Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын XVII их хурал эхлэхэд нэг хоног үлдлээ

Д.Баяржаргал
2013 оны 10 сарын 26
MorninigNews.mn
Зураг зураг

Улстөрийн ууган хүчин болох МАН-ын Бага хурал өнөөдөр 14:00 цагт эхэлсэн. Тэд Бага хурлаараа маргааш эхлэх XVII Их хурлын төлөөлөгчдийг ёсчлох, хэлэлцэх асуудлыг тодотгох юм.

Харин гурван өдрийн турш үргэлжлэх МАН-ын XVII Их хурлаар намын дарга, удирдлагын багийг өөрчилж, дүрмээ шинэчлэн батлана. Их хуралд сонгогдсон төлөөлөгчдийн 680 нь анх удаа сонгогдсон гишүүн бол 91.4 хувь нь дээд боловсролтой аж.

Мөн улстөрчдөөс гадна нийт төлөөлөгчдийн 45.8 хувийг хувийн хэвшил, бизнесийн салбарынхан бүрдүүлэх юм байна. Ямартай ч олны анхаарлыг татаад буй МАН-ын Их хурлаас гарах дүрмийн шинэчлэл, намын шинэ дарга хэн байх вэ гэх асуултын хариу энэ өдрүүдэд тодорхой болно.

Зураг