МАН-ын XXVII их хурал намын даргаа сонгохоор санал хураалт явуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, намын даргад нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүн М.Энхболд, МАН-ын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан нар үлдсэн.
Харин намын даргыг сонгох санал хураалт дуусаж, Их хурлын төлөөлөгчдийн 92 хувийн саналаар МАН-ын даргаар М.Энхболд сонгогдлоо.
МАН-ын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан найман хувийн саналыг авсан байна.
Тус намын Их хуралд хот, хөдөөгөөс сонгогдсон Их хурлын 1121 төлөөлөгчөөс 330 орчим нь Улаанбаатар хотоос, 780 орчим нь орон нутгаас хүрэлцэн ирсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!