• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарлалаа

ikon.mn
2019 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Д.Трамп нарын уулзалтын үр дүнд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс дараах тунхаглалыг гаргав.

Ойр дотно хамтын ажиллагааны зарчмуудын тухай 2007 оны Тунхаглал, мөн Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын 2004, 2005, 2011 болон 2018 оны Хамтарсан мэдэгдлүүдээр баталгаажуулсан үндсэн зарчмууд нь хоёр талын харилцааг хөгжүүлэх бат бөх үндэс суурь болж буйг нотолж;

  • Монгол Улс ба Америкийн Нэгдсэн Улсын харилцаа нь стратегийн нийтлэг эрх ашиг, ардчилсан үнэт зүйлс, сайн засаглал, бүрэн эрхт байдал болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан батжин бэхжиж, ойр дотно болж буйг баталж;
     
  • 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Вашингтон хотноо байгуулсан Хамтарсан мэдэгдэл болон Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хоорондын Эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг нотолж;
     
  • Эдийн засгийн өсөлтийг хангах, хөрөнгө оруулалт болон чөлөөт, шударга, тэгш худалдааг дэмжих замаар эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, ядуурлыг бууруулахыг зорьж;
     
  • Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь бүс нутаг дахь энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг хангахын төлөө илүү ойр хамтран ажиллах харилцан сонирхолтойг бататгаж;
     
  • Хувьсан өөрчлөгдөж буй сорилтуудыг даван туулах, шинэ боломжуудыг бүрэн дүүрэн ашиглах үүднээс улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн болон иргэд хоорондын хэлхээ холбоо зэрэг хамтын ажиллагааг бүхий л салбарт улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх хамтын зорилтыг баримталж;
     
  • Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх нийтлэг зарчимтайг баталж;

Хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс ийнхүү тунхаглан зарлаж, дараах хамтын эрмэлзлэлийг илэрхийлэв.

Үүнд:

  1. Эрх зүйт ёсонд тулгуурласан төлөвшин бэхэжсэн ардчилалтай орнуудын хувьд ардчиллын үнэт зүйлс болон хүний эрх, түүний дотор шүтэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, интернет, хэвлэл мэдээллийн болон жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хамгаалж, хөхиүлэн дэмжих, авлигатай тэмцэх, санхүүгийн ил тод байдлыг хангах, залуу болон ирээдүйн манлайлагчдыг хөгжүүлэх зэрэг хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
     
  1. Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь нийт ард түмнүүдийн бүрэн эрхт байдлыг хангаж, олон улсын эрх зүй, шударга өрсөлдөөний зарчмуудад нийцсэн эдийн засгийн хөгжлийн боломжийг бүрдүүлэхийн тулд үндэсний аюулгүй болон тогтвортой байдлыг буй болгохын төлөө хамтран ажиллана.
     
  1. Бүс нутаг дахь хоёр болон олон талын аюулгүй байдал, шүүх, хууль сахиулахын чиглэлээрх хүч чармайлтуудыг дэмжиж, хамтран ажиллах замаар үндэсний аюулгүй байдлын болон хууль сахиулах чиглэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Энхийг сахиулах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшигт бэлэн байх, түүний үр дагаврыг арилгах зэрэг олон талт хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
     
  1. Худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг шударга, харилцан ашигтай байдлын үндсэн дээр өргөжүүлж, хувийн хэвшилд суурилсан өсөлтийг дэмжиж, Монгол, Америкийн Ил тод байдлын гэрээг бүрэн хэрэгжүүлж, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, шинээр бий болсон Хөгжлийн санхүүжилтийн корпорацийн шугамаар дэд бүтцийг дэмжих боломжуудыг “Хөгжлийн төлөөх хөрөнгө оруулалтыг хүртээмжтэй ашиглах тухай (BUILD Act)” хуулиар олгогдож буй шинэ хэрэгслүүдийн хүрээнд үргэлжлүүлэн эрэлхийлнэ.
     
