Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №22

A.Жаргал
2016 оны 4 сарын 17
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Зам хэдэн эгнээтэй вэ?
МУ-ын ЗХД-ийн 1.4-т автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж бүхий өргөнтэй, тэмдэглэлтэй буюу тэмдэглэлгүй зорчих хэсгийн дагуух зурвасыг "Эгнээ" гэж заасан. Иймд зурагт хоёр зорчих хэсэгтэй дөрвөн эгнээтэй замыг үзүүлсэн байна.Хариу:2
1. Хоёр
2. Дөрөв
2
Тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан автомашин араас ойртон ирж яваа үед суудлын автомашины жолооч ямар үүрэг хүлээх вэ?
МУ-ын ЗХД-ийн 2.3.к-д зааснаар тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан /шар өнгийн дохио ажиллуулж яваагаас бусад/ автомашин, мотоцикл буюу тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед тухайн зорчих хэсэг /уулзвар, гарц/ дээр зай тавьж зогсож өнгөрүүлэх үүрэгтэй. Хариу:2
1. Баруун гар талын эгнээнд байрлан явна
2. Баруун гар талын эгнээнд ороод зогсож өнгөрүүлнэ
3
Зурагт үзүүлснээр гүүрний цаана зогсохыг зөвшөөрөх үү?
"Удаан зогсох хориотой" 2.28 тэмдгийн үйлчлэх хүрээ нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 10-д зааснаар байрласан газраасаа эхний уулзвар хүртэл, уулзваргүй замд суурин газраас гарах хүртэл хүчинтэй байна. Иймд тэмдгийн хүчинтэй хүрээнд түр зогсохыг зөвшөөрнө. Хариу - 1
1. Түр зогсохыг зөвшөөрнө
2. Хориглоно
4
Буцаж эргэх үйлдлийг хаана гүйцэтгэхийг зөвшөөрөх вэ?
"Чигээрээ явна" 4.1.а тэмдэг нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 15-д зааснаар уулзвар, гарц буюу замын хэсгийн шууд өмнө байрласан бол зөвхөн тэр хэсэгтээ хамаарна. Иймд та уулзварыг нэвтрэн гарсны дараа буцаж эргэхийг зөвшөөрнө. Хариу - 2
1. Тээврийн хэрэгсэл байхгүй үед уулзвар дээр
2. Уулзварыг чигээрээ нэвтэрч гарсны дараа
3. Уулзварыг чигээрээ нэвтэрч зөвхөн дараагийн уулзвар дээр
5
Тэмдгийн хүчинтэй хүрээнд буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
"Нэг чигийн хөдөлгөөн" 5.7 тэмдэг хөдөлгөөн нь нэг чигт зохион байгуулагдсан зам буюу зорчих хэсгийг мэдээлэх тул энэ тэмдгийн хүчинтэй хүрээнд буцаж эргэхийг хориглоно. Хариу: 3
1. Зөвхөн суурин газарт зөвшөөрнө
2. Үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метр дотор хязгаарлагдаагүй бол зөвшөөрнө
3. Хориглоно
6
Аль тэмдэг эсрэг хөдөлгөөнтэй замд шилжихийг анхааруулах вэ?
"Эсрэг хөдөлгөөн" 1.16 тэмдэг нь эсрэг хөдөлгөөнтэй зам /зорчих хэсэг/-т шилжихийг анхааруулна. Хариу - 1
1. Зөвхөн А
2. Зөвхөн А, Б
3. Бүгд
7
Зурагт үзүүлсэн тэмдэглэлийг давж гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
7.10 тэмдэглэлийг МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 25-д зааснаар зөвхөн тасархай шугамтай талаас нь давахыг зөвшөөрнө. Харин гүйцэж түрүүлэх буюу тойрон гарах үйлдэл хийж дуусах үедээ үргэлжилсэн шугамтай талаас нь давахыг хориглохгүй.Хариу: 1
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
8
Аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 5.9.в-д зааснаар зохицуулагч дохиурыг урагш сунгасан байвал зохицуулагчийн баруун гар буюу ар талаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно.Хариу:2
1. Зөвхөн баруун гар тийш эргэхийг зөвшөөрнө
2. Бүх чигт хориглоно
9
Чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүрэгтэй юу?
МУ-ын ЗХД-ийн 7.6-д зааснаар жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана. Иймд чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.Хариу: 1
1. Тийм
2. Үгүй
10
Эргэх чиг заадаг анхааруулах дохио давуу эрх олгох уу?
