ТАНИЛЦ: Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн Чингүнжавын гудамжны тохижилт

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн 2, 19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт байрших Чингүнжавын гудамжийг улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр тохижуулжээ.

Тохижилтын ажлын хүрээнд нийт 34 мянган ам метр талбайд унадаг дугуй, явган хүний зам, сагсан бөмбөг болон хүүхдийн тоглоомын талбай барьж, бялдаржуулах тоноглол, саравч, сандал, хогийн сав, гэрэлтүүлэг байрлуулан, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн юм.

Бүтээн байгуулалтын ажлын зураг төслийг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Нарлаг Хөхий” ХХК боловсруулж, “Дэлгэр ган” ХХК хийж гүйцэтгэсэн бол нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлсэн юм гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлээд гэрэл зургуудыг нийтэлжээ.

Харин нийслэлийн 2026 огы төсвийн мэдээллээс хайхад уг тохижилтод 500 сая төгрөгийг зарцуулахаар баталсан байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг