Ардчилсан Нам(АН)-ын гишүүд өнөөдөр намынхаа дарга, тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Цогтгэрэл болон УИХ-д сууж буй АН-ын 42 гишүүнд шаардлага хүргүүллээ.
Мөн УИХ-д сонгогдсон АН-ын гишүүдээ Ерөнхий сайдыг огцруулах санаачилга гаргаж, санаачилгад бүлгийн бүх гишүүнийг гарын үсгээ зурахыг шаардлаа. Тэд хариугаа долоо хоногийн дотор авахаар хугацаа заасан бөгөөд шаардлагыг нь биелүүлэхгүй бол намын даргыг огцруулах хүртэл шат дараатай арга хэмжээ авахаа мэдэгдэв.
АН-ын анхны гишүүдийн нэг М.Зундуйдаваа "Монгол Улсад төрийн хямрал, засаглалын хямрал, намын хямрал явагдаж байна. Парламент нь гүйцэтгэх засаглалаа хянаж байх ёстой. Гэтэл парламентад суудалтай таван намын гурвыг өвөртөө хийчхээд, янагийн хайр зарлаад байгаа Л.Оюун-Эрдэнэ өөрөө хууль бус юм хийсэнд АН-ын бүлэг байр сууриа илэрхийлэхгүй удаж байна.
Либерал үзэлтэй АН-ын толгойлж байгаа Л.Гантөмөр маань Л.Оюун-Эрдэнийн гал хамгаалагч болчихсон байгаа тул түүнийг АН-ын дарга байх ёс суртахуунгүй гэж үзэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!