Уншиж байна ...

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №31

A.Жаргал
2016 оны 6 сарын 19
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
“В” ангилалд аль тээврийн хэрэгсэл хамаарагдах вэ?
МУ-ын ЗХД-ийн 1.2-т зааснаар "В" ангиллын тээврийн хэрэгсэлд жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин хамаарна.Хариу: 3
1. Зөвхөн жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай автомашин
2. Зөвхөн бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин
3. Жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин
2
Та уулзвараар чигээрээ нэвтрэхдээ шуурхай албаны автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй юу?
МУ-ын ЗХД-ийн 2.3.к-д зааснаар жолооч тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа үед зорчих хэсэг /уулзвар гарц/ дээр зай тавьж өгөн зогсож өнгөрүүлэх үүрэгтэй.Хариу:1
1. Тийм
2. Үгүй
3
Тэмдэг ямар утгатай вэ?
"Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой" 2.3 тэмдэг нь механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Хариу - 2
1. Зөвхөн суудлын автомашины хөдөлгөөнийг хориглоно
2. Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно
4
Уулзвараар аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
"Зүүнээс баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй" 5.9.а тэмдэг нь хөндлөн нийлсэн зам буюу зорчих хэсэг баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй болохыг мэдээлэх бөгөөд буцаж эргэхийг хориглохгүй. Иймд уулзвараар баруун гар тийш болон буцаж эргэхийг зөвшөөрнө. Хариу - 3
1. Зөвхөн баруун гар тийш
2. Зөвхөн буцаж эргэнэ
3. Баруун гар тийш болон буцаж эргэнэ
5
Тэмдэг юуг анхааруулах вэ?
" Тахир зам" 1.9.б тэмдэг нь замын огцом тахирласан хэсгүүд байгааг анхааруулах бөгөөд "Үйлчлэх хүрээ" 6.2.а тэмдэгтэй хамт байрлуулснаар тэмдгээс цааш тахир зам үргэлжлэх зайг заана. Хариу - 3
1. Тэмдгээс 500 метрийн цаана замын тахирласан хэсэг ойртож байгааг
2. Тэмдгээс цааш 150-300 метрийн цаанаас замын тахирласан хэсэг 500 метр үргэлжлэхийг
3. Тэмдгээс цааш 500 метр замын тахирласан хэсэг үргэлжлэхийг
6
Уулзвараас 20 метр хол зайд зогссон бол замын аль хэсэгт зогсохыг зөвшөөрөх вэ?
"Түр зогсох хориотой" 2.27 тэмдгийн үйлчлэх хүрээ нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 10-д зааснаар байрласан газраасаа эхний уулзвар хүртэл хүчинтэй байна. Иймд замын Б хэсэгт зогсохыг хориглохгүй. Хариу - 2
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Хоёуланг хориглоно
7
Энэ тэмдэглэл юуг анхааруулах вэ?
7.20 тэмдэглэл нь 7.12 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна.Хариу: 2
1. Замын аюултай хэсэгт ойртож байгааг
2. Зам тавьж өгөхийн тулд зогсох газар ойртож байгааг
3. Өөдөөс тээврийн хэрэгсэл гарч ирж болзошгүйг
8
Аль тохиолдолд ослын дохионы гэрлийг хэрэглэх вэ?
МУ-ын ЗХД-ийн 6.2.д механикжсан тээврийн хэрэгсэл чирэгдэж яваа үед ослын дохионы гэрлийг хэрэглэнэ гэж заасан. Хариу: 1
1. Механикжсан тээврийн хэрэгсэл чирэгдэж яваа үед
2. Механикжсан тээврийн хэрэгсэл чирч яваа үед
9
Хонгил дотор зорчигч суулгахын тулд ухрахыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 7.18-д зааснаар хонгил дотор ухрах үйлдлийг хориглоно. Хариу:3
1. Зөвшөөрнө
2. Бусад хөдөлгөөнд оролцогчдод саад учруулахааргүй бол зөвшөөрнө
3. Хориглоно
10
Зүүн гар талын эгнээнд яваа мотоциклын жолоочийн гараар өгсөн дохио юуг анхааруулах вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.2-т зааснаар баруун гар тийш дохио өгөхдөө баруун гараа чигээр нь сунгах буюу эсвэл зүүн гараа тохойгоор нь нугалж өргөнө. Хариу: 2
