Уншиж байна ...

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №33

A.Жаргал
2016 оны 7 сарын 3
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Зам хэдэн зорчих хэсэгтэй вэ?
МУ-ын ЗХД-ийн 1.4-т зааснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулагдсан замын хэсгийг "Зорчих хэсэг" гэж заасан бөгөөд зам нь тусгаарлах зурвасаар зааглагдсан хэд хэдэн зорчих хэсэгтэй байж болно.Хариу:2
1. Нэг
2. Хоёр
3. Гурав
4. Дөрөв
5. Зургаа
2
Зорчигч зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 4.2.д зааснаар тээврийн хэрэгслийн зорчигч бусад хөдөлгөөнд оролцогчдод саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээхийг хориглоно. Хариу:3
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
3. Бусад хөдөлгөөнд оролцогчдод саад болохоор бол хориглоно
3
Тэмдэг ямар утгатай вэ?
"Хурдны дээд хязгаарлалын төгсгөл" 2.25 тэмдэг нь "Хурдны дээд хязгаарлал" 2.24 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана. Хариу - 1
1. “Хурдны дээд хязгаарлал” тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана
2. “Хурдны доод хязгаарлал” тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана
4
Аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
"Зүүнээс баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй" 5.9.а тэмдэг нь хөндлөн нийлсэн зам буюу зорчих хэсэг нь баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэйг мэдээлэх бөгөөд урсгал сөрж зүүн гар тийш эргэхийг хориглоно. Хариу - 3
1. Зөвхөн чигээрээ
2. Зөвхөн баруун гар тийш эргэхийг
3. Чигээрээ буюу баруун гар тийш болон буцаж эргэхийг
5
Тэмдгийн үйлчлэх хүрээ:
"Хоорондын зайн доод хязгаарлал" 2.16 тэмдэг нь "Үйлчлэх хүрээ" 6.2.а тэмдэгтэй хамт тавигдсан бол түүний хүчинтэй хүрээ нь тэмдгээс цааш 100 метр үргэлжлэхийг заана. Хариу - 2
1. 70-100 метрийн хооронд үйлчилнэ
2. Тэмдгээс цааш 100 метр үргэлжилнэ
3. 70 метрээс цааш 100 метр үргэлжилнэ
6
Аль тэмдэг зүүн гар тийш эргэхийг хориглох вэ?
"Зүүн гар тийш эргэх хориотой" 2.18.б, "Буцаж эргэх газар" 5.14 тэмдгүүдээр зүүн гар тийш эргэхийг хориглоно. Харин "Буцаж эргэх хориотой" 2.19 тэмдэг нь зүүн гар тийш эргэхийг хориглохгүй. Хариу: 3
1. Зөвхөн А
2. Зөвхөн А, Б
3. Зөвхөн А, В
4. Бүгд
7
“Чиг заагч сум” тэмдэглэл нь:
"Чиг заагч сум" 7.18 тэмдэглэл нь тухайн эгнээнээс уулзвар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум бүхий захын /зүүн гар талын/ эгнээнээс буцаж эргэхийг зөвшөөрнө. Хариу: 3
1. Зөвхөн зүүн гар тийш эргэхийг зөвшөөрнө
2. Зөвхөн буцаж эргэхийг зөвшөөрнө
3. Зүүн гар тийш буюу буцаж эргэхийг зөвшөөрнө
8
Чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл асахгүй бол:
МУ-ын ЗХД-ийн 6.3.г-д зааснаар чирэгдэж яваа механикжсан тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй /эсвэл байхгүй/ бол ослын зогсолтын тэмдгийг уг тээврийн хэрэгслийн гадна талын арын хэсэгт байрлуулна.Хариу: 3
1. Оврын гэрлийг асаана
2. Манангийн гэрлийг асаана
3. Ослын зогсолтын тэмдгийг уг тээврийн хэрэгслийн гадна талын арын хэсэгт байрлуулна
9
Та гарцаар замд нийлэхдээ:
МУ-ын ЗХД-ийн 7.7-д зааснаар жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид зам тавьж өгнө.Хариу: 3
1. Адил замын уулзвар нэвтрэх журам баримтална
2. Гол ба туслах замын уулзвар нэвтрэх журам баримтална
3. Тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид зам тавьж өгнө
10
Замын энэ хэсэгт зорчигч суулгахын тулд ухрахыг зөвшөөрөх үү?
