Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын XXVII Их хурал өндөрлөлөө

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

МАН-ын XXVII Их хурлаас Бага  хурлын гишүүнд 310 төлөөлөгч сонгогдсон байна. Эдгээр хүмүүсийн танилцуулгыг хийж дуусаад МАН-ын шинэ дарга М.Энхболд Их хурлыг хааж үг хэллээ.

Ингэснээр МАН-ын Их хурал өндөрлөж байна. Одоо тун удахгүй МАН-ын Бага хурал эхэлнэ.

Бага хурлаар  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно. Генсект Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат нар нэр дэвшихээ албан бусаар мэдэгдээд байгаа.