УИХ-ын гишүүдийн ирц хангалтгүй байсан тул санал хураалтыг үдээс хойш болгон хойшлуулав

А.Төгөлдөр, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:28 2026/04/10

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсны дараа УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

Уг хуулийн төсөлд и-спорт буюу цахим спортын тамирчинд гадаадын аж ахуйн нэгж, иргэнээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшууллыг татвараас чөлөөлөх, шатар, и-спортын үндэсний шигшээ багуудад гадаад улсын иргэн, аж ахуйн нэгжүүдээс хандив, буцалтгүй тусламжаар нийлүүлэх тоног төхөөрөмжийг гаалийн тариф болон гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай тусгажээ.

Ийнхүү санал хураалт явуулж дээрх хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх гэтэл гишүүдийн ирц хангалтгүй, чуулганы танхим эл хуль байв. 

Тиймээс хэлэлцсэн хуулийн төслүүдтэй холбоотой санал хураалтыг үдээс хойших чуулганы хуралдаанаар явуулахаар болсны УИХ-ын дарга С.Бямбацогт мэдэгдлээ. 

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав. 

10:47 2026/04/10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна. 

ШУУД ҮЗЭХ: 