ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

З.Энхболд: 50 мянган ажлын байрны тухай яригдаж байгаа учраас НООЛУУР хамгийн чухал сэдэв байв

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

- АНУ-аас iKon.mn сайтын сэтгүүлч А.Ням-Өлзий мэдээлж байна - 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийж буй ажлын айлчлалын үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодрууллаа.

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалын үр дүнд хоёр улс түншлэлийн харилцаагаа нэг шат ахиуллаа. Гэхдээ Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль хүлээлт үүсгэсэн хэвээр үлдлээ?

- Ерөнхийлөгч Х.Баттулгаас өмнөх бүх ерөнхийлөгч нар уул уурхай ярьдаг байсан.

Яагаад уул уурхайн оронд оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн татваргүй оруулах тухай яриад байна гэхээр манай улсын эдийн засгийг олон төрөлтэй болгохгүй бол уул уурхай хангалттай ажлын байр үүсгэхгүй байна гэх шүүмжлэл дагуулдаг.

Бүх уулзалтын номер нэг сэдэв нь Монголын гуравдагч хөршийн худалдааны тухай хууль байлаа.  

Энэ ямар учиртай гэхээр мал аж ахуйгаар амьдардаг 200 мянган өрх, ноос ноолуурыг бүтээгдэхүүн болгож хувиргах 50 мянган ажлын байрны тухай яригдаж байгаа учраас энэ номер нэг сэдэв болоод байгаа юм.

-АНУ-ын Ерөнхийлөгч манай улсын төрийн тэргүүнтэй хэлэлцээр хийх үеэр уг хуулийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тэгвэл Конгрессын гишүүдийн дэмжлэг хэр байгаа юм бол?

-Конгрессын доод танхимд 40 гаруй гишүүн, дээд танхимд 10-аад сенатын гишүүн манай хуулийг дэмжиж гарын үсэг зураад байгаа.

Гүйцэтгэх засаглалын дэмжлэг байгаа учраас энэ хууль ирэх есдүгээр сард багтаж батлагдах магадлалтай боллоо гэж сая уулзалтын үеэр хэлсэн.

-Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль батлагдвал малчин өрхөд ирэх бодит үр дүн нь юу байх вэ. Жишээ нь, ноолуурын үнэ нэмэгдэх үү?

-Ноолуурын ханш өсөхдөө гол нь биш.

Манай ноолуур одоогоор 10-хан хувийн боловсруулалт хийгдэж байгаа бол цаашдаа 100 хувь боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгоход гол нь байгаа юм.

Мөн ажлын байрыг 50 мянга болох тухай яригдаж байгаа. Түүнчлэн малчдын орлого баталгаажихаас гадна ажлын байр нэмэгдэнэ.

БНХАУ-тай байгуулсан шиг Стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээг ОХУ-тай байгуулна

-Ажлын байр бий болгож, малчдын орлогыг нэмэгдүүлнэ гэж байна. Тэгвэл энэ нь Монголын эдийн засгийг солонгоруулах нэг хүчин зүйл болж чадах уу?

-Энэ бол эдийн засгийг солонгоруулах цорын ганц алхам.

Яагаад гэвэл бид дэлхийд ганцхан улстай л ноолуураар өрсөлдөнө. Тэр нь хятад. Түүхий эд байгаа учраас үүнийгээ бүтээгдэхүүн болгож гаргая. Ноолуурын салбар яагаад чухал вэ гэхээр маш олон хүнд хүртээмж нь хүрч байна.

-Төрийн тэргүүний энэ удаагийн айлчлалын хамгийн том үр дүнг АНУ-тай тогтоосон харилцаагаа нэг шат ахиулсан явдал гэж хэлж болох байх. Хоёр улсын Стратегийн түншлэлийн талаар тодруулахгүй юу?

-Монгол, Америкийн хоорондын харилцаа Стратегийн түншлэлд хүрснийг зарлалаа.

