Уншиж байна ...

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №29

A.Жаргал
2016 оны 6 сарын 5
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Тээврийн хэрэгслээр зорчигч гэж хэнийг хэлэх вэ?
МУ-ын ЗХД-ийн 1.4-т тээврийн хэрэгсэл дээр буюу түүний бүхээг дотор байгаа жолоочоос бусад хүнийг "Тээврийн хэрэгслээр зорчигч" гэж заасан.Хариу: 1
1. Ачааны автомашины тэвшинд тухайн ачааг дагалдан яваа хүмүүс
2. Жолооч
3. Дээрх бүгд
2
Харанхуй үед тээврийн хэрэгслийн ар талын оврын гэрэл асахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 2.3.а-д зааснаар жолооч харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн ар талын оврын гэрлүүд асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.Хариу:2
1. Гэрэлтүүлэгтэй замд зөвшөөрнө
2. Хориглоно
3. Зөвшөөрнө
3
Тэмдгийн хүчинтэй хүрээнд ачаа ачиж, буулгах буюу зорчигч буулгах, суулгахын тулд зогсохыг зөвшөөрөх үү?
"Удаан зогсох хориотой" 2.28 тэмдгийн хүчинтэй хүрээнд зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахын тулд түр зогсохыг зөвшөөрнө. Хариу - 1
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
4
Аль сумны дагуу уулзварын цаана буцаж эргэхийг зөвшөөрөх вэ?
"Чигээрээ явна" 4.1.а тэмдэг нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 15-д зааснаар замын хэсгийн эхэнд буюу уулзварын цаана байрласан бол эхний уулзвар хүртэл хүчинтэй байх бөгөөд гарцаар баруун гар тийш эргэхийг зөвшөөрнө. Иймд А, Б сумны дагуу буцаж эргэхийг хориглоно. Хариу: 4
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Хоёуланд нь зөвшөөрнө
4. Хоёуланд нь хориглоно
5
Суудлын автомашин жолоодож яваа бол суурин газарт тэмдгийн хүчинтэй хүрээнд тухайн эгнээгээр ямар хурдтай явах вэ?
"Эгнээ" 6.14 тэмдэг нь тэмдгийн үйлчлэх эгнээг заадаг тул тухайн эгнээгээр 50-60 км/цаг хурдтай явна. Хариу: 1
1. 50-60 км/цагийн хооронд
2. 50 км/цагаас бага хурдтай
3. 50-80 км/цагийн хооронд
6
Аль тэмдгийн үйлчлэх хүрээнд техникийн гэмтлээс шалтгаалан цагт 40 км-ээс бага хурдтай яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрөх вэ?
"Хурдны дээд хязгаарлал" 2.24 тэмдэг нь хөдөлгөөний хурдыг (км/цаг) тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно. МУ-ын ЗХД-ийн 17.1.а-д зааснаар "Тууш зам" 5.1 тэмдэг бүхий замд техникийн дээд хурд нь цагт 40 км-ээс ихгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. "Тохиромжтой хурд" 5.18 тэмдэг нь замын тухайн хэсэг дэх хөдөлгөөний хурдны тохиромжтой хэмжээг мэдээлнэ. Иймд дээрхи тэмдэг бүхий замуудад техникийн гэмтлээс шалтгаалан цагт 40 км-ээс бага хурдтай явахыг хориглохгүй. Хариу - 3
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. А, Б, В
7
Зурагт үзүүлснээр байр эзлэхийг зөвшөөрөх үү?
7.1 тэмдэглэлийг МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 25-д зааснаар давахыг хориглоно.Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
8
Суурин газарт ослын зогсолтын тэмдгийг ямар зайд байрлуулах вэ?
МУ-ын ЗХД-ийн 6.3-д зааснаар ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй зайд байрлуулна. Хариу: 1
1. 15 метрээс багагүй
2. 20 метрээс багагүй
3. 30 метрээс багагүй
9
Та өөдөөс ирж яваа ачааны автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 7.15-д зааснаар саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.Хариу: 2
