Уншиж байна ...

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №36

A.Жаргал
2016 оны 8 сарын 7
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Ойролцоох зогсоолоос гарахад зориулагдсан зорчих хэсэг замтай огтлолцсон бэлчирийг уулзварт тооцох уу?
МУ-ын ЗХД-ийн 1.4-т ойролцоох зогсоол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага, хашаа, хороолол зэрэг рүү орох, тэдгээрээс гарахад зориулагдсан зорчих хэсэг замтай огтлолцсон бэлчирийг "Гарц" гэж заасан тул уулзварт тооцохгүй. Хариу:2
1. Тооцно
2. Тооцохгүй
2
Жолоодлогын дадлага хийж яваа үед хамгаалах бүсийг хэн хэрэглэх үүрэгтэй вэ?
МУ-ын ЗХД-ийн 2.3.б-д зааснаар жолоодлогын дадлага хийлгэж яваа багш хамгаалах бүс хэрэглэхгүй. Хариу:1
1. Дадлага хийж буй сонсогч
2. Жолоодлогын дадлага хийлгэж яваа багш
3. Хоёул
3
Тэмдэг ямар утгатай вэ?
"Мотоциклийн хөдөлгөөн хориотой" 2.5 тэмдэг нь мотоциклийн хөдөлгөөнийг хориглоно. Хариу- 1
1. Мотоциклийн хөдөлгөөнийг хориглоно
2. Мопедийн хөдөлгөөнийг хориглоно
3. Дээрх бүгд
4
Аль тэмдэг зүүн гар тийш эргэхийг зөвшөөрөх вэ?
"Мухар зам" 5.19.в тэмдэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нь цаашаа нэвт үргэлжлэх боломжгүй замын хэсгийг мэдээлнэ. "Баруунаас зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй" 5.9;б тэмдэг нь хөндлөн нийлсэн зам буюу зорчих хэсэг зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй болохыг мэдээлнэ. Иймд Б, В "тэмдгүүд зүүн гар тийш эргэхийг хориглохгүй. Хариу- 3
1. Зөвхөн Б
2. Зөвхөн А, Б
3. Зөвхөн Б, В
5
Зурагт үзүүлснээр замын энэ хэсэгт удаан зогсохыг зөвшөөрөх үү?
"Үйлчлэх хүрээ" 6.2.б тэмдэг нь "Удаан зогсох хориотой" 2.28 тэмдгийн үйлчлэх хүрээг заана. Иймд тэмдгээс цааш 50 метрээс хол зайд зогсох бол зөвшөөрнө. Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Тэмдгээс цааш 50 метрээс хол зайд зогсох бол зөвшөөрнө
3. Хориглоно
6
Аль тэмдэг гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор зогсох газрыг мэдээлэх вэ?
"Зогс-шугам" 5.29 тэмдэг нь гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор тээврийн хэрэгслийн зогсох газрыг мэдээлнэ. Хариу: 3
1. Зөвхөн А, Б
2. Зөвхөн Б, В
3. Зөвхөн В
4. Бүгд
7
Эсрэг урсгалыг тусгаарласан үргэлжилсэн шугаман тэмдэглэлийг давж гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
7.1 тэмдэглэлийг МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 25-д зааснаар давахыг хориглоно.Хариу: 3
1. Зөвшөөрнө
2. Ачааны автомашины хурд цагт 30 км-ээс бага яваа бол зөвшөөрнө
3. Хориглоно
8
Аль тохиолдолд тэмдгийн үйлчлэх хүрээнд дуут дохио өгөхийг зөвшөөрөх вэ?
"Дуут дохио хориотой" 2.26 тэмдгийн үйлчлэх хүрээнд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд дуут дохио өгөхийг хориглоно.Хариу:2
1. Зөвхөн гүйцэж түрүүлэхийн тулд
2. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд
3. Дээрх бүгд
9
Та замын энэ хэсэгт:
МУ-ын ЗХД-ийн 7.15-д зааснаар өгсүүр замын нарийссан хэсэгт тээврийн хэрэгслүүд зөрж өнгөрөх боломжгүй бол өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.Хариу:1
1. Саадыг тойрч яваа суудлын автомашинд зам тавьж өгнө
2. Саадыг тойрч яваа суудлын автомашинаас түрүүлж нэвтэрнэ
10
Аль сумны дагуу буцаж эргэхийг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.16.а-д зааснаар явган хүний гарц дээр буцаж эргэхийг хориглоно. Хариу: 2