Монгол Улс дэлхийн 192 орноос ОХУ, БНХАУ, Япон, Энэтхэг гэсэн дөрөвхөн улстай Стратегийн түншлэлийн харилцаатай байсан бол өчигдрөөс эхлээд АНУ манай улстай Стратегийн түншлэлийн харилцаатай тав дахь улс боллоо.

Ингэснээр хоёр улс харилцан итгэлцэл, аюулгүй байдал, цэргийн хамтын ажиллагаа, хамгийн их дутагдаад байгаа эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах суурь болох юм.

Тиймээс ч манай өмнөх Ерөнхийлөгч нарын айлчлалууд Зууван танхимаас хэтэрдэггүй байсан бол таван минут төлөвлөсөн уулзалт 40 минут болж үргэлжилсэн гэх мэт онцлох үйл явдлуудаар дүүрэн байлаа.

-АНУ-тай тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг бусад улсууд хэрхэн хүлээн авч байгаа бол?

-Манай улсын гуравдагч хөршийн бодлогыг дэлхий даяараа мэдэж байгаа.

Манай урд хөршийн Стратегийн түншлэл дээр иж бүрэн гэдэг үг бий.

Энэ онд тохиож байгаа Халхын гол ойн үеэр БНХАУ-тай байгуулсан шиг Стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээг ОХУ-тай байгуулах юм. 1991 онд ОХУ-тай байгуулсан Стратегийн түншлэлийн гэрээг шинэчлээд иж бүрэн гэдэг үг нэмнэ.

Тэгэхээр манай улсын гадаад бодлого зогсолтгүй үргэлжилж, сайжирч байгаа нь энэ процессоос харагдах байх.    

