МАН-ын XXVII их хурал үргэлжилж байгаа. Яг одоо намын даргаа сонгох асуудлыг хэлэлцэж байна. Намын даргад нэр дэвшээд байсан Н.Энхболд, Ж.Энхбаяр нар нэрээ татсан бол намын дарга Ө.Энхтүвшин мөн нэрээ татаж авлаа.
Харин одоо МАН-ын даргад УИХ-ын гишүүн М.Энхболд, МАН-ын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан нар үлдлээ.
Тунаж үлдсэн хоёр нэр дэвшигчид нууцаар санал хураалт явуулж байна. Хуралд оролцож буй төлөөлөгчид өөрийн дэмжиж буй хүнийхээ нэрийг дугуйлаад саналын хайрцагт хийх юм байна.
Тун удахгүй МАН шинэ даргатай болсноор МАН-ын их хурал өндөрлөнө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!