Бөхийн төрлүүдийн тивийн аваргаас Э.Даваанасан АЛТАН медаль хүртлээ
Бөхийн төрлүүдийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) дөрөвдүгээр сарын 6-наас 12-ныг дуустал Киргизийн Бишкек хотод болж буй.
Өчигдөр тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд эхний медальтнууд тодорлоо.
Хамгийн хүнд буюу 76 кг-ын жинд Э.Даваанасан алтан медаль хүртсэн бол 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа, 55 кг-ын жинд О.Ариунзаяа нар хүрэл медаль хүртэв.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн үлдсэн жингийн шигшээ болон эрэгтэйчүүдийн эхний барилдаан болно. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Б.Хулан алт, С.Цэрэнчимэд, Э.Одгэрэл нар хүрлийн төлөө хүч үзнэ.
Сонирхуулахад тэмцээний эхний өдөр болсон сонгомол бөхийн төрөлд Иран Улсын бөхчүүд бүх жинд медаль авснаар 195 оноогоор тэргүүлсэн бол Киргиз 154, Узбекистан 136 оноогоор удаалжээ. Манайхаас гурван бөх оролцоод нийлбэр дүнгээр 14 оноо авсан аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