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
75
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
3
Зураг
БУРУУ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
46 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Хишинээ [112.72.11.113] 2019/8/9
Хэрэлдэж хэлэлцэж суух хооронд чинь хятадууд цаана чинь уритаад шүлжмэлийн үйлдвэрээ бариад дууслаа дахиал монголчууд хужаагийн зарц болохнээ юү бодож байна
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.49] 2019/8/8
Ганцхан ноолуураар хол явахгүй ээ ноос.арьс ширээ дээд зэргийнтeхнологоор боловсруулахын тулд юуны өмнө эрдэмтэдийн дунд хөрөнгө гаргаж судалгаа туршилт хийх хугацаа өгч тусгайлан нууцлан шинжлэх ухааны нээлт хийлгэж байж бүтээгдэхүүнээсээ ашиг олно Энд олон жил хэрэгтэй.Одоо олон ажлын байрны тухай яриа энд бүтэх үндэслэл муу байна аа
0 | 0 Хариулах
Зочин [213.205.240.179] 2019/8/5
5 минутын төрийн дээд хэмжээний уулзалт гэж юу байсан юм. Худлаа попдох гэж ядарсан юмнууд Женко, Зэнко ШХАБ гээд Бээжин рүү гүйгээд байхаар нь Америкчууд Монголыг энэ 2-с авраа биз. Саяхан болтол Женкогын ул долоогчид яаж Америкыг муулж 2 хөршөө тахиж байлаа? Одоо тэр хүмүүс ичих ч үгүй Америк гэж хошгоролдоод л.
1 | 1 Хариулах
Ard [202.9.43.174] 2019/8/3
Er ni tegeed ard tumnii amidrald hurch uurchlugduhgui bol hurungu oruulalt nertei luivriin huulia uurchluh tsag ni bolson bainaa. Ard tumnii amidral saijrahgui bol hichneen ajliin bair baigaad yamar yalgaa bainaa. Hun am tsuutei uls heden gadnii suljee business iin bool bolj huvirch baigaag manai darga nar anzaardgiin boluudaa.
2 | 0 Хариулах
Ard [202.9.43.174] 2019/8/3
Ajliin bair nemegdeh bol tiim onts chuhal zuil bishldee. Manai orond ajliin bair hangalttai bii. Hamgiin gol ni Goviin Baatarsaikhan gej hurungutnii turiivch ulam zuzaaraad ajliig ni hiideg olnii tsalin nemegdej amidral ni deeshlehguin bol yamar hereg baihiin.
2 | 4 Хариулах
Зочин [94.75.218.175] 2019/8/3
энхболдын ярьсан юм биелэдэггүй юм дөө. энэ их амьдралаас хол хүн юм шиг байгаа юм. урдаа атга ноос тавьчихсан сууж байгаад идсэн хэдэн тэрбумын бондоо төлсөн үү? тэр хэдэн үхмэл тоног төхөөрөмжөө л ажиллуулахаа бодож явах шиг байна.
6 | 2 Хариулах
иргэн [150.129.141.195] 2019/8/3
Яахаараа ингэж урдах хүмүүсээ муулж байдаг юм дээ, Өөрөө бас л нэг хүний урд орно доо, Сайхан донгодох ч яах вэ, ард түмэн донгодохоос залхсан, ойлгож эхэлж ч байгаа байх, гарч ирсэнээсээ хойш хов живээс өөр олигтой юм шийдэв үү, Улс орныг дампууруулсан Баяр, Хурц, Эбэ нарын хэргийг яав, шүүх эрх мэдлийг Еөк л атгаж байгаа, нөгөө л үнэн худал нь мэдэгдэхгүй хов живтэйгээ хутгалдсаар л, Гарч ирээд хоёр жил гаруй хугацаа өнгөрчихлээ шүү дээ,
1 | 4 Хариулах
зочин [66.181.161.123] 2019/8/3
Хүмүүс сайхан мэдээнд уурлаад байгаа юм биш, үр дүн нь ард түмэнд хүрэх үү, бүтэлтэй юм болох уу гэж эргэлзэж байна. Ер нь итгэлгүй болсон доо, нэг их ажлын байр бий болох уу
2 | 0 Хариулах
Zochin [112.72.8.66] 2019/8/4