  1. Хилийн аюулгүй байдлыг бэхжүүлж, хууль бус наймаа, тээвэрлэлтээс урьдчилан сэргийлж, иргэний нисэхийн аюулгүй байдал, хяналтыг өргөжүүлэхэд хамтран ажиллаж, Монгол, Америкийн хооронд хууль ёсоор зорчихыг үр дүнтэй зохицуулна.
     
  1. Терроризм, хүний наймаа, мансууруулах бодисын наймаа, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх, кибер халдлага, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, халдварт өвчин болон бусад уламжлалт бус шинэ аюул заналхийллийн эсрэг хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ.
     
  1. Иргэний нийгмийн байгууллагууд, сошиал болон чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэл хөгжих орчинг үргэлжлүүлэн хөгжүүлнэ.
     
  1. Дээд, өндөр түвшний яриа хэлцээг үргэлжлүүлж, нийтлэг эрх ашиг, харилцан сонирхол татсан асуудлаарх харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн тулд төр засгийн бүх түвшинд хоёр талын солилцоог дэмжиж, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэн хөгжүүлнэ.

 

Вашингтон хот, 2019 оны 7 дугаар сарын 31

Тунхаглалын англи хэл дээрх хувилбарыг энд дарж уншина уу.

 

Эх сурвалж: President.mn

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
68
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
61 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.70.36.154] 2019/8/2
ОХУ БНХАУ-д визгүй шиг АНУ-д визгүй болгоод л өгчих. Үхсэн үрсээд л 500мянга нь ану явна тал нь эхний жилдээ шантраад ирнэ
0 | 0 Хариулах
Зочин [182.160.33.69] 2019/8/2
Санаатай үйлдэл шиг харагдаад байх юм. Өмнө нь орос хэлний орчуулагчийн чадваргүй орчуулсан тухай асуудал бас яригдаад бсн. Гадаад харилцааны яамны хариуцсан хүмүүст арга хэмжээ авахгүй бол энэ асуудал дахин гарах байх.
1 | 0 Хариулах
Зочин [49.0.212.31] 2019/8/2
тэгж санагдсан. орчуулагч ирэхгүй бн гэдэг байж боломгүй зүйл. бие биеэ хорлох гэх яах уу. уг нь ухаантайсан бол олон улсад, гадагшаа гарахаараа нэг л зүг хардаг, бие биеэ дэмждэг баймаар бга юмаа.
0 | 0 Хариулах
МУ-ын Ерөнхийлөгч [185.220.102.4] 2019/8/1
Х.Баттулгын АНУ-д хийж байгаа айлчлал амжилттай үргэлжилж байна. Гэсэн хэдий ч айчлалын хүрээнд 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр АНУ-ын Вашингтон хот дахь Стратеги, олон улсын судалгааны төвд зочлох үеэр Гадаад харилцааны яамныхан ноцтой алдаа гаргаж, Монгол Улсын нэрийг сэвтүүлсэн хэрэг гарчээ. Уг арга хэмжээний үеэр синхрон орчуулга хийхээр томилогдсон орчуулагч ажилдаа ирээгүйгээс айлчлалын бүрэлдэхүүнд орж явсан ЕТГ-ын ажилтан, Колумбын Их Сургуулийн магистр Г.Түвшинзаяад гэнэтийн үүрэг өгч орчуулга хийлгэхээр болсон байна. Синхрон орчуулга нь бэлтгэлгүй гэнэтийн нөхцөлд маш эрсдэлтэй зүйл бөгөөд урьдчилсан сайтар бэлтгэх, судлах ёстой, асар их туршлага шаардсан ажил юм.-
2 | 1 Хариулах
Зочин [185.220.102.4] 2019/8/1
-Бэлтгэлгүй хүн гэнэтийн даалгавар авч орчуулга хийх үед сандрах, алдах явдал гарсан бөгөөд энэ нь цэвэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын ажлын хариуцлага юм. Өмнө нь 2019 оны намар, Владивостокт болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Гадаад харилцааны яамнаас томилж явуулсан синхрон орчуулагч ээрч, мууран түгдчиж гацсан нь хойд хөршийн хэвлэл мэдээллээр багагүй шүүмжлэл дагуулж байжээ. Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Ё.Отгонбаярыг айлчлалын зохион байгуулалтыг сайн хангасан гэж дүгнэж байгаа нь яаруу хэрэг бололтой. Гадаад харилцааны яаманд сахилга хариуцлага гэж зүйл байхгүй болсноос удаа дараа улсынхаа нүүрийг түлсэн хэргүүд цувран гарсаар байгаа юм. Дипломат албаныхан хар тамхи тээвэрлсэн хэргүүд бол хариуцлагын зудын хамгийн том жишээ билээ.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.43.241] 2019/8/1
Ene bol MAN namyn sanaatai yavuulga. Oorsdoo hojij bval uls oron hamaagui
4 | 0 Хариулах
Зочин [185.220.101.21] 2019/8/1
Ийм хариуцлага байхгүй согтуубаатар пиздааг зайлуулаачээ бүхэл бүтэн улс байж нөгөө гүндүүгүй гэдэг лалррын монгол жамаар яваад байхын согтуу баатарт сайдын ажил ахдна зүгээр нарантуул зах дээр порно сэтгүүл зараад явж байвал чамд тохирно
3 | 0 Хариулах
Үл мэдэх [112.72.12.4] 2019/8/1
Ккк,ээ гэгээ минь ээ,манай аугаа стратегичид,олон улсын харилцааны мэргэжилтэнгүүд ч ёстой нэг явж өгөх юмаа,хэхэ оролцохгүй ч юм алга, мэдэхгүй ч юм алга....
4 | 0 Хариулах
Зочин [202.9.43.241] 2019/8/1
ТА НАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРЧУУЛАГЧИЙН ОРЧУУЛГЫГ СОНСООРОЙ, ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМАНД АРЫН ХААЛГАНЫ ОРЧУУЛАГЧ НАР ОРВОЛ ИЙМ Л АЙМШГИЙН ОРЧУУЛГА ХИЙДЭГ ЮМ, АЛБАН ТУШААЛААРАА ТААХАЛЗСАН БАНДИ НАР ЯГ АЖИЛ ДЭЭР БОЛ ЮУ Ч ЧАДДАГГҮЙ НЬ ХАРАГДАЖ БАЙНА
4 | 0 Хариулах
зочин [182.160.32.11] 2019/8/1
гадаад харилцааны яам албан тушаалаараа пээдийдэг биш ажлаа сайн хийдэг, орчуулга сайн хийдэг залуусыг авч байгаач, орчуулга хэрэг алга, дандаа арын хаалганы татаасууд
4 | 0 Хариулах
Зочин [66.181.187.246] 2019/8/1
Хулгайч дарга нар 2000 он шиг Монголд өгсөн Америкийн хөнгөлөлттэй нөхцөлийг хулгайлж Хятад бараанд Монгол шошго наадаг луйвараа дахиад хийгээд байв аа
4 | 1 Хариулах
Зочин [202.21.109.55] 2019/8/1
Зөв бичлээ.санал нэг
1 | 0 Хариулах
Зочин [73.92.12.67] 2019/8/1
Яах вэ болж л байна. 90 оноос хойш ажилласан гадаад харилцаан дээрх лидеруудийн бодлого алдагдаагуй ургэлжилж л байна. Харин " негеедехее " харахаараа Востокийн боомт, хойт месен далай, газар дундын тэнгисийн арлуудын орнуудыг монголын нуурсээр хангана гэж элийрээд, урд херштэй " худалдааны дайн " зарлаж темер замаа барихгуй дутуу орхиж, элдэв юм солиороод байвал Трамп гуайд хэлнэ шуу гэж " омогшоод " байхгуй бух хершуудтэйгээ ижил тэгш харьцаад гаргадаг юмаа хурдан шуурхай гаргаад, оруулах херенгийг нь олон улсын хууль дурмэнд нь зохицуулаад хурдан шуурхай шийдээд явбал энэ жижигхэн эдийн засаг юу байхав дээ, сэгийгээд ирнэ
1 | 0 Хариулах
Зочин [73.92.12.67] 2019/8/1
Харин Гурав дахь херштэй хийх худалдааны хуулийг нь Конгресс нь амралтнаасаа ирээд хурдан батлаад, сенат нь зевшеереед, Трамп нь гарын усэг зурчаасай билээ дээ. Трамп Путин руу ярьж Сибирийн туймэр унтраахад чинь туслий гээд, бас ч угуй худалдаа наймаагаа сэргээх талаар ганц хоер уг сольж гэнэ. Путин баярлачихсан, энэ бол хоер улсын сайн харилцаа сэргэх эхлэл болж магадгуй гээд нулимсаа нуусхийн арчиж буй сурагтай.... Уул нь манай хойно байгаа том месен уул хайлж уярвал манай баруун руу харьцах харьцаанд их л нэмэртэй юм даа, яадгийм байгаам, харж л байхаас....
1 | 1 Хариулах
доорх залуу-д [202.9.43.241] 2019/8/1
ЦАМЦАА ТАЙЛ ЗАЛУУ МИНЬ... ЦАГ ХУГАЦАА ЯВСААР БАЙНА ...ЦАС БОРООНД ЖИНДЭХГҮЙ ..ХҮСЭЛ ЗОРИГОО ДАГААРАЙ ..... ЦАМЦАА ӨМСӨӨРЭЙ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.1] 2019/8/1
ХЯТАД ГЭЖ ХЭНД ДИЙЛДЭХГҮЙ ТОМ ГҮРЭН ГАРЧ ИРЧИХЭЭД ГЭЭД АМЕРИКЧУУД ИХЭД САНДРАН БАЙХАД ТЭР ХЯТАДЫГ НЬ 3000 ЖИЛ ДАРЖ АМЬДАРСАН МОНГОЛ ГЭЭД ШАЛИВХАН УЛС ЭГДҮҮ ИНЭЭД ХОЁРЫГ НЬ ЗЭРЭГ ЗЭРЭГ ХҮРГЭЭД БАЙХ ШИГ.
4 | 2 Хариулах
Зочин [202.9.44.105] 2019/8/1
Монголд Америкийн цэргийг оруулж цөмийн зэвсгийн бааз байгуулах гэж бган
1 | 5 Хариулах
Зочин [202.131.243.190] 2019/8/1
Санаан зоргоороо бурах юм аа . http://www.nea.gov.mn/content/show/id/931 - г уншина уу .
3 | 0 Хариулах
Зочин [73.8.97.55] 2019/8/1
Teriig chine Mongol mededguin Oros, Hyatad 2 shiiddeggiin
2 | 0 Хариулах
Зочин [202.21.109.55] 2019/8/1
Бас үүнийг нь мэдэжчихсэн үү.айхтар шпион байна даа.Бүү ай луухааны [хориотой үг] минь.Монгол монголоороо л байгаа цагт хэний ч оролцоо огт үгүй
1 | 0 Хариулах
Зочин [202.131.243.190] 2019/8/1
