Энэ үеэр МАН-ын дарга асан Ө.Энхтүвшин “Та Ерөнхий сайдаас эхлээд МАН-ын даргыг хүртэл хийсэн. Биднийг зөв чигт удирдаад явах туршлага танд бий. Ийм хүнд өөрийн ажлаа шилжүүлэн өгч байгаадаа баяртай байна. Сэтгэл хангалуун үлдлээ.” гэв.
Харин М.Энхболд дарга намын тамга тэмдгээ авсны дараа “Надад итгэл үзүүлсэн та бүхэндээ баярлалаа. Шинэчлэлийг бид эхлүүлнэ. Шинэ бүхний төлөө хамтран ажиллах болно” хэмээгээд сайн ажиллахаа илэрхийллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!