Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №24

A.Жаргал
2016 оны 5 сарын 1
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Зам хэдэн эгнээтэй вэ?
МУ-ын ЗХД-ийн 1.4-т автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж бүхий өргөнтэй, тэмдэглэлтэй буюу тэмдэглэлгүй зорчих хэсгийн дагуух зурвасыг "Эгнээ" гэж заасан тул зурагт үзүүлсэн зам нь дөрвөн эгнээтэй байна. Хариу:2
1. Хоёр
2. Дөрөв
2
Мотоциклын жолооч ямар үүрэгтэй вэ?
МУ-ын ЗХД-ийн 2.3.в-д зааснаар мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй. Хариу:3
1. Зөвхөн хамгаалах малгай өмсөх
2. Зөвхөн хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх
3. Дээрх бүгд
3
Зурагт үзүүлснээр тэмдгийн өмнө удаан зогсохыг зөвшөөрөх үү?
"Удаан зогсох хориотой" 2.28 тэмдгийн үйлчлэх хүрээ нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 10-д зааснаар байрласан газраасаа эхний уулзвар хүртэл, уулзваргүй замд суурин газраас гарах хүртэл хүчинтэй. Иймд тэмдгийн наана зогсохыг хориглохгүй. Хариу: 1
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
4
Энэ тэмдэг тавигдсан замд унадаг дугуйн хөдөлгөөнийг зөвшөөрөх үү?
"Явган хүний зам" 4.6 тэмдэг нь зөвхөн явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрнө. Хариу - 1
1. Хориглоно
2. Унадаг дугуйн зам байхгүй тохиолдолд зөвшөөрнө
3. Зөвшөөрнө
5
Тэмдэг юуг анхааруулах вэ?
"Явган хүний гарц" 1.17 тэмдгийг шаардлагатай тохиолдолд "Объект хүртэлх зай" 6.1.а тэмдгийн хамт өөр зайд байрлуулж уг нэмэлт тэмдгээр аюул бүхий хэсгийн эхлэл хүртэлх зайг тодруулна. Хариу - 2
1. Тэмдгээс цааш 150 метрт зорчих хэсэг дээр явган зорчигч гарч ирч болзошгүйг
2. Явган хүний гарц 150 метрийн цаана байгааг
6
Аль тэмдэг бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашины хөдөлгөөнийг зөвшөөрөх вэ?
"Суудлын автомашин явна" 4.4 тэмдэг нь бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашины хөдөлгөөнийг зөвшөөрнө "Ачааны автомашины хөдөлгөөн хориотой" 2.4 тэмдэг нь бүх жин нь 3.5 тонноос илүү ачааны автомашины хөдөлгөөний хориглоно. Иймд А, В тэмдгүүд нь бүх жин нь 3.5 тонноос бага ачааны автомашины хөдөлгөөнийг зөвшөөрнө. Хариу - 3
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Зөвхөн А, В
4. Бүгд
7
Замын энэ хэсэгт түр зогсохыг зөвшөөрөх үү?
7.4 тэмдэглэлээр түр зогсохыг хориглосон газрыг тэмдэглэх бөгөөд "Түр зогсох хориотой" 2.27 тэмдэгтэй хамтруулан хэрэглэсэн тохиолдолд тэмдгийн үйлчлэх хүрээ нь тэмдэглэлийн уртаар дуусах учир тэмдэглэлийн цаана зогсохыг зөвшөөрнө.Хариу: 1
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
8
Та чигээрээ явахдаа:
МУ-ын ЗХД-ийн 5.3-т уулзварт хөдөлгөөнийг гэрлэн дохиогоор зохицуулж байгаа бол дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй гэж заасан тул та зогсохгүйгээр явна.Хариу: 2
1. “Зогс-шугам” тэмдэглэлийн өмнө зогсоно
2. Зогсохгүйгээр явна
3. Бусад чигээс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө
9
Та саадыг тойрон гарахдаа анхааруулах дохио өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 7.1-д жолооч чиг өөрчлөхийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө гэж заасан. Хариу:1
1. Шаардлагатай
2. Шаардлагагүй
3. Зөвхөн харанхуй үед шаардлагатай
10
Та зүүн гар тийш эргэхдээ анхааруулах дохио өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 7.1-д зааснаар жолооч чиг өөрчлөхийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө. Хариу: 1
1. Шаардлагатай
2. Тээврийн хэрэгсэл ойртон ирж байвал шаардлагатай
3. Шаардлагагүй
11
Суурин газрын гаднах замд аль эгнээгээр байрлан явах вэ?
МУ-ын ЗХД-ийн 8.5-д зааснаар суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно. Хариу - 3
1. Аль тохиромжтой эгнээгээр
2. Зүүнээс бусад аль тохиромжтой эгнээгээр
3. Зөвхөн баруун гар талын эгнээгээр
12
Гүүрэн дээр болон доор гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 10.6-д гүүрэн дээр болон доор гүйцэж түрүүлэхийг хориглоогүй. Хариу: 1
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
3. Зөвхөн гүүрэн доор хориглоно
13
Зурагт үзүүлснээр удаан зогсохыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 11.1-д зааснаар жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй бол зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Иймд урсгал сөрж зүүн гар талын эгнээнд зогсохыг хориглоно. Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
14
Та чигээрээ явах бол аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та Б автомашинд зам тавьж өгнө. Хариу - 2
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Хоёуланд
15
Та чигээрээ явах бол:
МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та ачааны автомашинд зам тавьж өгнө. Хариу - 2
1. Уулзварыг түрүүлж нэвтэрнэ
2. Ачааны автомашинд зам тавьж өгнө
16
Ногоон гэрэл дохио асах үед та:
МУ-ын ЗХД-ийн 13.3-д зааснаар явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал араас нь ирсэн жолооч түүний урдуур зам хөндлөн гарч яваа явган зорчигч байхгүйг бүрэн мэдсэнийхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Хариу - 1
1. Ачааны автомашины урдуур зам хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигч байгаа эсэхийг бүрэн мэдсэнийхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ
2. Гэрэл дохиог удирдлага болгон жолооч түрүүлж нэвтэрнэ
17
Хорооллын доторхи хөдөлгөөнд явган зорчигч замын аль хэсгээр явахыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 16.1-д зааснаар "Хороолол" 5.30 тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын дотор явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно. Хариу - 3
1. Зөвхөн явган хүний замаар
2. Зөвхөн зорчих хэсгээр
3. Дээрх бүгд
18
Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашинд ямар шаардлага тавигдах вэ?
МУ-ын ЗХД-ийн 21.3.в-д тэвшний хойд болон хажуу хашлаганы дагуу зассан суудал нь түшлэгтэй байх шаардлагатай гэж заасан. Хариу - 1
1. Тэвшний хойд болон хажуу хашлаганы дагуу зассан суудал нь түшлэгтэй байх
2. Жолоочид дохио өгөх хонхтой байх
3. Дээрх бүгд
19
Аль автомашины жолооч замын өгсүүр ( уруу ) хэсэгт автомашиныг өнхрөхөөс сэргийлж урд дугуйг зөв байрлуулж зогсоосон бэ?
Уруу, өгсүүр замд А, В автомашин нь өнхрөхөөс сэргийлж дугуйгаа зөв байрлуулж зогсоосон байна. Хариу - 3
1. А, Г
2. Б, В
3. А, В
4. Б, Г
20
Зам тээврийн осолд холбогдсон жолооч хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан бол эрүүгийн хариуцлага хүлээх үү?
Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээнэ. Хариу - 1
1. Тийм
2. Үгүй

Түр хүлээнэ үү...