Гурван үеийн уран бүтээлчид жүжигчний ур чадварын сургалтад үндэслэсэн "Act one" сургалтын төвийг нээлээ

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 37 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр жүжигчний ур чадварт суурилсан хүүхэд, өсвөр үе, залуучуудын бие, сэтгэл, оюун ухааны чөлөөт хөгжлийг дэмжих зорилготой “Act One” сургалтын төв албан ёсоор нээлтээ хийлээ.

Уг төвийн сургалтын хөтөлбөр нь суурь сургалтаас ахисан шат хүртэл шаталсан бүтэцтэй явах бөгөөд дотоод мэдрэмж, үнэн тоглолт, үзэгдэл задлан шинжилгээ, камерын өмнөх жүжиглэлт, дуу хоолой, хэл яриа, биеийн хөдөлгөөн, мэдрэмж, чөлөөт сэтгэлгээ зэрэг жүжигчний үндсэн ур чадваруудыг системтэйгээр эзэмшүүлэхээс гадна бүжиг, моделийн сургалт, тайзны ур чадвар, сонгон шалгаруулалтад хэрхэн бэлдэх, гоо зүй, өөрийгөө илэрхийлэх зэрэг олон төрлийн сургалттай юм байна. 

Тус сургалтын төвд кино, театрын салбарт идэвхтэй ажиллаж буй мэргэжлийн уран бүтээлчид буюу гурван үеийн жүжигчид болох МУГЖ Ё.Цог, МУСТА Ц.Хүсэлбаатар, МУСТА Х.Баярмаа, Х.Сумъяадорж нар багшлах юм байна. 

Тэд онол, практикийг хослуулсан бодит туршлага дээр суурилсан сургалтыг удирдан явуулах аж. “Act One Theater & Film Academy” нь зөвхөн жүжигчин бэлтгэхээс гадна өөртөө итгэлтэй, бүтээлч, өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг хувь хүнийг төлөвшүүлэхийг зорьж буй бөгөөд хүүхэд, сонирхогч гээд хүн бүрд нээлттэй юм байна. 

Сургалтын төв Улаанбаатар хот дахь "Gem Castle" барилгын 13 давхарт байрлаж байгаа бөгөөд бүртгэл эхэлсэн талаар зохион байгуулагчид мэдээллээ. 

ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг