ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Х.БАТТУЛГА: АНУ МОНГОЛЫН ХУВЬД СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛТЭЙ ТАВ ДАХЬ УЛС БОЛЛОО

ikon.mn
2019 оны 8 сарын 2
iKon.MN

АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын Конгрессын номын санд сенатын гишүүд, засаг захиргааны төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Монгол Улс 192 улстай дипломат харилцаа тогтоосноос өнөөдрийг хүртэл дөрөвтэй нь стратегийн түншлэлтэй байсан. Өнөөдөр ийнхүү АНУ нэмэгдэж байгаад баяртай байна.

Өчигдөр Ерөнхийлөгч Трамп бид хоёр цаг сунган, илэн далангүй ярилцлаа. Ярилцсан нэг чухал асуудал бол стратегийн түншлэлдээ тулгуурлан хоёр улсынхаа эдийн засгийн харилцааг бодит тоон утгаар сайжруулах прагматик шийдэл, арга замуудын талаар санал солилцсон явдал юм.

Монгол Улс нь АНУ-ыг худалдааны чухал түнш, томоохон хөрөнгө оруулагч байлгах эрмэлзэлтэй. Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, худалдааны салбарт харилцан ашигтайгаар өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой. Бидний эдийн засгийн хамтын ажиллагаа нэн чамлалтай байгаа гэдэгтэй хоёр тал санал нэг байгаа” гэсэн юм.

2018 оны байдлаар Монгол Улсын нийт худалдааны эргэлтийн 1.7 хувийг АНУ эзэлж байна. Тиймээс өнөөдрийн энэхүү уулзалтаар талууд хөрөнгө оруулалт, банк санхүү, худалдааны салбарт хамтран ажиллах боломж, нөхцөлийн хүрээнд санал солилцжээ.

 

 
 
 

Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Конгрессын номын сангийн Азийн номын танхимд зочилж, сан хөмрөгийн зарим хэсгийг үзэж, сонирхжээ.

Тус номын сан дэлхийн хамгийн том номын санд тооцогддог, 470 хэлээр хэвлэгдсэн 39 сая гаруй ном, хэвлэл, 3.6 сая бичлэг зэрэг хадгалагдаж байдаг байна.

Мөн Конгрессын номын санд монгол, төвд номын цуглуулга байдаг бөгөөд ойролцоогоор 10 мянга гаруй зохиол, 170 орчим ном, 600 гаруй ховор ном бүтээлүүд байна.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ямар азтай вэ? [202.179.24.140] 2019/8/6
Энэ АНУ яагаад ийм азтай юм бэ? Дандаа л азтай байх юм ха ха
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.175] 2019/8/2
Bi law Amerik ah gej duudlaa nadad oros ah zah bgui shvv pzda
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.78] 2019/8/3
Pzda min bi Oros Amerik 2 ahtai
0 | 0 Хариулах
orcuud [70.91.210.163] 2019/8/5
hodooni hodooni gj humusig duddag hernee ta nar shig orcuud iin uzel bodol iig sonshoor oi gutah ymda , ym unsh tolgoigo sergee
0 | 0 Хариулах
Зочин [64.119.25.41] 2019/8/2
Yag ymr ashigtai bidnii udur tutmiin amidral yaj nuluuluh talaar 1 shn tailbarlaad uguh bnu? Bi oidguiee
0 | 6 Хариулах
Зочин [64.119.23.154] 2019/8/5
Гэхдээ тайлбарлаад чамайг ойлгоно гэхэд хэцүү л юм даа
1 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2019/8/2
oor 4n ulsni yamar uls baidgiin
1 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2019/8/2
Япон Солонгос нөгөө нь юу билээ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.60] 2019/8/2
Солонгос байлаа юу. 2 хөрш+Япон, Энэтхэг
4 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2019/8/2
Монгол Улс дэлхийн 192 орноос ОХУ, БНХАУ, Япон, Энэтхэг гэсэн дөрөвхөн улстай Стратегийн түншлэлийн харилцаатай байсан бол өчигдрөөс эхлээд АНУ манай улстай Стратегийн түншлэлийн харилцаатай тав дахь улс боллоо.
5 | 0 Хариулах
Зочин [202.126.89.60] 2019/8/2
Ийм түншлэл гэсэн тунхаг бичгээр үхсэнээ хийх вэ. Ядаж байхад төрийн бодлогын уялдаа холбоо ч гэж байхгүй. Өнгөрсөн жил ерөнхий сайд очиж түншлэл хийсэн. Одоо ерөнхийлөгч очиж түншлэл хийлээ. Ирэх жил бас нэг сайд нь очиж ямар түншлэл хийх бол. Иймэрхүү түншлэл гэсэн тамгатай, гарын үсэгтэй цаасаар улс орон өөдөлдөг бол суга хөгжсөн байхгүй юу. Ялангуяа Америк ашигтай байсан бол Оросод Макдоналдс оруулсан ирсэн шиг, Эстонид агаарын цэргийн хүчин, явган цэрэг оруулж ирсэн шиг аль хэдийнээ хөдлөх байв шд. Манайхан тэгээд америк гэхээр чих нь сортолцоод, нүд нь бүлтэгнээд ёстой хөөрхөн шүү. Даанч газар нутаг нь түгжигдсэн, хүн ам нь бага, далайд гарцгүй учраас худалдаа хийхэд өндөр алдагдалтай улсаар юугаар ч хийх вэ. Ядаж байхад далайд гарах ганц боломж нь Хятад байхад тэдэнтэй худалдааны дайн хийгээстэй. Саяхан түрээсэлж авсан Боингоороо ТТ нүүрсээ зөөдөг юм уу, яадаг ч юм билээ. Ноолуураа самнах гэхээр дэлхийн дулаарал гээд америк барууны greenpeace-нхэн үглээд. Хэцүү ч юм аа даа.
4 | 6 Хариулах
Зочин [64.119.19.52] 2019/8/2
Heeriin galuu nisen ul hureh gazar, hunii huu hugjil devshliin shin gartsiig olood ireesei. America Mo goliin hudaldaa dunguj 1.7 huwiig ezeldg gj bna shu. Mun Mongol uls Americ 2 alban yosoor strategiin tunshlel baiguullaa. America Hyatadiin hudaldanii dain, Americ Orosiin shin huiten dain geh met hurtsadmal asuudlaas uudej Hyatad Oros 2iin dund burgeriin mah bolj baigaa Mongol uls urid hojid hezeech sonirhogdoj bgagugeer iheer Americchuudin haraand urtuh bolloo. Dundurn evteihen yavj bgad hurungu oruulaltl zulgaadag ym shu
14 | 0 Хариулах
Зочин [202.131.225.150] 2019/8/2
zuv yarijiin,amerik ah nar manaihiig geopolitcar ashiglah bodoltoi bidend mungu n heregtei
1 | 0 Хариулах