• 6 сарын 15, Ням

АШГАА НЭМЭГДҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ БҮРТГЭЖ БАЙНА

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 5 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Бизнесээ томруулах, гацаанаас гаргах, шийдэж чадахгүй байгаа асуудлынхаа гарцыг олох, юу болохгүй байгаагаа мэдэх, шинэ юм сурах, шинэ хүнтэй танилцах, шилдэг бүтээгдэхүүнийг олох, хэрэгтэй зөвлөгөөгөө авах, хайж байсан хүнтэйгээ танилцах хүсэлтэй, хөдөлмөрч, хүсэл тэмүүлэлтэй, зүтгэлтэй бизнес эрхлэгчийг бид хайж байна.

Хэрэв танд эдгээр шинж байгаа бол та чуулганд очиход л хангалттай. Учир нь тасалбарын төлбөрийг таныг бизнесээ томруулаасай гэж хүсдэг хүмүүс төлөх аж. Гэхдээ та заавал бүртгүүлсэн байх учиртай.

Арга хэмжээнд амжиж бүртгүүлэхийг хүсч байвал: https://erx.es/BTKsummit

Утас: 9111-9439

Жижиг том гэлтгүй, бизнесээсээ хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх хүсэлтэй бизнес эрхлэгчдэд туслах зорилготой Бизнесээ Томруулъя төрийн бус байгууллага (ТББ)-с энэ 5 дугаар сарын 31-нд “Бизнесээ Томруулъя” чуулганыг зохион байгуулна.

“Бизнесээ Томруулъя” чуулганд ирснээр та юу хүртэх вэ?

ХЭЗЭЭ Ч СОНСОЖ БАЙГААГҮЙ СОНИРХОЛТОЙ ИЛТГЭЛ

Салбар, чиглэлдээ хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэгтэй туршлагатай, хэлж, ярьж байгаа нь орой руу орж, нүд нээж, бодоогүйг бодуулж, санаагүйг сануулдаг мэргэжилтнүүдийн сонирхолтой илтгэлүүдийг сонсоно. Илтгэгчид нь салбартаа 20-оос дээш жил ажилласан, нэг удаагийн сургалт, зөвлөгөө өгөх төлбөр нь багадаа цагийн 100.000 төгрөгөөс эхэлдэг жинхэнэ экспертүүд юм. Хэрэв та амжиж бүртгүүлбэл эдгээр илтгэгчдийн өөр хаанаас ч сонсож чадахгүй яриаг үнэгүй сонсох боломжтой. “Бизнесээ Томруулъя” чуулганд нийт 15 илтгэл тавигдах бөгөөд зарим илтгэгчдийн илтгэлийн сэдвийг танилцуулъя.

 


Ж. Хишигжаргал

зураг
 

Менежментийн зөвлөх үйлчилгээний Коннект ХХК-н захирал,
Монгол-Япон төвийн  Япон менежментийн үндэсний сургагч багш,
Монголын Кайзен холбооны дэд ерөнхийлөгч

Япон менежмент ба Монгол удирдахуйн ухаанаар монгол хүнийг ажиллуулах нь

Япон менежментийн ухааныг олон жил судласан, түүнийгээ Монгол менежмент, тэр дундаа Чингис хааны удирдахуйн арга барилтай харьцуулан судалж, түүнээсээ монгол хүнийг удирдан ажиллуулах арга ухааны талаар туршиж, олж илрүүлсэн мэдлэгээ тантай хуваалцана.

 


Ё. Мөнхдэмбэрэл

зураг
 

Хүний нөөцийн корпорацийн Ерөнхийлөгч, Хөрөнгө оруулагч, Энтрепренер, Контент бүтээгч, Инфлүенсэр 

Ажилтнаа таниагүй цагт амжилттай удирдаж чадахгүй

“Удирдагчид хүнийг таних зайлшгүй шаардлага үүсдэг. Гэтэл хүнийг хараад, хэд хоног ажиллаад бүрэн танина гэж байхгүй. Голдуу тухайн хүний өнгөрсөнд гаргасан болон одоо гаргаж буй үйлдлээс нь ирээдүйд энэ хүн ийм үйлдэл хийж магадгүй юм гэсэн таамаг дэвшүүлдэг. Энэ нь амархан биш, дээр нь үнэн байхгүй ч байж мэднэ. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ, бас хэрхэн шийдсэн бэ гэдэг хувийн туршлага, олон улсад хэрхэн шийддэг туршлагаас хуваалцах болно.”