Dandaa dampuu erunhiilugtei yawsaar bgad itgeh itgelgvi bolchihson hvmvvs bna do.goey medee bla medeej bieylelee olj olon hvn ajiltai orlogotoi boloh ni todorhoi bolchihje.
0 | 0 Хариулах
Зочин [73.92.12.67] 2019/8/3
110.166.215.79 харин жинхэнэ унэнийг хэлчихлээ. Харин нэмээд хэлчихэд Шаврын польд сурч байхдаа оросын КГБ- д "чихдуулсэн " байх магадлал ихтэй этгээд. Консервацад байж байгаад суулийн хэдэн жил жинхэнэ ажлын местен дээрээ тавигдсан агент.... Хийж буй уйлдлууд нь яг чиний хэлсэн шиг эдийн засгийн алуурчны уйлдэл.... Чацга, Женко хоерын Владивостокын боомт бол энэ тарваганы санаа..... Энэ нехрийг спикер байх уеийн асуудал..... Яг унэндээ Женко яриад хэлээд уйлдээд байгаа дур узуулээд араас нь заавал гарж ирж коммент хийдэг, туугээрээ энэ бухнийг санаачилж, сэтгэж, " даалгавар авж" , найруулж ажил хэрэг болгосон жинхэнэ эзэн нь "БИ " гэдгийг узуулэхийг зорьдог. Магадгуй би ЕТГ - ын дарга юм чинь тайлбар хийх естой гэж гуцаж магад, бишээ урвагчаа гэж хэлий, чиний суулийн уеийн уйлдлууд бугд Путинизмын унэр ханхлуулсан уйлдлууд шуу.....
5 | 3 Хариулах
Зочин [107.77.173.4] 2019/8/3
Жинхэнэ ЭДИЙН ЗАСГИЙН....А Л У У Р Ч И Н....
1 | 1 Хариулах
Зочин [94.75.218.175] 2019/8/3
би гавьяа байгуулж байгаа биз дээ ттэгээд гээд хэдэн багш ухаантай оросууд дээрээ очоод юу ч олж долоогоогүй, хүндэт оюутан ч бил үү юм л өгсөн. тэгээд ч угаасаа оросууд эх орноосоо урвасан, хэдэн мянган км тасдаад ирсэн ч хүн гэж үзэхгүй нь сайхан.
0 | 1 Хариулах
Zochin [112.72.8.66] 2019/8/4
Ergvv muu sanaatai bandi we chi.cham shig nowsh oorigoo hichee yuch ch chadahgvi bj cham muu nowsh olon yum gutsahgvi shv.
0 | 0 Хариулах
medlegt dusal nemer [107.77.165.11] 2019/8/3
Gaihaltai,
1 | 0 Хариулах
путин [103.57.92.245] 2019/8/3
Сайн байна, яриул гэснийг сайн хийлээ. Цаад шар толгойт чинь шууд л залгана лэй. Та нар Монголынхоо тухай яриад байх онц юу ч байх вэ, яриад ч ажил хэрэг болох биш.
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.175] 2019/8/2
Болж байна болж байнай, сайн байна сайн байна, би хэдий Оросуудад дургүй ч худалдан авах чадварын эдийн засгаараа 4.2 триллион доллартай улстай бизнесийн харилцаагаа өргөжүүлсэн нь дээр гэж бодож байна
2 | 0 Хариулах
Зочин [110.165.215.79] 2019/8/2
Хятадтай өрсөлдөх чадвартай байж энэ асуудал нааштай шийдэгдвэл ач холбогдолтой, үр дүнтэй болно. Зика үргэлж хялбарчлан ярьж улс төрийн оноо авдаг, жинхэнэ олон жил нухлагдаж бүтэж ирсэн бизнэсийг 30 гэр бүл гэх мэт попдож нураадаг, ямар ч хариуцлага хүлээхгүй, Монгол улсад ашиггүй, Орос улсад ашигтай вариантыг хөхүүлэн дэмжиж яах гээд байдаш нь ойлгогддогүй. Жинхэн Монголын хөшжлийг хорлогч. Ярьж тайлбарлаж байгаа нь бол эсрэг, ард түмний төлөө мэт. Яахаараа ийм хүн төрийн дээд албанд яваад байдаг байнаа.
14 | 2 Хариулах
Зочин [222.113.164.237] 2019/8/2
Ийм зүйл хийх гэж оролдож байхад нь сайхан үгээр дэмжээл өгөлдөө, зөв алхам хийжээ,
4 | 1 Хариулах
asdfasdf [99.241.37.76] 2019/8/2
