлөн замаар яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулах бол хориглоно
2. Зөвшөөрнө
16
Жолооч “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зогсож байвал ямар арга хэмжээ авах вэ?
МУ-ын ЗХД-ийн 13.5-д зааснаар "Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл" гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зогсож байвал ойртон ирсэн жолооч хурдаа хасаж анхаарал болгоомжтой явах шаардлагатай бөгөөд зайлшгүй шаардлага гарвал зогсож хүүхдүүдийг урьдчилан өнгөрүүлнэ. Хариу - 1
1. Хурдаа хасаж, анхаарал болгоомжтой явна
2. Хүүхэд бууж суугаагүй учир хурдаа хасах шаардлагагүй
17
Тэмдгийн хүчинтэй хүрээнд тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх дээд хурд хэд байх вэ?
МУ-ын ЗХД-ийн 16.2-т зааснаар хорооллын доторхи хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн хурдыг цагт 20 км-ээс хэтрүүлэхийг хориглоно. Хариу - 3
1. Цагт 60 км
2. Цагт 40 км
3. Цагт 20 км
18
Ачааны автомашины тэвшинд хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 21.6-д зааснаар хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэхдээ зайлшгүй тохиолдолд хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашинаар тээвэрлэхийг зөвшөөрнө. Иймд ачааны автомашинаар /хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй учир/ тээвэрлэхийг хориглоно. Хариу - 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
3. Зөвхөн зайлшгүй тохиолдолд зөвшөөрнө
19
Аль нь жолоочийн самбаачлах хугацаанд туулсан зам бэ?
Жолооч саадыг харснаас ямар нэгэн арга хэмжээ авах хүртэлх хугацаанд туулсан замыг жолоочийн самбаачлах хугацаанд туулсан зам гэнэ. Хариу - 2
1. Жолооч аюулыг харснаас автомашиныг зогсоох хүртэлх хугацаанд туулсан зам
2. Жолооч аюулыг харснаас тоормосны дөрөөн дээр гишгэх хүртэлх хугацаанд туулсан зам
20
Жолоочийн аль үйлдлийг хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцох вэ?
Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэнэ. Хариу - 2
1. Замын хөдөлгөөн зохицуулах тэмдгийн заалтыг зөрчсөн
2. Зам тээврийн осол гаргасны дараа хэргийн газраас зугтаасан
3. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон
4. Дээрх бүгд

Түр хүлээнэ үү...