" ... авлигатай тэмцэх, санхүүгийн ил тод байдлыг хангах " нь манайд тунхаг хэлбэрээрээ vлдэх байх . Хэдэн жил авилгатай тэмцэнэ гэж тунхаглав . Байдал бахь байдгаараа . Улам дордсон л байх .
3 | 0 Хариулах
Зочин [202.9.43.237] 2019/8/1
Манайхаас газрын ховор элемент олборлох бас, Оюутолгойн гэрээг дагаж мөрдөхийг хүсэж бгаа.
1 | 5 Хариулах
Зочин [202.126.88.172] 2019/8/1
АНУ чанга юм аа. 30 жил хүлээж, харзнан байж Стратегийн түншлэлийн хүрээндээ элсүүлж байна. Монгол ямар азаар энэ хугацаанд дарангуйлалт засаг руу гулсаагүй юм. Монголын ард түмний тэвчээртэй, ухаалаг, цайлган, гэгээлэг сэтгэлтэй л холбоотой. Монголд сайн, хариуцлагатай хүмүүс зөндөө байгаа шүү. Одоо энэ амжилтан дээрээ улам сайн дөрөөлөх хэрэгтэй. АНУ маш чухал түнш.
25 | 2 Хариулах
Зочин [202.131.225.91] 2019/8/1
Үнэн, үнэн. Хэдхэн хүмүүс л ажил хийдүүлж, муу болгоод байгаа. Хариуцлагатай хүн маш олон бий
7 | 0 Хариулах
Зочин [202.126.89.228] 2019/8/4
delhiin uls ornuud gyatadtai nairsag baij araa bodood $ ni durlaad. Manaihan biyee teden shig hujaad uneleegui. Mongol tsusaa tsewreer teechertei hultsenguigeer awaad yawaa humuusdee talarhay
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2019/8/1
Эрх зүйт ёсонд тулгуурласан төлөвшин бэхэжсэн ардчилалтай орнуудын хувьд ардчиллын үнэт зүйлс болон хүний эрх, түүний дотор шүтэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, интернет, хэвлэл мэдээллийн болон жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хамгаалж... гэж байна шүү ерөнхийлөгч минь, одоо тэр нэг хүнийг интернетээр юм бичсэнийх нь төлөө торгож байгаа нтрээ зүгээр болих хэрэгтэй, ерөнхийлөгч хүн зангарагтай байж том зүйлсээр л хөөцөлдөж явбал сайхан харагддаг, Трамптай уулзаж байгаа шиг. Тэрнээс аахар шаахар авгай хүүхнүүдийн хов жив, хэрүүл шиг юманд өөрийгөө хутгаад ирэхээр л шалбааг руу орчих гээд байдгийг анхаарах хэрэгтэй. Тэр Байгалмаа гэж тамгын газрын бүтэхгүй дэдийгээ ч сольсон нь дээр
7 | 1 Хариулах
Зочин [202.9.43.241] 2019/8/1
ямар ч боловсролгүй хүүхэн
3 | 0 Хариулах
ДАНРАВ [64.119.19.97] 2019/8/1
ОДОО ТЭР 3-ДАГЧ ТҮНШИЙН ХУДАЛДААНЫ ХУУЛЬ НЬ БАТЛАГДААД АВБАЛ, ҮГҮЙ БАС ЯАХАВ ЭЭ, БОЛЖ БАЙНА... АА ТИЙМ, МАНАЙ МАНГАР ХАР ХАА ОЧИЖ ЭНЭ УДАА ОВОО ХҮН ШИГ ХАРАГДАЖ БАЙНА, ККК... ЯМАРЧ БАЙСАН МОНГОЛЫН НЭГ ТОМ ДИПЛОМАТ ЯЛАЛТ БОЛЖ ҮЛДЭХ ҮЙЛ ЯВДАЛ Л БОЛЖ БАЙНА...
6 | 0 Хариулах
зочин [182.160.35.145] 2019/8/1
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ДАНДАА МУУЛДАГ ДАГЗНУУД ИХ ОЛОН БОЛЖЭЭ
5 | 1 Хариулах
Зочин [106.102.130.161] 2019/8/1