1. Чигээрээ явахыг
2. Баруун гар тийш эргэхийг
3. Зогсох гэж байгааг
11
Суурин газарт аль эгнээгээр байрлан явахыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 8.6-д зааснаар суурин газарт жолооч ЗХД-ийн 8.7-8.10, 23.4-т заасан шаардлагуудыг зөрчихгүйгээр аль тохиромжтой эгнээг сонгож явна. Хариу - 2.
1. Зөвхөн баруун гар талын эгнээгээр
2. Тухайн чигийн аль тохиромжтой эгнээгээр
12
Цувааг гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 10.6.ж-д зааснаар жолооч хөдөлгөөнд саад бэрхшээлтэй замд цувааг гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 3
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
3. Саад бэрхшээлтэй замд хориглоно
13
Замын аль хэсэгт зогсохыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 11.1-д зааснаар жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд , хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. МУ-ын ЗХД-ийн 11.5.б-д зааснаар явган хүний гарц дээр буюу түүний өмнө 5 метрээс ойр зайд түр зогсохыг хориглоно. Иймд А, В байрлалд зогсохыг хориглож Б байрлалд зогсохыг зөвшөөрнө. Хариу: 2
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Зөвхөн Б, В
4. Бүгдийг хориглоно
14
Та буцаж эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилсөн байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтална. Иймд ачааны автомашинд зам тавьж өгнө. Хариу - 1.
1. Зөвхөн ачааны автомашинд
2. Зөвхөн суудлын автомашинд
3. Хоёуланд
15
Та чигээрээ явахдаа аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу - 2.
1. Зөвхөн автобусанд
2. Зөвхөн ачааны автомашинд
3. Хоёуланд
16
Төмөр замын гармыг гэмтээж болзошгүй машин механизмыг гармаар хэрхэн гаргах вэ?
МУ-ын ЗХД-ийн 14.5.б-д зааснаар жолооч төмөр замын гармыг гэмтээж болзошгүй машин механизмыг тээвэрлэхээс бусад байдлаар гаргахыг хориглоно. Хариу: 1
1. Зөвхөн тээвэрлэх байдлаар гаргана
2. Зөвхөн төмөр замын ангийн даргаас зөвшөөрөл авч гаргана
3. Дээрх бүгд
17
Жолооч тууш замд зогсохыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 17.1.в-д зааснаар жолооч тууш замд "Зогсоол" 5.15, "Амрах газар" 5.44 тэмдгээр заасан зориулалтын зогсоолын талбайгаас бусад хэсэгт түр зогсохыг хориглоно. Хариу: 2
1. Зорчих хэсгийг чөлөөлсөн бол зөвшөөрнө
2. Тэмдгээр заасан зориулалтын зогсоолын талбайд зогсохыг зөвшөөрнө
18
Хоёр чиргүүл чирч хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 22.5-д зааснаар хоёр буюу түүнээс олон чиргүүлтэй бол хөдөлгөөнд оролцохдоо Замын цагдаагийн албанаас зөвшөөрөл авна. Хариу - 3
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
3. Замын цагдаагийн албанаас зөвшөөрөл авч хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө
19
Жолооч бороотой үед автомашины дугуйнд усан давхарга үүсч зам, дугуйн барьцалт муудсан үед ямар арга хэмжээ авах вэ?
Бороотой үед автомашины дугуйнд усан давхарга үүсч зам, дугуйн барьцалт муудсан үед хөдөлгүүрээр тоормослож, хурдыг аажим сааруулна. Хариу - 3
1. Хурдаа нэмнэ
2. Тоормосны дөрөөн дээр огцом гишгэж, хурдаа огцом сааруулна
3. Хөдөлгүүрээр тоормослож, хурдыг аажим сааруулна
20
Дулааны улиралд цус тогтоохын тулд чангалуурыг хэдий хугацаагаар тавих вэ?
Цус алдалтыг тогтоох чангалуурыг дулааны улиралд нэг цагаас хэтрүүлэхгүйгээр тавина. Хариу - 2
1. 30 минутаас хэтрэхгүй
2. 1 цагаас хэтрэхгүй
3. Хугацаа хамаарахгүй

Түр хүлээнэ үү...