1. Тийм
2. Үгүй
10
Аль зурагт зорчих хэсгийн баруун гар талын эгнээнд яваа тээврийн хэрэгслийн жолооч давуу эрхтэй вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.8-д зааснаар жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ. Хариу: 3
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. А, Б
11
Зурагт үзүүлсэн тэмдэглэлийг давж суудлын автомашиныг гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
7.3 тэмдэглэлийг МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 25-д зааснаар давахыг хориглоно. Хариу- 3.
1. Өөдөөс тээврийн хэрэгсэл байхгүй үед зөвшөөрнө
2. Зөвшөөрнө
3. Хориглоно
12
Гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн жолооч ямар үүрэг хүлээх вэ?
МУ-ын ЗХД-ийн 10.5-д зааснаар гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд нь ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно. Хариу: 1
1. Хурдаа нэмэхгүй байх
2. Хурдаа нэмэх
3. Хурдаа хасаж зогсож өнгөрүүлнэ
13
Зорчигч суулгахын тулд гүүрэн дээр түр зогсохыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 11.5.д зааснаар гүүрэн дээр түр зогсохыг хориглоно. Хариу - 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
14
Та зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.4-т зааснаар жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу - 3.
1. Зөвхөн суудлын автомашинд
2. Зөвхөн автобусанд
3. Хоёуланд зам тавьж өгнө
4. Хоёуланд зам тавьж өгөх шаардлагагүй
15
Та чигээрээ явах бол:
МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу - 2
1. Уулзварыг түрүүлж нэвтэрнэ
2. Ачааны автомашинд зам тавьж өгнө
16
Энэ тохиолдолд та хаана зогсож галт тэргийг өнгөрүүлэх үүрэгтэй вэ?
МУ-ын ЗХД-ийн 14.4-т зааснаар "Зогсохгүй явах хориотой" 3.5 тэмдгийн өмнө зогсож галт тэргийг өнгөрүүлнэ. Хариу - 1
1. “Зогсохгүй явах хориотой” тэмдгийн өмнө
2. “Төмөр замын гарам” тэмдгийн өмнө
3. Төмөр замын гарам хүртэл 10 метрээс багагүй зайд
17
Тууш замд ухрахыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 17.1.г-д зааснаар тууш замд ухрах үйлдэл хийхийг хориглоно. Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
3. Зайлшгүй тохиолдолд зөвшөөрнө
18
Аль зурагт суудлын автомашины жолооч ачаа тээвэрлэх журам зөрчсөн бэ?
МУ-ын ЗХД-ийн 22.8-д зааснаар суудлын автомашинаар түүний овроос урт буюу өргөнөөрөө 0.5 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэхийг хориглоно. Иймд А, Б зурагт зөрчил гаргасан. Хариу - 3
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. А, Б
19
Эгц уруу замд хөдөлгүүрээр тоормослохдоо аль араан дамжуулгыг сонгох вэ?
Эгц уруу замд хөдөлгүүрээр тоормослохдоо хүнд араан дамжуулгыг сонгоно. Хариу - 2
1. Хөнгөн араан дамжуулга
2. Хүнд араан дамжуулга
3. Араан дамжуулга сонгох нь замын уруугаас үл хамаарна
20
Зам тээврийн осолд өртөж бугуйн яс нь хугарсан хүнд эмнэлгийн анхны тусламжийг хэрхэн үзүүлэх вэ?
Зам тээврийн осолд өртөж бугуйн яс нь хугарсан хүнд эмнэлгийн анхны тусламжийг үзүүлэхдээ хугарсан хэсгийн гадна болон дотор талаас нь чиг тавьж, гарыг хөдөлгөөнгүй болгохын тулд сойх буюу биетэй нь бэхэлж бооно. Хариу - 2
1. Гурвалжин алчуураар гарыг сойно
2. Хугарсан хэсгийн гадна болон дотор талаас нь чиг тавьж, гарыг хөдөлгөөнгүй болгохын тулд сойх буюу биетэй нь бэхэлж бооно

Түр хүлээнэ үү...