Уншиж байна ...

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №35

A.Жаргал
2016 оны 7 сарын 31
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Аль нь “Бүх жин” бэ?
МУ-ын ЗХД-н 1.4-т тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жинг "Бүх жин" гэж заасан. Хариу:1
1. Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жин
2. Тээврийн хэрэгслийн тухайн үеийн жин
2
Жолооч шар өнгийн тусгай гэрэл дохио ажиллуулсан автомашинд зам тавьж өгөх үүрэг хүлээх үү?
МУ-ын ЗХД-ийн 2.4-т зааснаар шар өнгийн тусгай гэрэл дохио нь давуу эрх олгохгүй. Хариу:2
1. Тийм
2. Үгүй
3
Зурагт үзүүлсэн замын энэ хэсэгт зогсохыг зөвшөөрөх үү?
"Удаан зогсох хориотой" 2.28 тэмдгийн хүчинтэй хүрээнд тээврийн хэрэгсэл түр зогсохыг хориглохгүй. Хариу: 1
1. Зөвхөн түр зогсохыг зөвшөөрнө
2. Зөвхөн удаан зогсохыг зөвшөөрнө
3. Хориглоно
4
Тэмдэг ямар утгатай вэ?
"Зүүнээс баруун тийш нэг чигийн хөдөлгөөнтэй" 5.9.а тэмдэг нь хөндлөн нийлсэн зам буюу зорчих хэсэг баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэйг мэдээлнэ. Хариу - 1
1. Хөндлөн нийлсэн зам буюу зорчих хэсэг баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэйг мэдээлнэ
2. Уулзвараар зөвхөн баруун гар тийш эргэхийг заана
5
Бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин жолоодож яваа бол тэмдэг бүхий зогсоолд зогсохыг зөвшөөрөх үү?
"Тээврийн хэрэгслийн зогсоолд тавих хэлбэр" 6.6.в тэмдэг нь "Зогсоол" 5.15 тэмдэг бүхий зогсоолд суудлын автомашин, мотоциклыг зорчих хэсэгтэй хиллэсэн явган хүний зам дээр тэмдэгт дүрсэлсэн хэлбэрээр зогсоохыг заана. Иймд 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин зогсохыг хориглоно. Хариу - 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
6
Аль тэмдэг тухайн тавигдсан эгнээндээ үйлчлэх вэ?
"Эгнээ" 6.14 тэмдэг нь гэрлэн дохио, тэмдгийн үйлчлэх эгнээг заана. Хариу: 1
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Зөвхөн Б, В
7
Зурагт үзүүлсэн босоо тэмдэглэл юуг илэрхийлэх вэ?
8.7 тэмдэглэл нь замын аюул бүхий хэсгийн хашлагыг тэмдэглэнэ.Хариу: 2
1. Тээврийн хэрэгсэл зогсох хориотойг тэмдэглэнэ
2. Замын аюул бүхий хэсэг дэх хашлагыг тэмдэглэнэ
3. Удаан зогсох хориотойг тэмдэглэнэ
8
Аль тохиолдолд ослын дохионы гэрлийг хэрэглэх вэ?
МУ-ын ЗХД-ийн 6.2.г-д жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдах үед ослын дохионы гэрлийг хэрэглэнэ гэж заасан.Хариу: 1
1. Жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдах үед
2. Аюултай ачаа тээвэрлэж яваа үед
9
Танд ачааны автомашины тоормосны гэрэл нь юуг анхааруулах вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.4-д зааснаар тоормосны гэрэл нь уг тээврийн хэрэгсэл хурдаа хасаж байгааг анхааруулна. Хариу: 1
1. Хурдаа хасаж байгааг
2. Хурдаа нэмж байгааг
3. Дээрх бүгд
10
Жолооч үзэгдэлт хангалтгүй үед ухрахдаа аюулгүй байдлыг хангахын тулд:
МУ-ын ЗХД-ийн 7.17-д зааснаар шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. Хариу: 3
1. Дуут дохио өгнө
2. Ослын дохионы гэрэл асаана
3. Бусдын туслалцааг авна
11
