Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Аюурсайханыг МАН-ын даргад дэвшүүлэх болсоноо Шинэчлэлийн хорооноос мэдэгдлээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Дотооддоо чамгүй маргаантай байгаа МАН-ын 27 дугаар их хурал хэдхэн хоногийн дараа болно.

Энэ үеэр намын даргыг солих асуудал яригдах нь зайлшгүй. Үүнтэй холбогдуулан МАН-ын Шинэчлэлийн хорооноос өнөөдөр мэдэгдэл хийж, намын даргад хорооныхоо Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайханыг нэр дэвшүүлэх болсоноо хэллээ.

Т.Аюурсайхан: МАН-ын даргад нэр дэвшиж байгаа хэн бүхнийг халз мэтгэлцээнд урилаа.

Сүүлийн жилүүдэд МАН сонгуульд яалагдал хүлээгээд зогсохгүй дотроосоо ялзарч, дарга нарын түвшинд асуудлыг шийдэн намын гишүүдээсээ холдсон тухай Шинэчлэлийн хорооны гишүүд хэлж байлаа.

Тиймээс Шинэчлэлийн хороо 21 аймагт очиж, орон нутаг дахь намын дунд болон анхан шатны байгууллагын ажилтай танилцаж, 12 мянган гишүүдтэйгээ уулзан 5200 саналыг бичгээр авсан байна.

Үүнээс МАН-ыг эрс шинэчилж, намын удирдлагыг үндсээр нь өөрчилөх шаардлага байгааг орон нутгийн дэмжигч, гишүүд нь дэмжиж байгаагаа хэлжээ. 

Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан гэж хэн бэ

Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан

МАН-ын Шинэчлэлийн хорооноос хийсэн мэдэгдэлийн үеэр Т.Аюурсайхан өрийн үзэл бодлыг индэрээс хэлсэн. Тэрбээр “МАН дотроо ардчилалтай, ард түмэндээ ойрхон, гишүүддээ нээлттэй, шударга байх ёстой. Гэтэл өнөөдөр дарга нарын хүрээнд асуудлыг шийддэг, ард тумэндээ хаалттай болсон. Тиймээс миний бие зөв бодит ардчилалыг намдаа хөгжүүлж, намын дотоод олон ургалч үзэл, чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, улс төрийн түүчээллийг үргэлжлүүлэхийг эрхэм зорилго болгон ажиллах болно” гэсэн. Түүнчлэн МАН-ын даргад нэр дэвшиж байгаа хэн бүхнийг халз мэтгэлцээнд урьж байна гэлээ.

Т.Аюурсайхан нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг байна.

  • 1983-1993 он: Нийслэлийн 23 дугаар дунд сургууль
  • 1994-1999 он: Турк улсын Докуз Ейлүл их сургуулийг Эдийн засагч мэргэжилээр төгссөн.
  • 2004 он: Киргиз улсын Бишкек хотод судалгааны арга зүйч чиглэлээр мэрэгжил дээшлүүлсэн.
  • 2004-2006 он: Сөүлийн үндэсний их сургуулийг  олон улсын хамтын ажиллагааны магистер, Япон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй дүүргэжээ.

 Эдийн засгийн ухааны докторант,  англи, орос, турк, япон, солонгос хэлний мэдлэгтэй аж.