Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Төв талбайд боловсролын өдөрлөг гурав хоног үргэлжилнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төв талбайд “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ өнөөдрөөс эхлэн энэ сарын 20, 21-ний өдрүүдэд 12:30-17:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Өдөрлөгт төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль, сургалтын төвүүдийн төлөөлөл оролцож залууст мэргэжлээ хэрхэн зөв сонгох, гадаад, дотоодын сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах, өөрийн хүсэлд тулгуурлан мэргэжлээ зөв сонгохын давуу тал, зөвлөгөөг үнэгүй төлбөргүй өгөх юм байна. 

Мөн боловсролын салбарын мэргэжилтнүүд хэлэлцүүлэг өрнүүлж, “Цонхоо нээ” төслийн “Тойрог” бэсрэг драмын жүжгийг толилуулахаар болжээ.

Өнгөрсөн өдрүүдэд төв талбайд номын баяр зохион байгуулагдаж, өндөрлөсөн юм.