Уншиж байна ...

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №20

A.Жаргал
2016 оны 4 сарын 3
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Ачаа ачиж 5 минутаас дээш хугацаагаар тээврийн хэрэгслийг зогсоосон бол:
МУ-ын ЗХД-ийн 1.4-т зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахад 5 минутаас илүү хугацаагаар зогсоох үйлдэл нь түр зогсолтод хамаарна гэж заасан.Хариу:1
1. Түр зогсолт
2. Удаан зогсолт
3. Зайлшгүй зогсолт
2
Жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас хэрэглэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 2.7.г-д зааснаар жолооч гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй телефон утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед ашиглахыг хориглоно.Хариу:2
1. Зөвшөөрнө
2. Гарны оролцоогүйгээр ашиглах боломжтой бол зөвшөөрнө
3. Цагт 40 км-ээс бага хурдтай яваа бол зөвшөөрнө
4. Хориглоно
3
Ачааны автомашин уулзвараар зүүн гар тийш эргэхийг зөвшөөрөх үү?
"Орох хориотой" 2.1 тэмдэг нь уулзвар, гарцын цаана байрласан бол тухайн зам нь цаанаасаа наашаагаа нэг чигийн хөдөлгөөнд ашиглагдана. Иймд ачааны автомашин зорчих хэсгийн зүүн гар талын захад байр эзлээгүй тул зүүн гар тийш эргэхийг хориглоно. Хариу - 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
4
Тэмдэг ямар утгатай вэ?
"Зүүн гар тийш явна" 4.1.в тэмдгээр зүүн гар тийш болон буцаж эргэхийг зөвшөөрнө. Хариу: 2
1. Зөвхөн зүүн гар тийш эргэхийг зөвшөөрнө
2. Зүүн гар тийш буюу буцаж эргэхийг зөвшөөрнө
5
Жолооч тухайн чигийн хамгийн зүүн гар талын эгнээнээс аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
" Эгнээнээс явах хөдөлгөөний чиг" 5.10.б тэмдэг нь уг эгнээнээс тухайн уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заах бөгөөд зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум бүхий захын эгнээнээс буцаж эргэхийг зөвшөөрнө. Хариу: 3
1. Зөвхөн зүүн гар тийш
2. Зөвхөн буцаж эргэнэ
3. Зөвхөн зүүн гар тийш буюу буцаж эргэх чигт
6
Аль тэмдэг буцаж эргэхийг зөвшөөрөх вэ?
"Зүүн гар тийш явна" 4.1.в тэмдэг нь буцаж эргэхийг зөвшөөрнө. "Зүүнээс баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй" 5.9.а, "Баруунаас зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй" 5.9.6 тэмдгүүд нь буцаж эргэхийг хориглохгүй. Хариу - 2
1. Зөвхөн Б, В
2. Зөвхөн А, Б, В
3. Бүгд зөвшөөрнө
7
Замын энэ хэсэгт буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
7.1 тэмдэглэлийг МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 25-д зааснаар давахыг хориглоно. Иймд буцаж эргэхийг хориглоно.Хариу: 3
1. Зөвшөөрнө
2. Үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метрийн дотор хязгаарлагдаагүй бол зөвшөөрнө
3. Хориглоно
8
Зөвшөөрсөн гэрэл дохиогоор уулзварт нэвтрэн орсон жолооч хориглосон гэрэл дохио асах үед:
МУ-ын ЗХД-ийн 5.2-т зааснаар уулзварт зөвшөөрсөн дохиогоор орсон жолооч уг дохио өөрчлөгдвөл аюулгүй байдлыг хангаж, явж байгаа чигтээ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.Хариу: 3
1. Нэн даруй зогсож зөвшөөрсөн гэрэл дохио асахыг хүлээнэ
2. Хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ухарч, уулзварын өмнө зогсоно
3. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, явж байгаа чигтээ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ
9
Аль тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгөх үүрэгтэй вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.8-д зааснаар жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.Хариу: 2
1. Суудлын автомашин
2. Ачааны автомашин
10
Аль эгнээнээс зүүн гар тийш эргэхийг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.9-д зааснаар жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино. Иймд А эгнээнээс зүүн гар тийш эргэнэ. Хариу: 1
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. А, Б
11
Аль мотоциклын жолооч суурин газарт зөв байрлан явж байна вэ?
МУ-ын ЗХД-ийн 8.6-д зааснаар суурин газарт жолооч ЗХД-ийн 8.7-8.10, 23.4-т заасан шаардлагуудыг зөрчихгүйгээр аль тохиромжтой эгнээг сонгож явна. Иймд мотоциклын жолооч нар зөв байрлан явж байна. Хариу - 3
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. А, Б
12
Хонгил дотор гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 10.6-д хонгил дотор гүйцэж түрүүлэхийг хориглоогүй. Хариу: 1
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
13
Зурагт үзүүлснээр замын энэ хэсэгт зогсохыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 11.5.з-д тээврийн хэрэгсэл зогсоход түүнээс үргэлжилсэн шугам хүртэл 3 метрээс бага зайтай газарт түр зогсохыг хориглоно гэж заасан бөгөөд зурагт үзүүлснээр замын энэ хэсэгт зогсохыг хориглоно. Хариу - 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
14
Та зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилж байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтлана. Туслах замаар яваа жолооч нар өөр хоорондоо мөн энэ заалтыг баримтлана. Дээрх заалтуудын дагуу та зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу - 4.
1. Зөвхөн автобусанд
2. Суудлын автомашин ба автобусанд
3. Зөвхөн мотоциклд
4. Зам тавьж өгөх шаардлагагүй
15
Та баруун гар тийш эргэхдээ уулзварыг хэддүгээрт нэвтрэх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та түрүүлж нэвтэрнэ. Хариу - 1.
1. Нэгдүгээрт
2. Хоёрдугаарт
3. Гуравдугаарт
4. Дөрөвдүгээрт
16
Жолооч явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байгаа аль явган зорчигчид зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 13.4-т зааснаар жолооч замын аль ч хэсэгт хараагүй хүн /цагаан таяг барьсан/-ийг урьдчилан өнгөрүүлнэ. Хариу - 1
1. Хараагүй хүн
2. Өндөр настан
3. Сургуулийн насны хүүхэд
4. Дээрх бүгд
17
Суудлын автомашинд хэдэн манангийн гэрэл тавих вэ?
МУ-ын ЗХД-ийн 15.5-д зааснаар автомашинд хоёр манангийн гэрэл тавина. Хариу - 2
1. Нэг
2. Хоёр
18
Аль замд механикжсан тээврийн хэрэгслийг зөөлөн холбоогоор чирэхийг хориглох вэ?
МУ-ын ЗХД-ийн 20.6.г-д зааснаар уулын замд зөөлөн холбоогоор чирэхийг хориглоно. Хариу: 1
1. Уулын замд
2. Харанхуй үед үзэгдэлт хязгаарлагдмал замд
3. Дээрх бүх тохиолдолд
19
Жолоочийн самбаачлах хугацаанд согтууруулах ундаа хэрхэн нөлөөлөх вэ?
Согтууруулах ундаа нь сэтгэцэд нөлөөлж жолоочийн самбаачлах хугацааг ихэсгэдэг. Хариу - 2
1. Самбаачлах хугацаа багасна
2. Самбаачлах хугацаа ихэснэ
3. Согтууруулах ундааны зүйл самбаачлах хугацаанд нөлөөлөхгүй
20
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол:
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.1 -д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасна. Хариу - 1
1. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасна
2. Торгуулийн арга хэмжээ авна
3. Баривчлах арга хэмжээ авна

Түр хүлээнэ үү...