Энэ ч жонхуугийн гавьяа биш л дээ. Үе үеийн удирдагч, гадаад бодлогын үр дүн гарч байна. Жонхуу зүгээр л бэлэн болсон хоол идэж байна. Тэнэгтээд жонхуу болгочихгүй бол
3 | 3 Хариулах
Зочин [94.75.218.185] 2019/8/1
ура ура.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.160] 2019/8/1
Элбэгдорж Америкт очиж Обаматай 2011 онд уулзсан боловч 8 жилийн дараа ямар ч үр дүнгүй л байна. Одоо тунхаглал гаргалаа. Зүгээр л тунхаг бичиг шүү дээ. Бас л үр дүнд хүрэхгүй л гэсэн үг.
6 | 3 Хариулах
Zochin [139.162.97.78] 2019/8/1
China nar gazar avaad havchiad ehelsen baisniig harin zogsooj ugukh baikh daa.Daanch davaruu baisan um.Mongol bol tusgaar uls.Nuguu buunii nokhoinuud n booj ukhlee.
2 | 0 Хариулах
Зочин [77.247.181.162] 2019/8/1
ЯМАР ГОЁ МЭДЭЭ ВЭ ТРҮҮМП-Д МАНАЙ ЕӨК ИХ ТААЛАГДЖЭЭ.БҮР БАЙДГААРАА ОЙРТОЖ СУУГААД ИНЭЭЧИХСЭН ККК
5 | 1 Хариулах
Зочин [202.21.100.164] 2019/8/1
Америк бол хар дарсан зүүд хэт хамтрах нь эргээд биднийг үгүй хийнэ. Америкийг тэнгэр ниргээг
5 | 17 Хариулах
Зочин [202.126.88.220] 2019/8/2
Dineg buges
0 | 0 Хариулах
Yu [150.129.143.88] 2019/8/1
Batlagaa hurdan irj Hukteigee niilj ter avilgiin asuudlaaa shiideech
4 | 0 Хариулах
Зочин [202.21.112.37] 2019/8/1
АНУ-ын виз гаргаад л өгчих. Очоод сурч хөдөлмөрлөж хүн шиг сайхан амьдармаар байна. Би хувийн хэвшлийн байгууллагад нилээн хэдэн жил ажиллаа. Шударга хөдөлмөрөөрөө ажиллаж байгаа учир авдаг цалин минь амттай гэж өөрийгөө хуурсаар өдий хүрлээ. Одоо эргээд харахад нэг их цэвэрхэн комстьюм цагаан цамц өмссөн өрөндөө баригдсан, дансандаа хуримтлуулсан сохор зоос ч үгүй хүн болжээ. Ар гэр, үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө энэ цагаан цамцыг тайлж хаяад гадагшаа гарч хар бор ажил хиймээр байна. Би бол Монголын хэдэн мянган залуусын төлөөлөл билээ. Бидний зовлон нэгэн ижил юмдаа.
34 | 5 Хариулах
Зочин [122.201.20.194] 2019/8/1
яг л хэлжийн шүү! харин тиймээ хүн хархад лаг амьтан хачрдээрээ юу юуч гүй. Хэзээ халах юм байгаам. халахгүй ажилаад 10 жил боллоо. Өрнөөс өрний хооронд PZD
8 | 0 Хариулах
Зочин [192.82.65.189] 2019/8/1
Шоугаа багасгаж тэр мөнгөө хугацаатай хадгаламжинд хий хөө.
4 | 4 Хариулах
Зочин [202.21.112.37] 2019/8/1
Шоу цэнгээн архи дарсанд мөнгө үрдэггүйээ. Ар гэртээ байгаа бүхнээ зориулдаг юм.
2 | 0 Хариулах
Зочин [64.119.25.41] 2019/8/1
Sard avdag 700-s uhsen baasnii showdah mungu iluu garah yumbe? Benziniihee mungiig iluu gargaj chadahgui chytsaga tuuj bhd
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.37] 2019/8/1
