ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын шинэ генсек хэн бэ?

Н.Заяа
2013 оны 10 сарын 17
Зууны мэдээ
Зураг зураг
МАН-ын шинэ генсек хэн бэ?

МАН-ын Их хурал ирэх долоо хоногийн ням гаригт болно.

Улс төрийн ууган хүчин энэ хурлаар намын даргаа солих нь гарцаагүй. Тэгээд ч одоогоор М.Энхболдыг доторх бүх фракц нь хоорондоо тохироод дэмжих болчихоод байгаа.

Энэ намын дарга хэрвээ М.Энхбодд бодвол Ерөнхий нарийн бичгийн дарга нь хэн байх вэ гэсэн сонирхолтой асуулт олны анхаарлыг татаж байна. Мэдээж генсек гэдэг намын гал тогоог сайн мэддэг хат суусан мэдлэг боловсролтой намын гишүүдээрээ өөрийгөө хүрээлүүлж чаддаг нэгэн байх ёстой. Харин энэ хүн хэн байх бол.

Одоогоор энэ суудлын төлөөх нэр дэвшигчид бол Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар, Ж.Мөнхбат.

Харин намын даргадаа ил захидал бичиж өөрийнхөө нэрийг намын Ерөнхий нарийн бичгийн даргад дэвшүүлээд байгаа Б.Энхмандах бол яах аргагүй сюрприз. Гэхдээ тэдний хэн нь хэн бэ гэдгийг авч үзвэл бас сонирхолтой түүх харагдана.

Тухайлбал, намын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар.

Дарханаас сонгогдсон залуу гишүүн парламентын танхимд нэлээд чанга дуугардаг байлаа. Дараа нь намын нарийн бичгийн дарга болоод тэр бүр ил гардаггүй болсон. Нам дотроо нэр хүнд сайнгүй болсон гэдэг. 

Мөн Байгаль орчны сайдаар хэсэгхэн хугацаанд ажиллаж байсан Д.Цогтбаатарыг энэ албанд нэр дэвшинэ гэсэн мэдээлэл бий. Тэрээр дипломатч хүн. Намын өмнөх дарга Сү.Батболдын талын хүн ч гэж ярьдаг. Түүнийг намын генсект тохирохгүй гэж ярих нь вий. Харин түүнийг УИХ-ын дараагийн сонгуульд нэр дэвшвэл амжилттай байна гэж хардаг улстөрчид цөөнгүй байдаг. Тиймээс ч түүнийг дараагийн сонгуульд сойж байгаа билээ.

Өөр нэг нэр дэвшигч бол “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат. Тэрээр намынхаа бас нэгэн нарийн бичгийн даргаар ажилладаг. Архангайд нэр дэвшээд ялагдсан түүнд генсекийн суудал тохирохгүй ч гэдэг. Омголон, шазруун, шийдэмгий зантай. Намынхаа хөдөлгөөнтэй залуучуудын тоонд ордог түүнийг зан авирын хувьд У.Хүрэлсүхтэй жишдэг. У.Хүрэлсүх бол хэдийгээр зоригтой байдаг боловч мэдээлэлжсэн, соёлжсон нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх кадр байгаагүй билээ.

Харин Б.Энхмандахын хувьд дээрх гурван нэр дэвшигчээс ажил, амьдралын намтар нь арвин, улстөрчийн буур суурьтай нэгэн. УИХ-ын дэд дарга М.Энхболдыг МАН-ын дараагийн дарга болно гэсэн таамаг үнэн болж гэмээнэ түүнтэй гар нийлэх хамгийн боломжтой хүн нь Б.Энхмандах мөн.

Ерөнхий нарийн бичгийн дарга намын гал тогооны ажлыг баздаг учир намын даргатай гар нийлж ажиллах чадвартай, тулхтай хүн байх ёстой гэж улстөрчид ярьдаг билээ.

Ерөөс энэ нам шинэчлэлийн тухай л ярьж байгаа. Өнгөрсөн удаад гурван сонгуульд дараалан ялагдсан намд бодох, хийх юм их бий.

Энэ утгаараа шинэ санал, санаачилга дэвшүүлэх, хуучин арга барилаас зайлсхийсэн, мөн туршлагатай бөгөөд шинэ удирдлага хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр шинэчлэлийн төлөөх шинэ генсек нь Б.Энхмандах байвал энэ намын ирээдүйд өөрчлөлт гарна гэсэн хүмүүс байна.

Одоогийн байдлаар Б.Энхмандах нам доторх хууччуул болон оюунлаг хүрээллийн хүмүүсийн дэмжлэгийг аваад байгаа сурагтай. Харьцангуй сүүлд гарч ирсэн боловч асар хурдтай анхаарлын төвд орж буй энэ эрхэм М.Энхболд болон Сү.Батболд цартай тохироо хийсэн байж болзошгүй гэсэн хардлага байна.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг