Хархүүгийн Билгүүнсайхан боксын тивийн аваргаас МӨНГӨН медаль хүртлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2026 оны 4 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Д.Бямбажаргал

Улаанбаатар хотод болж байгаа сонирхогчдын боксын тивийн аваргаас эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд аваргын төлөө тунаж үлдсэн Монголын боксчин Х.Билгүүнсайхан, Японы Риү Ямагүчитай тулалдлаа.

Харамсалтай нь манай боксчин шүүгчдийн нэгдсэн саналаар ялагдсанаар тивийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэв.

Ийнхүү нутагтаа болсон тивийн аваргаас манай тамирчид нийт таван медаль авснаас хоёр мөнгө, гурван хүрэл медальтайгаар тэмцээнийг өндөрлүүллээ.

"Аса Арена"-д болж байгаа тивийн тэмцээн өнөөдөр өндөрлөх юм.