Ийм сайхан өдөр ганц удаа гуйлга гуйхгүй байж болсонгүй юу. Гадаад харилцааны мэдээний доор амьдралаа яриад явчих юм. Олж байгаагаа хямгатай зарцуулаад өөрөө визний нөхцөл гарч болох ямар аргууд байна түүнийгээ сайн судлаачээ. Сайхан өдөр гутааж гуйлга гуйгаад:rage:
0 | 3 Хариулах
Зочин [202.9.43.241] 2019/8/1
яадгын бодит амьдралаа ярихад харин ч зөв сэдвийнхээ дор бичсэн бна
2 | 0 Хариулах
Зочин [64.119.25.41] 2019/8/1
Joohon siireg uhaantai unuugiin zaluuchuud bugd yag iim nuhculd bgaa yag iim yum bodoj bgaa. Ehner nuhur 2 1 n calingara lizingee tulnu uldsen 1nihe calingaar chuu ai hool undaa idne. Tuluvluguunuus iluu zardal garsan sard baidal bishdene, haaya lombard guine. Uvduh erhgui uilah erhgui borts boltloo horchiigood guigeed bhs uur argagui bndaa ene niigemd
3 | 0 Хариулах
Зочин [182.158.132.192] 2019/8/1
хэний өмнөөс зээл аваад, хэний төлөө амьдраад байгаа юм бэ?
1 | 1 Хариулах
Зочин [176.126.83.211] 2019/8/1
УУЛ НЬ ЯГ ИЙМ ЗАЛУУС НЬ ТӨРД АЖИЛЛАЖ БАЙХ ЁСТОЙ БАЙХГҮЙ ЮУ , ГЭТЭЛ БОДИТ БАЙДАЛ ЯГ ЭСРЭГЭЭРЭЭ , ХАМГИЙН ДОЛДОЙЧ БЯЛДУУЧ МЭДЛЭГ ЧАДВАРГҮЙ ДАРГЫН БӨГC ДОЛООГЧ УРВАГЧИД ТОВЧХОНДОО ДУНД СУРЛАГАТАНУУД ТӨРД БAAС ШИГ ШАВЖ АВИЛАГЧИН БОЛЖ БАЙГАА
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.27] 2019/8/2
Хүний жинхэнэ мөн чанарыг танъя гэвэл жижигхэн ч гэсэн эрх мэдэл өгөөд үзэх хэрэгтэй. Өчүүхэн эрх мэдэл олгоход тараа таниулчихдаг хүмүүс бол монголчууд. Энэ залуу эрх мэдэлтэй болсныхоо дараа ямар авир гаргахыг чи бид хоёр таашгүй
1 | 0 Хариулах
Зочин [202.179.25.74] 2019/8/1
Монголд ирэхгүйгээр алга болох нь уу?
0 | 0 Хариулах
Зочин [182.158.132.192] 2019/8/1
Тэгээд энэ улсыг яг хэнийг авар гэж найдаад үлдээх гээд байгаа юм бэ? Манай залуус ийм аминчхан үзэл, бодолтой байхаар энэ улс яахын бэ! муу ч сайн ч чамайг өдий болтол өндийлгөсөн эх орон чинь шүү дээ. Өнгө мөнгө хөөсөн амьдрал нэг хэсэгтээ гоё л байна байх, тэгээд дараа нь яах вэ? хүний нутагт хамаг залуу нас, хүчээ өгч үхэх дөхөхөөрөө ирцгээхүү? тэгвэл зүгээр тэр чигтээ иргэншлээ солиулчаарай. Өр өтөндөө баригдаадах гээд хүчээр зээл өгчөөгүй л байлгүй. Арчаа муутай чадваргүй юмнууд хаана ч амьдарсан адилхан. Чадварлаг зөндөө залуус сайхан амьдраад болоод л байна.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.24.223] 2019/8/1
Za chi sh.aa zgr zda chine uuruu japand goy chaaj bj hudlaa motorch ntr. Chi tiim surhiim bol endee ireed amidraach hudlaa uuruu gadaada garchaad hud hud um chaagaad bhin
1 | 0 Хариулах
