Уншиж байна ...

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №30

A.Жаргал
2016 оны 6 сарын 12
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Трактораар 5000 кг-аас дээш даацтай чиргүүл чирч замын хөдөлгөөнд оролцохдоо ямар ангилалтай байх шаардлагатай вэ?
МУ-ын ЗХД-ын 1.2-т зааснаар трактор, өөрөө явдаг машин механизм, тэдгээрийн чиргүүл буюу ажлын тоног төхөөрөмжтэй бүрэлдэхүүнийг "Механизм"-ын ангилалд хамааруулдаг. Хариу:1
1. Механизм
2. “СЕ”
3. “АВСDЕ”
2
Түргэн тусламжийн автомашины жолооч тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулан албан үүргээ гүйцэтгэж явах үедээ хорооллын доторхи замд цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 2.4-т зааснаар улаан, хөх, ногоон өнгийн тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд бусад оролцогчоос давуу эрхтэй байх бөгөөд ЗХД-ийн 16 дугаар бүлгийн заалтыг мөрдөхгүй байж болно.Хариу:3
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
3. Хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан тохиолдолд зөвшөөрнө
3
Ачааны автомашины жолооч уулзвараар буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
"Орох хориотой" 2.1 тэмдэг нь уулзвар, гарцын цаана байрласан бол тухайн зам нь цаанаасаа наашаагаа нэг чигийн хөдөлгөөнд ашиглагдана. Иймд ачааны автомашин нь нэг чигийн хөдөлгөөнтэй замд буцаж эргэхийг хориглоно. Хариу - 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
4
Та тухайн чигийн зүүн гар талын эгнээнээс аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
"Эгнээнээс явах хөдөлгөөний чиг" 5.10.а тэмдэг нь эгнээ тус бүрээс уг уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заах ба зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум бүхий захын /зүүн гар талын/ эгнээнээс буцаж эргэхийг зөвшөөрнө. Хариу - 2
1. Зөвхөн зүүн гар тийш эргэхийг зөвшөөрнө
2. Зөвхөн зүүн гар тийш буюу буцаж эргэхийг зөвшөөөрнө
5
Нэмэлт тэмдэг ямар утга илэрхийлэх вэ?
"Автомашинд үзлэг хийх газар" 6.10 тэмдэгтэй хамт тавигдсан "Зогсоол" 5.15 тэмдэг бүхий зогсоолын талбай нь мордмол тавцан буюу үзлэгийн сувагтай болохыг заана. Хариу: 2
1. Зогсоол нь засварын газартай болохыг заана
2. Зогсоолын талбай нь мордмол тавцан буюу үзлэгийн сувагтай болохыг заана
6
Замын тухайн хэсэгт байрлуулсан тэмдэг ба тэмдэглэлийн утга хоорондоо зөрж байвал:
МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 28-д зааснаар замын тухайн хэсэгт байрласан тэмдэг тэмдэглэлийн утга хоорондоо зөрж байвал тэмдгийн заалтыг баримтална. Хариу - 2
1. Тэмдэглэлийн утгыг баримтална
2. Тэмдгийн заалтыг баримтална
3. Энэ заалт нь дүрэмд тусгагдаагүй
7
Зурагт үзүүлсэн суман тэмдэглэл ямар утгатай вэ?
"Чиглүүлэгч сум" 7.19 тэмдэглэл нь зорчих хэсэг нарийсаж тухайн чигт эгнээний тоо цөөрч байгааг анхааруулна.Хариу:3
1. Баруун гар тийш огцом эргэхийг анхааруулна
2. Баруун гар талын эгнээнд орохдоо давуу эрхтэйг
3. Тухайн чигт эгнээний тоо цөөрч байгааг анхааруулна
8
Аль тохиодлолд ослын дохионы гэрлийг хэрэглэх вэ?
МУ-ын ЗХД-ийн 6.2.а-д зам тээврийн ослын улмаас зогссон үед ослын дохионы гэрлийг хэрэглэнэ гэж заасан.Хариу: 1
1. Зам тээврийн ослын улмаас зогссон үед
2. Хориглоогүй газар зогссон үед
9
Аль сумны дагуу зүүн гар тийш эргэхийг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.11-д зааснаар жолооч уулзвар, гарцаас гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ. Иймд А, Б сумны дагуу зүүн гар тийш эргэхийг зөвшөөрнө.Хариу: 3
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. А, Б
10