Бүх жин 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин жолоодож яваа бол хамгийн зүүн гар талын эгнээнд байр эзлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 8.7-д зааснаар нэг чигт гурав буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замын тухайн чигийн хамгийн зүүн гар талын эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, зүүн гар тийш болон буцаж эргэхийн тулд, мөн хөдөлгөөний эрчим ихтэй / бусад эгнээнүүд чөлөөгүй/ үед байр эзлэхийг зөвшөөрнө. Хариу - 2
1. Зөвшөөрнө
2. Хөдөлгөөний эрчим ихтэй үед зөвшөөрнө
3. Хориглоно
12
Уулзвар дээр гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 10.6.б-д зааснаар зохицуулдаггүй уулзвар дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 3
1. Зөвшөөрнө
2. Ачааны автомашин цагт 30 км-ээс бага хурдтай яваа бол зөвшөөрнө
3. Хориглоно
13
Зурагт үзүүлснээр уулзвар дээр зогсохыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 11.5.з-д зааснаар тээврийн хэрэгсэл зогсоход түүнээс үргэлжилсэн шугам хүртэл 3 метрээс бага зайтай газарт түр зогсохыг хориглоно. Хариу - 2
1. Зөвшөөрнө
2. Тээврийн хэрэгслээс тэмдэглэл хүртэл 3 метрээс бага зайтай бол хориглоно
3. Хориглоно
14
Та зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилсөн байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтална гэж заасан тул та зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу - 3.
1. Зөвхөн суудлын автомашинд
2. Суудлын автомашин ба автобусанд
3. Зам тавьж өгөх шаардлагагүй
15
Та зүүн гар тийш эргэхдээ суудлын автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 12.10-д зааснаар жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та зам тавьж өгөх шаардлагатай. Хариу - 1.
1. Тийм
2. Үгүй
16
Гармын дуут дохио болон гэрэл дохио ажиллаагүй энэ тохиолдолд та ямар арга хэмжээ авах вэ?
МУ-ын ЗХД-ийн 14.4-т зааснаар төмөр замын гармаар нэвтрэх хөдөлгөөнийг хориглосон үед жолооч хаалтнаас 5 метрээс багагүй зайд зогсож галт тэргийг өнгөрүүлнэ. Хариу - 2
1. Гэрэл дохио ажиллаагүй тул хаалтыг тойрон гарна
2. Хаалт хүртэл 5 метрээс багагүй зайд зогсож хүлээнэ
17
Тууш замд ухрахыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 17.1.г-д зааснаар тууш замд ухрах үйлдэл хийхийг хориглоно. Хариу: 3
1. Зөвшөөрнө
2. Зорчих хэсгийг чөлөөлсөн бол зөвшөөрнө
3. Хориглоно
18
Суудлын автомашины овроос 0,5 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 22.8-д зааснаар суудлын автомашины овроос 0.5 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэхийг хориглоно. Хариу - 3
1. Зөвшөөрнө
2. “Овор ихтэй ачаа” таних тэмдэг байрлуулсан бол зөвшөөрнө
3. Хориглоно
19
Аль тохиолдолд зам, дугуйн барьцалтын хүч багасах вэ?
Зам дугуйн барьцалтын хүч ачаагүй үед багасна. Хариу: 1
1. Автомашин ачаагүй үед
2. Автомашин ачаатай үед
20
Гар нь гэмтсэн хүний гадуур хувцасыг хэрхэн тайлах вэ?
Гар нь гэмтсэн хүний гадуур хувцасыг гэмтээгүй талаас нь тайлна. Хариу - 2
1. Гэмтсэн талаас нь
2. Гэмтээгүй талаас нь
3. Аль ч талаас болно

Түр хүлээнэ үү...