4.1.а тэмдэг нь уулзварын цаана байрласан бол эхний уулзвар хүртэл хүчинтэй байх бөгөөд тухайн замд ухрах үйлдлийг хориглохгүй. Хариу: 1
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
11
Суурин газрын доторхи замд цувааг аль эгнээгээр байрлан явахыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 18.2-т зааснаар цуваа нь зорчих хэсгийн хамгийн баруун талын эгнээгээр явна. Хариу - 1
1. Зөвхөн баруун гар талын эгнээгээр
2. Аль тохиромжтой эгнээгээр
12
Бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин жолоодож яваа бол гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
"Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хориотой" 2.22 тэмдэг нь бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашинаар цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглодог тул бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашинаар тракторыг гүйцэж түрүүлэхийг хориглохгүй. Хариу: 1
1. Зөвшөөрнө
2. Трактор цагт 30 км-ээс бага хурдтай яваа бол зөвшөөрнө
3. Хориглоно
13
Аль тээврийн хэрэгслийн жолооч зогсох үйлдлийг буруу гүйцэтгэсэн бэ?
МУ-ын ЗХД-ийн 11.5.а-д зааснаар уулзвар буюу түүнд 20 метрээс ойр зайд түр зогсохыг хориглоно. Иймд хоёул зөрчил гаргасан. Хариу - 3
1. Зөвхөн ачааны автомашин
2. Зөвхөн суудлын автомашин
3. Хоёул зөрчсөн
14
Та зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгслэд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасан тул та автобус болон суудлын автомашинд зам тавьж өгнө. Хариу - 3.
1. Зөвхөн автобусанд
2. Зөвхөн суудлын автомашинд
3. Хоёуланд нь
15
Та чигээрээ явахдаа автобусанд зам тавьж өгөх шаардлагатай юу?
15. МУ-ын ЗХД-ийн 12.8-д адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасан учир та зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу - 2
1. Тийм
2. Үгүй
16
Төмөр замын гарам нэвтрэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 14.3-д зааснаар гармын жижүүр хориглосон дохио өгсөн үед гарам руу орохыг хориглоно. Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
3. Ойртон ирж яваа галт тэрэг байхгүй бол зөвшөөрнө
17
Тууш замд механикжсан тээврийн хэрэгслийг чирэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 17.1.а-д зааснаар тууш замд техникийн дээд хурд нь цагт 40 км-ээс ихгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Иймд механжиксан тээврийн хэрэгслийг чирэхийг хориглохгүй. Хариу: 1
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
3. 40 км/цагаас илүү хурдтай явах бол зөвшөөрнө
18
Аюултай ачааг тээвэрлэхдээ:
МУ-ын ЗХД-ийн 22.7-д аюултай ачаа тээвэрлэхдээ тээврийн хэрэгслийн урд болон ард "Аюултай ачаа" таних тэмдгийг байрлуулна гэж заасан. Хариу - 1
1. Тээврийн хэрэгслийн урд буюу ард “Аюултай ачаа” таних тэмдгийг байрлуулна
2. Тээврийн хэрэгслийн ард ослын зогсолтын тэмдгийг байрлуулна
19
Тээврийн хэрэгслийг хүнд араан дамжуулгаар удаан хугацаагаар явуулах нь түлш зарцуулалтанд хэрхэн нөлөөлөх вэ?
Тээврийн хэрэгслийг хүнд араан дамжуулгаар удаан хугацаагаар явуулах нь түлш зарцуулалтыг ихэсгэнэ. Хариу - 1
1. Түлш зарцуулалт ихсэнэ
2. Түлш зарцуулалт багасна
3. Түлш зарцуулалтанд нөлөөлөхгүй
20
Тараагуур судасны цус алдалтыг яаж тогтоох вэ?
Артерийн /тараагуур/ судасны цус алдалтыг шархны дээд хэсэгт чангалуур тавина. Хариу - 1
1. Шархны дээд хэсэгт чангалуур тавина
2. Шархны доод хэсэгт чангалуур тавина

Түр хүлээнэ үү...