МАН-ын Их хурлын төлөөлөгчид гурван өдөр хуралдсаны эцэст өнөөдөр намын даргаа сонгох гэж байна.
Энэ удаад намын даргад нэр дэвшсэн Н.Энхболд нэрээ татсан бол сая Ж.Энхбаяр нэрээ татлаа. Тэрбээр “Намайг дэвшүүлсэн нь гэнэт боллоо. Залуус ачаа үүрэлцэх ёстой гэж үзэж дэвшүүлж байх гэсэн ч өөрийн хүсэлтээр нэрээ татлаа. Ардын намын босго өндөр. Тэр дундаа намын даргын шалгуур бүүр ч өндөр” хэмээгээд нэрээ татах хүсэлтэй гэдгээ илэрхийлжээ.
Харин М.Энхболдын хувьд нэр дэвшүүлснийг хүлээн авсан гэдгээ хэлсэн. Харин одоо Ө.Энхтүвшин, Т.Аюурсайхан нар үг хэлэх үлдээд байгаа бөгөөд МАН-ын одоогийн дарга Ө.Энхтүвшин үгээ хэлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!