Өнөөдөр долоон хээрийн түймэр бүртгэгджээ

М.Батчимэг, ikon.mn
54 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Улсын хэмжээнд өнөөдөр (2026.04.10) 17:30 цагийн байдлаар 7 хээрийн түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтрааж, 6 түймрийг унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Үүнээс Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн “Уртын-Адаг” гэдэг газар гарсан хээрийн гал түймрийг 15:40 цагт бүрэн унтраасан байна. 

Харин Дорнод аймгийн Баянтүмэн, Хэнтий аймгийн Батширээт, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат сумдад гарсан 6 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж. 

Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаас 115 алба хаагч, 15 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 161 хүн, 21 автомашин буюу нийт 276 хүн, 36 автомашинтайгаар оролцож байна гэв. 

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 9-ны өдөр дөрвөн хээрийн түймэр бүртгэгдэж бүрэн унтраасан юм. 

Хаврын хуурайшилтын үе үргэлжилж байгаа тул ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулаад байгаа юм.