1. Зөвхөн А
2. Зөвхөн А, В
3. Дээрх бүгд
11
Зурагт үзүүлснээр аль сумны дагуу буцаж эргэхийг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 8.3-д зааснаар хөдөлгөөний эгнээ нь тэмдэглэлээр тодорхойлогдсон гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрдөг. Иймд Б сумны дагуу буцаж эргэхийг зөвшөөрнө. Хариу - 2
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Хоёуланд нь
12
Гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 10.6.г-д зааснаар төмөр замын гарам дээр буюу түүнд хүртэл 100 метрээс ойр зайд гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
13
Аль тээврийн хэрэгслийн жолооч зөрчил гаргаж зогссон бэ?
МУ-ын ЗХД-ийн 11.1-д жолооч тэврийн хэрэгслийг хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно гэж заасан тул Б, В автомашинууд зөрчил гаргасан байна. Хариу: 2
1. Зөвхөн Б
2. Зөвхөн Б, В
3. Дээрх бүгд
14
Та баруун гар тийш эргэхдээ автобусанд зам тавьж өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 12.5-д зааснаар улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та зам тавьж өгөх шаардлагатай. Хариу - 1.
1. Тийм
2. Үгүй
15
Та чигээрээ явахдаа:
МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та мотоциклд зам тавьж өгнө. Хариу - 3.
1. Уулзварыг түрүүлж нэвтэрнэ
2. Суудлын автомашинд зам тавьж өгнө
3. Мотоциклд зам тавьж өгнө
16
Та энэ тохиолдолд төмөр замын гарам руу орохыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 14.5.г-д зааснаар жолооч төмөр замын гарам дээр тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй саад тохиолдсон үед гарам руу орохыг хориглоно. Хариу: 3
1. Зөвшөөрнө
2. Ойртон ирж яваа галт тэрэг байхгүй бол зөвшөөрнө
3. Хориглоно
17
Техникийн эвдрэлээс шалтгаалан цагт 40 км-ээс их хурдтай явах боломжгүй тээврийн хэрэгсэл тууш замд явахыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 17.1.а-д зааснаар тууш замд техникийн дээд хурд нь цагт 40 км-ээс ихгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Иймд техникийн эвдрэлээс шалтгаалан цагт 40 км-ээс ихгүй хурдтай явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглохгүй. Хариу: 1
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
18
Аль тохиолдолд ачаа тээвэрлэхийг хориглох вэ?
МУ-ын ЗХД-ийн 22.2.г-д зааснаар тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуур, эргэх чиг заадаг гэрэл буюу гараар өгөх дохио, улсын дугаар, таних тэмдгийг халхлахгүй байхаар ачааг тээвэрлэнэ. Хариу - 2
1. Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа илүү гарсан бол
2. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуур улсын дугаар, таних тэмдгийг халхлах бол
3. Дээрх бүгд
19
Автомашины төвөөс зугтах хүч аль тохиолдолд их байх вэ?
Автомашины төвөөс зугтах хүч нь эргэлтийн радиусаас урвуу хурднаас шууд хамааралтай байна. Хариу - 1
1. Эргэлтийн радиус бага үед
2. Хурд бага үед
3. Дээрх бүгд
20
Амнаас аманд хиймэл амьсгал хийхдээ гэмтсэн хүнийг ямар байрлалд байлгах вэ?
Хиймэл амьсгалыг амжилттай хийх гол нөхцөл нь осолдсон хүний амьсгалын зам чөлөөтэй байх нөхцөл юм. Иймд хүзүүн дор дэр ивж толгойг арагш гэдийлгэсэн байх шаардлагатай. Хариу - 1
1. Нуруугаар нь хэвтүүлж, хүзүүн дор нь дэр ивээд толгойг арагш гэдийлгэнэ
2. Хажуу талаар нь харуулж хэвтүүлнэ
3. Нуруугаар нь хэвтүүлж, толгойн хэсэгт дэр ивж өгнө

Түр хүлээнэ үү...