 


Б. Наран

зураг
 

Эрксис Инк-ийн хамтран үүсгэн байгуулагч

Бизнесээ томруулах томъёо

“Бизнест зөвхөн хүсэл тэмүүлэл, ур чадвар, хөрөнгө, баг хангалтгүй — өсөлт, тогтвортой байдлыг хангахын тулд сайн ажилладаг систем чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ илтгэлээр би сүүлийн 20 жилийн туршлагаас үндэслэн, хэрхэн үр дүнтэй систем угсрах талаар бодит жишээгээр хуваалцах болно.”

 


П.Мөнхсайхан

зураг
 

“Gate” сүлжээ бар, лоунжийн үүсгэн байгуулагч

Бизнестээ дурласан байхад удирдах мэдрэмж сайн ажилладаг

“Хийж буй бизнестээ дур сонирхолтой, зүрх сэтгэлээрээ ханддаг л бол амжилттай байх магадлал өндөр. Тийм байхад, жижиг зүйлс дээр анхаарал хандуулж, сэтгэл гаргах нь жирийн зүйл. Бас бизнесээ амжилттай удирдахад мэдрэмж маань сайн ажилладаг” хэмээн ярьсан Мөнхсайхан зөөгчөөс сүлжээ дэлгүүрийн эзэн болсон замнал, түүхээ хуваалцана.

 


Э.Чинзориг

зураг
 

BNI Mongolia Founder, Master Trainer and Business Coach

Фрайнчайзаар бизнесээ томруулах нь

“Франчайзинг нь жижиг, дунд бизнесүүдийн хувьд хурдацтай бөгөөд эрсдэл багатайгаар өргөжин тэлэх, буюу scaling хийх үр дүнтэй арга бөгөөд шинэ бизнес эрхлэгчдэд ч мөн адил онцгой боломж олгодог. Амжилттай туршигдсан бизнесийн загвар, зах зээлд танигдсан брэндийн нэр хүндийг шууд ашиглах замаар франчайз бизнес эрхлэгч нь эхнээсээ тогтвортой, үр ашигтай системд суурилсан бизнесийг удирдах боломжтой болдог. Төвөөс үзүүлдэг сургалт, үйл ажиллагааны стандарт, маркетинг болон технологийн нэгдсэн дэмжлэг нь бизнесийн амжилттай явцыг хурдасгаж, алдаа гаргах эрсдэлийг бууруулдаг. Нөгөө талаас, франчайз эзэмшигчийн туршлага, удирдлагын зөвлөмжүүд нь шинээр бизнес эрхлэгчдэд практик мэдлэг, итгэл нэмэгдүүлж, өөрийн хөрөнгө оруулалтаар зах зээлд байр сууриа эзлэх боломжийг олгодог. Иймд франчайзинг нь жижиг, дунд бизнесүүдийг өргөжүүлэх, шинэ зах зээлд амжилттай нэвтрэх, тогтвортой өсөлтийг бий болгоход стратегийн чухал хэрэгсэл болдог.”

 


Т. Бямбатогтох

зураг
 

Гэр бүл судлаач, Сэтгэлзүйч

“Ажил ба Амьдралын тэнцвэрт байдал буюу
Амжилттай бизнес эрхлэгч
Амжилтгүй нөхөр/эхнэр
Амжилтгүй аав/ээжийн аль нь вэ, та?”

