ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг Конгресст өргөн барьсан, Сенатын гишүүн Тэд Иохо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

ikon.mn
2019 оны 8 сарын 2
iKon.MN

АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Иохо бараалхлаа.

Тэд Иохо нь 40 гаруй гишүүний хамтаар Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг Конгресст өргөн барьсан бөгөөд Конгресс дахь Америк-Монголын бүлгийн гишүүн юм.

Өмнө нь хэд хэдэн удаа Монгол Улсад айлчилж, малчдын амьдрал ахуйтай танилцсан тэрбээр Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг АНУ-ын хууль тогтоох байгууллагаар дэмжүүлэхээр эрчимтэй ажиллаж байгаагаа уулзалтын үеэр хэлсэн юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Трампын багийнхантай уулзаж хуулийн төслийн хүрээнд ярилцсан байна.

 

Мөн өчигдөр болсон хоёр орны тэргүүн нарын уулзалтаар хуулийн төслийг онцолж ярилцсан нь цаашид томоохон дэмжлэг болно гэдэгт Тэд Иохо итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүний гаргаж буй хичээл зүтгэлд талархал илэрхийлж, энэхүү хууль батлагдсанаар малчин иргэдэд орлого нэмэгдэж, ноос, ноолуурын салбарт эерэг өөрчлөлт гарна гэдгийг илүү олон Конгрессын гишүүдэд хэлж өгөхийг хүссэн юм.

Мөн тус улсын хууль тогтоогчдыг урьж авчирбал Монголын хөдөө аж ахуйн салбарын талаар илүү ойлголттой болж, нягт хамтран ажиллах тул харилцан айлчлалд өндөр ач холбогдол өгч, энэ асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүслээ. 

 
 

 

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
БАХАРХМААР
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
яана даа [202.9.42.217] 2019/8/2
тэр хойно нэг шоронгийн хувцастай эмэгтэй..?!
4 | 0 Хариулах
Зочин [202.131.225.150] 2019/8/2
Zugeer har daashinz umschij boldguin bhdaa amerikad uur shg n iim buduun humuusd taaarah zunduu bgshd
1 | 0 Хариулах
Зочин [202.21.112.37] 2019/8/2
ireeduigee zugnuj bgaamaa
1 | 0 Хариулах
ДАНРАВ [64.119.19.97] 2019/8/2
Тэр нэг чавганцад ядажзүгээр монгол тэрлэг байдаггүй юм бол энгийн нэг ажлын костюм УИХ-ын мөнгөтэй ЖДҮ-чид нь аваад өгөөч, гуйж байна! Ахахаха
4 | 0 Хариулах
Зочин [202.131.225.150] 2019/8/5
erchuudese targan haragdjiin taarj bga n ene yum bailguidee
0 | 0 Хариулах
Алаг пиджактайг зайлуул [192.82.65.233] 2019/8/2
Энэ МАНы алиа салбадай авгай хувцаслалтаа ч мэдэхгүй өөрийгөө тэргүүн хатагтай гэж эндүүрч шааса н ккк
6 | 0 Хариулах
Зочин [202.9.42.217] 2019/8/2
ийм л амьтан манай төрд гайхалтай зохицож ажиллаж байгаа гээд боддоо
3 | 0 Хариулах