opos hulmasnuud mongold hezee ch sain um hiihgui. urgelj l mongolchuudiig doromjilj deerelhej baidag humuus. ted nar hun hundleh gej um medehgui. zuvhun aina, esvel dolignono. amerik, hyatadtai bol mongol neg tuvshind haricaj baigaa shuu. orosuud bol uursdigoo neg l ih aguu gesen ul chacga um baij muu hulmastai ivanuud.
4 | 2 Хариулах
Зочин [59.153.113.171] 2019/8/2
хужаа нар тагнуулын шугамаараа олж мэдччихээд хамтраад ноолуурын үйлдвэр барина энэ тэр гээд байсан юм байна л даа. манайхан л нууцаа алдаа биз.
3 | 1 Хариулах
Зочин [107.77.173.4] 2019/8/2
Манайд ер нь нууц гэж байдаг юм уу?
1 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/8/2
tsaana chin kazakhstan uls alban busaar mongold dain zarlajee harin mongolchuud end heruulee l hiiseer oir orchind yu bolj baigaag anzaarah suhuugui buur iim video hurtel hiij kazakhstan dayaaraa mongol ulsiig ezlen turemgiileh uil ajillagaa idevhjij baih yum https://www.youtube.com/watch?v=QIk3TIBPA8M
1 | 0 Хариулах
Зочин [203.169.49.108] 2019/8/2
Ноолуураас өөр экспортын бүтээгдхүүн үйлдвэрлэж чадахгүй хагас зууныг өнгөрөөлөө. Гэтэл Вьетнам, Лаос, Мьанмар зэрэг улс дэргэдүүр хаяад алга боллоо....?
1 | 1 Хариулах
Зочин [202.70.36.154] 2019/8/2
Монголын бараанууд АНУ-руу 10 жилийн турш татваргүй гардаг болчихвол жинхэнэ шударга хөдөлмөрөөр баяжсан тэнцэн тэрбумтнууд төрнө дөө
7 | 1 Хариулах
Зочин [107.77.173.4] 2019/8/2
Дотоод хахууль авилгалаа эхлээд цэгцлэх тухайгаа бодоцгооё оо....280 сая доллар овоолсон шороо болоод салхинд хийссэн хэргийг сэргээн шалгуулах тухай хөөцөлдөе.
4 | 3 Хариулах
Баттулга [150.129.141.195] 2019/8/3
Хөөн хэлэлцэх хугацаа нь дуусций ш дээ
0 | 0 Хариулах
Зочин [107.77.173.4] 2019/8/3
Хэрэг 1000 жил боловч цайрахгүй,хэрээ 1000 жил боловч цайрахгүй гэж эртний үг байдаг юм даа!
0 | 0 Хариулах
Зочин [107.77.173.4] 2019/8/2
Ноолуур гэдэг ямаа-Ямаар гэдэг чинь цөлжилт гэсэн үг....Яг л зикагийн ярьдаг ачааны машинаар нүүрс зөөвөл төмөр замаар зөөснөөс илүү ашигтай гэдэг үлгэртэй агаар нэг.
3 | 3 Хариулах
Зочин [107.77.173.4] 2019/8/2
Ямаа
0 | 0 Хариулах
ертөнцийн хууль [94.75.218.175] 2019/8/3
улсаа биш өөрсдөө баяжчихаа бодоод байхаар яаж хөгжих юм. африкийн омгийнхон шиг.
0 | 0 Хариулах
Зочин [107.77.173.4] 2019/8/2
Наад муу [хориотой үг] чинь 2010 онд игэж хуцаж байж.....Тэгвэл нэг цуваа нь 3-4 мянган тонн нүүрс чирнэ. Бусад нь дандаа чиргүүл учраас түүнд хоёрхон машинист ажиллана. Харин засмал зам тавиад машинаар зөөвөл дөрвөн мянган тонн нүүрсийг ачааны 40 машин тээвэрлэнэ. Хоёр ээлжээр явлаа гэхэд 80 жолооч ажилтай болно. Үүнийг дагаад 80 айлын амьдрал дээшилнэ. Ингээд ч зогсохгүй үүнийг тойроод төрөл бүрийн бизнесүүд ундарна. Адаглаад машины солярк олборлодог, нэрдэг, хүргэж өгдөг бизнес бий болно. Машины дугуй сольдог газрууд байгуулагдана гэх зэргээр шууд бус ажлын байр их гарна. Нүүрсийг төмөр зам, машинаар зөөсний зөрүү мөнгө монголчуудад ирнэ.......Хаана байна тэр зөрүү мөнгө ашиг??????
3 | 1 Хариулах
Зочин [202.126.89.1] 2019/8/3
Setgexui n ugaasaa mal shdee.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.25.41] 2019/8/2