“Зөнгөөрөө амжилтанд хүрдэг бизнес гэж байдаггүй. Бизнес эрхлэгчид санад нийлэх байх. Зөнгөөрөө аз жаргалтай болдог гэр бүл ч гэж байдаггүй. Үүнийг би олон кэйс дээр харж байна. Өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэж компаниа босгосон ч, амьдралын утга учир - гэр бүлээ алдвал амжилт эсвэл ашиг нь юу байх билээ? Ажил болоод ахуй амьдралын тэнцвэрт байдал алдагдаж байгааг мэдэж байгаа ч, өөрчилж чадахгүй байна уу? Хүсэвч, яахаа мэдэхгүй, юунаас эхлэхээ, юу хийхээ мэдэхгүй байна уу? Нэгэнт оройтсон санагдаж байна уу? Эхнэрээсээ хол, хүүхдээсээ хөндий. Гэтэл тэднийхээ төлөө бүхнээ зориулахад бэлэн. Одоо яах вэ? Хаанаас эхлэх вэ? Юу хийх ёстой вэ?

 


А.Ариунзаяа

зураг
 

СИИЛ Монгол ТББ-ын захирал. АНУ-ын Эмори их сургуулийн СИИ хөтөлбөрийн чиглүүлэгч багш, CBCT хөтөлбөрийн багш

“Анхаарлаа удирдаж сурвал
Амжилтаа үржүүлж чадна”

Жижиг дунд бизнес эрхлэгчид маркетинг, борлуулалт, санхүү, үйлчилгээ, гээд юм бүхэнд өөрөө оролцохоос өөр аргагүй байдалд байдаг. Энгийн хүнийг бодвол оюун санаагаа хэт ачаалж, анхаарлаа байнга сарниулдаг тул сэтгэл санаа тогтворгүй болж амархан ядрах нь түгээмэл. Тэгэхгүй гээд өөр яах вэ? Бизнес эрхлэгч хүн анхаарлаа удирдаж сурснаар дан ганц сэтгэл хөдлөлөө жолоодож, стрессээ багасгаад зогсохгүй бүтээмж, үр ашгаа нэмэгдүүлэх боломжтой болдог. Анхаарлаа удирдаж сурмаар байна уу? Удахгүй энэ талаар ярилцъя

 


Г.Эрдэнэгэрэл

зураг
 

Сургалт Судалгааны Полиси Төв ХХК-ийн Сургагч багш

“Бизнесийг томруулдаггүй “тэнэг” шийдвэрүүд”

Тэнэг шийдвэрээсээ болж өөрийн бизнесийнхээ өсөх боломжийг өөрөө үгүйсгэж байж магадгүй! Бизнесийнхээ амжилтаа хязгаарлаж буй тэнэг шийдвэрүүдийг таньж, зас, өсөлт хязгаарлагчаа тас цохь! Бизнесээ томруулах гэж хичээж байгаа ч гаргаж буй зарим хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа тэнэг шийдвэрүүд тань өсөлтийг нь хазаарлаж, тушиж, нурааж байгааг энэ илтгэлээр ойлгуулах гэж хичээх болно. Эрт мэдвэл бага тэнэгтэнэ.

 


П.Амармэнд

зураг
 

Хөгжлийн Шийдэл ТББ ын Гүйцэтгэх Захирал

Жижгээс Дунд руу өсөхдөө алдсан Хөдөлмөрийн бүтээмжийн “УХРАЛТ” ба ЖДБ ийн хөгжлийн шийдлүүд

Хөгжлийн Шийдэл ТББ Монгол улсын 12 аймаг УБ хотын 13 салбараар 2019-2024 оны хооронд хэрэгжүүлж 34,900 ЖДБ рүү хүрч ажилласан BEST хөтөлбөрийн хүрээнд туршсан ЖДБ хөгжүүлэх, ЖДБ эко системийг сайжруулах аргачлалуудыг танилцуулна.

Тухайлбал 2023 онд Олон Улсын Худалдааны төвийн боловсруулсан ЖДБ ийн өрсөлдөх чадварын матриц аргачлалаар Монгол улсад 703 ЖДБ хамруулсан судалгаа хийсэн. Энэхүү судалгааны үр дүнгээс ЖДБ нарт тулгарч буй асуудлуудыг илэрхийлэн онцлох дүгнэлтүүд, тэдгээртэй холбоотой шийдлүүдийг танилцуулна. Мөн энэхүү аргачлалаар хувь хүмүүс, бизнесүүд, аймаг орон нутгийн бодлого боловсруулагчид өөрийн бизнесийн өрсөлдөх чадварыг дэлхийн болон Монголын жишигтэй харьцуулж, хөгжлийн боломжуудыг тодорхойлох аргачлалыг танилцуулна.

