Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №23

A.Жаргал
2016 оны 4 сарын 24
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Аль нь механикжсан тээврийн хэрэгсэл вэ?
МУ-ын ЗХД-ийн 1.4-т мопедоос бусад хөдөлгүүрээр тоноглогдсон бүх төрлийн тээврийн хэрэгслийг "Механикжсан тээврийн хэрэгсэл" гэж заасан тул мотоцикл механикжсан тээврийн хэрэгсэлд хамаарна. Хариу:1
1. Мотоцикл
2. Мопед
3. Хоёул
2
Жолооч замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй саад тохиолдвол:
МУ-ын ЗХД-ийн 2.3.ж-д зааснаар жолооч замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй элдэв саад гарсан тохиолдолд түүнийг арилгах арга хэмжээ авна. Хариу:2
1. Саадыг тойрон гарна
2. Саадыг арилгах арга хэмжээ авна
3. Дээрх хоёр арга хэмжээ авна
3
Аль тэмдгийн үйлчлэх хүрээ уулзвар хүртэл хүчинтэй вэ?
"Гүйцэж түрүүлэх хориотой" 2.20, "Хурдны дээд хязгаарлал" 2.24, "Түр зогсох хориотой" 2.27 "Удаан зогсох хориотой" 2.28 тэмдгүүдийн үйлчлэх хүрээ нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 10-д зааснаар байрласан газраасаа эхний уулзвар хүртэл, уулзваргүй замд суурин газраас гарах хүртэл хүчинтэй. Хариу: 5
1. Зөвхөн А, В
2. Зөвхөн Б, Г
3. Зөвхөн В, Г
4. Зөвхөн А, Б, В
5. Бүгд
4
Уулзвар дээр буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
"Чигээрээ явна" 4.1 .а тэмдэг нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 15-д зааснаар уулзварын өмнө байрласан бол зөвхөн тэр хэсэгтээ хамаарна. Иймд уулзвараар зөвхөн чигээрээ явна. Хариу - 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
5
Тэмдэг бүхий зогсоолд аль тээврийн хэрэгсэл зогсохыг зөвшөөрөх вэ?
"Тээврийн хэрэгслийн зогсоолд тавих хэлбэр" 6.6.б тэмдэг нь "Зогсоол" 5.15 тэмдэг бүхий зогсоолд зөвхөн суудлын автомашин, мотоциклыг тэмдэгт дүрсэлсэн хэлбэрээр зогсоохыг заана. Иймд суудлын автомашин, мотоциклыг тэмдэгт заасан хэлбэрээр зогсоохыг заана. Хариу - 2
1. Бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин
2. Суудлын автомашин, мотоцикл
3. Бүх төрлийн ачааны автомашин
6
Аль тэмдэг явган хүний замыг заах вэ?
"Явган хүний зам" 4.6 тэмдэг нь зөвхөн явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрнө. Хариу - 1
1. Зөвхөн Б
2. Зөвхөн Б, В
3. Бүх тэмдэг
7
Зорчих хэсэг дээрх бичлэг нь:
7.22 тэмдэглэл нь зам /чиглэлийн/-ын дугаарыг тэмдэглэнэ.Хариу: 3
1. Уулзвар хүртэлх зайг тэмдэглэнэ
2. Суурин газар хүртэлх зайг тэмдэглэнэ
3. Замын дугаар тэмдэглэнэ
8
Анивчсан шар гэрэл дохио ямар утгатай вэ?