Баруун гар талын эгнээнд яваа автомашины жолооч аль зурагт тухайн чигийн зүүн гар талын эгнээнд яваа автомашинд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.8-д жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ гэж заасан. Иймд А зурагт баруун гар талын эгнээнд яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, Б зурагт баруун гар талын эгнээнд яваа тээврийн хэрэгсэл нь түрүүлж байраа эзэлнэ. Хариу: 1
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Хоёуланд
11
Жолооч хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан хэрхэн сонгож явах вэ?
МУ-ын ЗХД-ийн 8.11-д зааснаар жолооч нь хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. Хариу - 2
1. Хажуугийн зай хөдөлгөөний хурдаас хамаарахгүй
2. Автомашины хурд ихсэхэд хажуугийн зайг их байхаар сонгож явна
12
Гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 10.6-д зааснаар зүүн гар тийш эргэх дохио өгсөн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
13
Замын огцом эргэлт дээр зурагт үзүүлснээр зогсохыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 11.5.и-д зааснаар үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метрийн дотор хязгаарлагдмал нөхцөлд зорчих хэсэг дээр зогсохыг хориглоно. Зорчих хэсгийг чөлөөлж зогссон тул хориглохгүй. Хариу - 1
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
14
Та уулзвараар зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө. Иймд та суудлын автомашинд зам тавьж өгнө. Хариу: 1
1. Зөвхөн суудлын автомашинд
2. Зөвхөн мотоциклд
15
Та анивчсан шар гэрэл дохиотой уулзвараар чигээрээ явахдаа:
МУ-ын ЗХД-ийн 5.6.в-д зааснаар анивчсан шар гэрэл дохио нь хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд тухайн уулзвар буюу явган хүний гарц зохицуулгагүй болсныг мэдээлж болгоомжтой явахыг анхааруулна. МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Дээрх заалтуудын дагуу та ердийн хөсөгт зам тавьж өгнө. Хариу - 2
1. Ногоон гэрэл дохио асахыг хүлээнэ
2. Ердийн хөсөгт зам тавьж өгнө
3. Өөдөөс ирж яваа автомашинтай зэрэг нэвтэрнэ
16
Энэ тохиолдолд төмөр замын гарам нэвтрэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 14.3-д зааснаар төмөр замын гармын анивчсан улаан гэрэл ассан үед гарам руу орохыг хориглоно. Хариу - 3
1. Зөвшөөрнө
2. Ойртон ирж яваа галт тэрэг байхгүй бол зөвшөөрнө
3. Хориглоно
17
Тууш замд тээврийн хэрэгслийн жолооч зайлшгүй зогсолт хийхдээ зөрчил гаргасан уу?
МУ-ын ЗХД-ийн 17.2-т зааснаар тууш замд жолооч зайлшгүй зогсолт хийвэл ЗХД-ийн 6.2.б, 6.3.б заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэж, зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна. Иймд жолооч дээрх арга хэмжээг авсан тул зөрчил гаргаагүй. Хариу - 2
1. Тийм
2. Үгүй
18
Суудлын автомашинаар ачаа тээвэрлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 22.8-д зааснаар суудлын автомашинаар түүний овроос урт буюу өргөнөөрөө 0.5 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэхийг хориглоно. Хариу - 2
1. Зөвшөөрнө
2. Суудлын автомашины овроос урт буюу өргөнөөрөө 0.5 метрээс илүү гараагүй бол зөвшөөрнө
3. Хориглоно
19
Ямар үед ачааны автомашин илүү тогтвортой байх вэ?
Ачаа ачих үед ачааны автомашины хүндийн төв дээшилдэг тул тогтвор муу байна. Хариу - 1
1. Ачаагүй үед
2. Ачаатай үед
20
Цус алдалтыг тогтоох чангалуурыг хүйтний улиралд ямар хугацаанд тавих вэ?
Цус алдалтыг тогтоох чангалуурыг хүйтний улиралд гучин минутаас хэтрүүлэхгүйгээр тавина. Хариу - 1
1. Гучин минутаас хэтрэхгүй
2. Нэг цаг гучин минутаас хэтрэхгүй
3. Хугацаа хязгааргүй

Түр хүлээнэ үү...