Govi, Goyo 2-n ezemshiliig hen heden %-g ezemshdeg yum, teren dund Hytad kompani bnu? gd l asuudal bnshdee. manaid uildverlesen buteegdehuun Italy-d hiisen buteegdehuuntei ursulduj chadahu?
0 | 0 Хариулах
Малчин [150.129.141.195] 2019/8/3
За яах вэ, Говьдоо олон цамц үйлдвэрлээд л АНУ руу гаргаж байвал болоо шүү дээ, Монгол ноолуураар Монгол хүмүүс хийх байлгүй дээ, Ямар ОТ шиг зүгээр л гаднаас баахан юм оруулж ирээд ухаад зөөх гэж байгаа биш
1 | 0 Хариулах
Зочин [107.77.173.4] 2019/8/3
Говь үйлдвэрт хичнээ олон цамц үйлдвэрлэж АНУ-д экспортлоод шальтай $ олохгүй,өдөр бүр тэлж томорч байгаа эдийн засагт олигтой жин дарахгүй...яахав цөлжилт л эрчимжих байх...хэдэн жилийн дараа бэлчээр ч үгүй,ямаа ч үгүй халцгай элсэн дээр хэрэлдээд сууж байх юм биш биз дээ...
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.169] 2019/8/2
зуйван
1 | 1 Хариулах
Зочин [95.211.211.173] 2019/8/2
buyangiin jagaa ch ireh jiliin songuulid ungutei baih n dee
5 | 0 Хариулах
Zochin [202.126.88.177] 2019/8/2
Хятадын мөнгөтэй үйлдвэрүүд ороод ирэх вий дээ. 2000-аад онд энэ хууль хэрэгжиж байхад хужаагын үйлдвэр их байсан Америк Хятад 2 худалдааны дайн хийж бгаа энэ үед анхаарахад илүүдэхгүй. Манай иргэд мөнгөтэй хужаа нартай хамтарах магдлал өндөр хэдхэн төгрөгөөр нэрээ ашиглуулах худалдах магдлалтай. Өөрсдөө эх орондро баялаг бүтээж Америкруу бараагаа татваргүй гаргаж Монгол хүн баяжих.
14 | 0 Хариулах
Зочин [202.126.89.196] 2019/8/2
ee heleed yughew. Mungu haraad nuguu ardiin baatruud undserheg uzeltenguud chin hujaagiin alia salbadai bolood yawdag
7 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2019/8/2
НЭГ ЗҮЙЛИЙГ АСУУЯ? ХЯТАДАД ҮЙЛДВЭРЛЭЭД МОНГОЛД ОРУУЛЖ ИРЭЭД ШОШГЫГ НЬ СОЛИОД АНУ-РУУ ГАРГАВАД БОЛОХГҮЙ. ХАРИН ХЯТАДААС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТААД ҮЙЛДВЭР БАЙГУУЛААД МОНГОЛЧУУДЫГ АЖЛЫН БАЙРААР ХАНГААД, НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭГЭЭД АШГАА ТОХИРОЛЦСОНООРОО ХҮРТЭЭД ЯВБАЛ ЭНЭНД ХОРИГ БАЙГАА ЮУ?
1 | 4 Хариулах
Зочин [202.126.89.220] 2019/8/2
hamgiin gol n naad hujaa nar chin 100 say ajilgui ajliin id nasnii hudulmurch arzaisan pisddakuudaa ajiluulah geed alham burt sanal tawina gd boddoo
3 | 0 Хариулах
Зочин [43.125.30.51] 2019/8/2
gobi goyo 2 ch mundag l bn, uildveree urgutguud uzeed l bgaaa haragdana
1 | 0 Хариулах
Зочин [64.119.25.41] 2019/8/2
Манай ноос ноолууран бүтээгдэхүүнүүд Америкийн зах зээлд өрсөлдөж чадна гэж хэн хэлээд байнаа?
1 | 7 Хариулах
Зочин [203.93.24.165] 2019/8/2
nooluuran palito pidjakuud bol ursulduj medne shuu, tsamts pudvoolk bol medehguie
2 | 0 Хариулах
зочин [150.129.143.252] 2019/8/2
ноос ноолуурын олон улсын стандарт хангах байдал асуудалтай гэж сонсож байсан. үүнийг шийдэж чадвал олон улсад гарч чадах байх
0 | 0 Хариулах
sdfsd [99.241.37.76] 2019/8/2
Unendee mongoliin nooluuran buteegdehuun chanariin huvid denduu muu, bolhi. sundag, buusddug, edelgee ih muutai. mash untei hernee. tim bolhoor ene neeh yavcgui l bolovuudaa. muu amalsan umgui shuu. pragmatikaar l harj baina.
2 | 3 Хариулах