МУ-ын ЗХД-ийн 5.6.в-д зааснаар анивчсан шар гэрэл дохио нь хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд тухайн уулзвар буюу явган хүний гарц зохицуулгагүй болсныг мэдээлж болгоомжтой явахыг анхааруулна. Хариу: 2
1. Гэрэл дохио гэмтэлтэй болохыг анхааруулна
2. Хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд уулзвар буюу явган хүний гарц зохицуулгагүй болсныг мэдээлж болгоомжтой явахыг анхааруулна
3. Хөдөлгөөнийг бүх чигт хориглоно
9
Зурагт үзүүлснээр гарцан дээр ухрахыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 7.18-д зааснаар гарц дээр ухрах үйлдэл хийхийг хориглоно.Хариу:2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
10
Энэ тохиолдолд баруун гар талын эгнээнд шилжихдээ анхааруулах дохио өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 7.1-д зааснаар жолооч чиг өөрчлөхийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө. Хариу: 1
1. Шаардлагатай
2. Шаардлагагүй
3. Харанхуй үед шаардлагатай
11
Суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлсний дараа аль эгнээнд байрлан явахыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 8.5-д зааснаар суурин газрын гаднах зам буюу 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно. Иймд та ачааны автомашиныг гүйцэж түрүүлснийхээ дараа баруун гар талын эгнээгээр байрлан явна. Хариу - 1
1. Зөвхөн баруун гар талын эгнээгээр
2. Аль тохиромжтой эгнээгээр
12
Зохицуулдаг уулзвар дээр гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 10.6.а-д зааснаар зохицуулдаг уулзвар дээр эсрэг урсгалыг сөрөхөөр бол гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 3
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
3. Эсрэг урсгал сөрөхөөргүй бол зөвшөөрнө
13
Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч:
МУ-ын ЗХД-ийн 11.7-д хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино гэж заасан. Хариу - 1
1. Тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авна
2. Тээврийн хэрэгслийн гэмтлийг засах арга хэмжээ авна
14
Уулзвараар зүүн гар тийш эргэхдээ явган зорчигчдод зам тавьж өгөх үүрэгтэй юу?
МУ-ын ЗХД-ийн 12.1-д зааснаар жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө. Хариу - 1.
1. Тийм
2. Үгүй
15
Та зүүн гар тийш эргэхдээ суудлын автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй юу?
МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу - 1
1. Тийм
2. Үгүй
16
Энэ тохиолдолд жолооч ямар үүрэгтэй вэ?
МУ-ын ЗХД-ийн 13.1-д зааснаар явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө. Хариу - 1
1. Явган зорчигч давуу эрхтэй тул зам тавьж өгнө
2. Явган зорчигч замын голд зогсоно гэж ойлгоод хурдаа бууруулахгүй явна
17
Жолооч өдрийн цагт гэрэл шилжүүлэх дохиог хэрхэн өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 15.7-д зааснаар гэрэл шилжүүлэх дохиог өдрийн цагт асааж, унтраах байдлаар үйлдэнэ. Хариу - 2
1. Хол, ойрын гэрлийг ээлжлэн шилжүүлэх байдлаар
2. Хол буюу ойрын гэрлийг асааж унтраах байдлаар
18
Ачааны мотоциклын тэвшинд хүн тээвэрлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 21.8.г-д зааснаар ачааны мотоциклын тэвшинд хүн тээвэрлэхийг хориглоно. Хариу - 1
1. Хориглоно
2. Зөвшөөрнө
3. Суудал зассан бол зөвшөөрнө
19
Тасралтгүй олон цагаар автомашин жолоодож ядрахад ямар шинж тэмдэг илрэх вэ?
Тасралтгүй олон цаг тээврийн хэрэгсэл жолоодоход бие нозоорч, нойр хүрч, анхаарал сулран хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Хариу - 2
1. Шинж тэмдэг илрэхгүй
2. Бие нозоорч, нойр хүрч, анхаарал суларна
3. Анхаарал төвлөрч, самбаачлах хугацаа багасна
20
Жолооч аль тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх вэ?
Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээнэ. Хариу - 3
1. Замын хөдөлгөөн зохицуулах гэрэл дохионы заалт зөрчсөн
2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон
3. Зам тээврийн осол гаргасны дараа хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлээгүй
4. Дээрх бүгд

Түр хүлээнэ үү...