МУ-ын ЗХД-ийн 7.5-д зааснаар анхааруулах дохио нь давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй. Хариу: 3
1. Тийм
2. Зөвхөн гүйцэж түрүүлэх тохиолдолд олгоно
3. Үгүй
11
Аль мотоциклын жолооч тухайн эгнээгээр зөв байрлан явж байна вэ?
МУ-ын ЗХД-ийн 1.4-т зааснаар автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж бүхий өргөнөөр эгнээг тодорхойлно. Харин мотоциклын өргөнөөр эгнээг тодорхойлдоггүй учир нэг эгнээнд хоёр мотоцикл зэрэгцэн явахыг хориглохгүй. Хариу - 3
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. А, Б
12
Явган хүний гарц дээр гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 10.6.в-д зааснаар явган хүний гарцан дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 2
1. Явган зорчигч байвал хориглоно
2. Хориглоно
3. Зөвшөөрнө
13
Аль тээврийн хэрэгслийн жолооч зогсох үйлдлийг буруу гүйцэтгэсэн бэ?
МУ-ын ЗХД-ийн 11.1-д жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно гэж заасан тул суудлын автомашиныг явган хүний зам дээр зогсохыг хориглоно. МУ-ын ЗХД-ийн 11.5.з-д зааснаар тээврийн хэрэгсэл зогсоход түүнээс үргэлжилсэн шугам хүртэл 3 метрээс бага зайтай газарт түр зогсохыг хориглох бөгөөд мотоцикл тасархай шугамтай талд зогссон тул хориглохгүй. Хариу - 2
1. Хоёул зөрчсөн
2. Зөвхөн суудлын автомашин
3. Зөвхөн мотоцикл
4. Хоёул зөрчөөгүй
14
Та зүүн гар тийш эргэхдээ ачааны автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 12.4-т зааснаар жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш эргэхдээ уулзварт ороод баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу - 1.
1. Тийм
2. Үгүй
15
Та чигээрээ явахдаа автобусанд зам тавьж өгөх үүрэгтэй юу?
МУ-ын ЗХД-ийн 12.10-д зааснаар жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу - 2.
1. Тийм
2. Үгүй
16
Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртож яваа жолооч аль тохиолдолд хурдаа хасах шаардлагатай вэ?
МУ-ын ЗХД-ийн 13.1-д зааснаар явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө. Хариу - 3.
1. Зөвхөн явган зорчигч зам хөндлөн гарч яваа бол
2. Зөвхөн явган зорчигч зорчих хэсэг рүү орж болзошгүй тул
3. Дээрх бүгд
17
Мотоциклд хэдэн манангийн гэрэл тавих вэ?
МУ-ын ЗХД-ийн 15.5-д зааснаар мотоциклд нэг манангийн гэрэл тавина. Хариу - 1
1. Зөвхөн нэг
2. Нэг буюу хоёр
3. Зөвхөн хоёр
18
Чиргүүлтэй тээврийн хэрэгслийн тэвшинд хүн тээвэрлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 21.8.в-д зааснаар чиргүүлтэй тээврийн хэрэгслийн тэвшинд хүн тээвэрлэхийг хориглоно. Хариу - 4
1. Зөвшөөрнө
2. Зайлшгүй тохиолдолд суудал зассан бол зөвшөөрнө
3. Тэвшний хашлаганаас нам зассан суудалтай бол зөвшөөрнө
4. Хориглоно
19
Замын хэсэгхэн газар мөстөж халтиргаа үүссэн бол жолооч хэрхэн туулж өнгөрөх вэ?
Замын хэсэгхэн газар мөстөж халтиргаа үүссэн бол жолооч явж байгаа чиг болон хурдаа өөрчлөхгүй, араан дамжуулгыг салгахгүйгээр жигд хурдаар туулж өнгөрнө. Хариу - 4
1. Зөвхөн явж байгаа хурдаа өөрчлөхгүйгээр жигд хурдаар
2. Зөвхөн явж байгаа чигээ өөрчлөхгүйгээр
3. Зөвхөн араан дамжуулгыг салгахгүйгээр
4. Дээрх бүгд
20
Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн жолоочид захиргааны хариуцлагын тухай хуулиар ямар шийтгэл ногдуулах вэ?
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар шийтгэл ногдуулна. Хариу - 4
1. Зөвхөн торгох арга хэмжээ авна
2. Зөвхөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авна
3. Зөвхөн баривчлах арга хэмжээ авна
4. Дээрх бүгд

Түр хүлээнэ үү...