usa embassy [66.181.161.27] 2019/8/2
За яахав чамд виз гаргаад өгчихье. Очоод сайн ажиллаарай.
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.161.45] 2019/8/1
ЗИАК НӨХӨД ӨӨ!ХАРЖУУГАА БЭЭЗ! МКБ ЯМАРХУУ АЛСЫН ХАРААТАЙ ИСТАРЧЭЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙСНЫГ. ТЭРТЭЭХ 2016 0НООС ЭХЛЭН НӨХӨР ТРАМПЫГ АНУСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГУУЛАХЫН ТУЛД БИДНИЙ ХИЙСЭН АЖЛЫН ҮР ДҮН МЭДРЭГДЭЖ БАЙГААГ ХАРЦГАА! МКБ МАНДТУГАЙ!
2 | 7 Хариулах
Зочин [202.9.43.237] 2019/8/1
Манайхаас газрын ховор элемент ашиглахыг хүсэж бас, ОТ-н гэрээг дагаж мөрдөхийг хүсэж бгаа.
5 | 3 Хариулах
Зочин [202.9.43.237] 2019/8/1
Монгол улсад хэрэгтэй юм юу байна.
2 | 4 Хариулах
Зочин [202.126.89.228] 2019/8/4
ard irgediinh n diilenh n hujaad durgui. hujaag dagaad $$$ gichiii boloogui kazakhstn vietnam cambodia geh met one road one belteer. youtube-r haraarai, turkmenstan edr gsn hujaad biye hudaldsan ulsuudiin huuhnuudiig maash iheer ehneree bolgoj awj baina gej zarim heden eh oronch nar n medeelel content beldej tawisan bgaa
0 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2019/8/1
tramp hoorhon haragdaad ehellee shuu
12 | 0 Хариулах
Зочин [66.181.161.37] 2019/8/1
:v::coffee:
2 | 0 Хариулах
Зочин [202.179.24.105] 2019/8/1
Энэ бүгдийг зохион байгуулсан ГХЯ, ЭСЯ, Монголын дипломатууддаа талархая
32 | 3 Хариулах
Зочин [202.131.225.150] 2019/8/1
Amerikiin Hudaldaanii Tanhim gd baiguullaga eniig barag 5n jil huutsulduj bj buteej bga shu
16 | 0 Хариулах
Зочин [202.131.225.150] 2019/8/2
Harin tiin, Amcham mongolia-n udriin medeelleer bainga irdeg shd enenii tuhai. Suuld ene zun tanhimuudiin ailchlal Amerikd hgd congressd urgun barisan baisan. Ene udaa beldsen speech n ch bas amcham beldej ugsun bh. gadaad hergiin yamand hiih yum bhgui zgr orchuulagchaa beldeerei gd gants ajil daalgaj bhd l bur unen hiimorgui durakud yumaa dandaa UIH-n heden tolgoigui muu surlagtangudar duurtsen, orhod buun brand bolson huuhduud l suuj bdg 500-n tsalingar ted nar tgj amidarku l bhgui yu. yadaj iim chuhal yumudruu chaddag hediig n tomilod yvulchih uhaan bdggui durak yumaa ene Tsogtbaatar neeree. Ugn amcham-n uulzaltandr bainga suuj bdg nileen ajliig n demjdeg yum shg bgn, daanch uuriinhuu haruitssan hedhen yumaa gguii hiichihgui olon ulsiin diplomatudin umnu bur bulaigaa tarij duuslaa turuu jild orosd bas yaasan. Ajlaa hj chadku bol ugvul taarsiin, ter Munkh orgil biluu harvard tugssun mundag huulich bgzde terend butsagad ug
0 | 0 Хариулах