Жишээлбэл энэхүү судалгаан дээр хөдөлмөрийн бүтээмжийг нэг ажилтанд ногдох борлуулалтын орлогоор тооцож үзэхэд жижиг бизнесээс том бизнес болж хувирснаар хөдөлмөрийн бүтээмж буурсан зүй тогтол харагдаж байгаа юм. Энэ нь ЖДБ бүрийн амны уншлага болсон “хүний нөөц”-тэй холбоотой асуудлын баталгаа бөгөөд энэ асуудлыг шийдэх маш хялбар аргачлалыг мөн танилцуулна.


Дээрх хүмүүсийн үнэ цэнтэй илтгэлийг үнэ төлбөрийг сонсохыг хүсэж байвал: https://erx.es/BTKsummit

Утас: 9111-9439

“АМИНД” ОРОХ СУРГАЛТ ба ГАНЦААРЧИЛСАН ЗӨВЛӨГӨӨ

Бизнесээ Томруулъя ТББ бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжих цор ганц зорилготой. Энэ зорилгынхоо хүрээнд бизнес эрхлэгчдэд хэрэгтэй ур чадварыг олгож, мэдлэг, мэдээлэл, зөвлөгөөгөөр хангаж чадах мэргэжлийн холбоодтой урт хугацааны хамтын ажиллагааг баталгаажуулан, албажуулаад байна.

зураг
 

Сургалт №1: ЖДБ-н зардлыг бууруулах хиймэл оюуны боломжууд

А.Мэнд-Орших

Эрксис Инк, Хамтран үүсгэн байгуулагч


 

зураг
 

Сургалт №2: “Биржийн бус зах зээл”

Э.Мөнх-Өргөө

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан менежер


Биржийн бус зах зээл нь хөрөнгө оруулалтын өөр бүтэцтэй, онцлог механизм бүхий чухал салбар юм. Энэхүү сургалтаар жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалт татах санхүүгийн шинэ боломжуудын тухай цэгцтэй мэдлэгийг олгох болно.

Эвентийн туршид бид 8 төрлийн мэргэжлийн холбоо, байгууллагууд бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудалд шийдэл олгох тухай сургалт, зөвлөгөө орох болно.

Арга хэмжээнд амжиж бүртгүүлэхийг хүсч байвалhttps://erx.es/BTKsummit

Утас: 9111-9439

“Бизнесээ Томруулъя” арга хэмжээний үеэр 8 төрлийн мэргэжлийн холбоо, байгууллагууд бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх, тулгарч буй асуудалд шийдэл санал болгох сургалтуудыг орох болно.

Нэмээд, Бизнесээ Томруулъя ТББ үндсэн зорилгынхоо хүрээнд дараах байгууллагуудтай урт хугацааны хамтын ажиллагааг баталгаажуулж, Харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэсэн.

  • Нийгмийн даатгалын ерөнхий газар
  • Татварын ерөнхий газар
  • Эрксис монголиа ХХК
  • МҮЦАЭХ
  • Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт
  • Монголын хуульчдын холбоо
  • Монгол Японы төв

Бизнесээ Томруулъя чуулганд хүрэлцэн ирснээр та үдээс өмнө дээрх байгууллагуудаас зохион байгуулах мэргэжилтнүүдийн сургалтанд сууж, харин үдээс хойш тус мэргэжлийн холбоодын туршлагатай зөвлөхүүдээс ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.

Дээрх байгууллагуудаас чамгүй зардал бас цаг зав зарцуулж байж олж авах асуултынхаа хариуг нэг дороос авахыг хүсэж байвал: https://erx.es/BTKsummit

Утас: 9111-9439

ЭРЭЭД БАЙСАН ШИЙДЛИЙГ ТАНЬ ТАНИЛЦУУЛАХ ЭКСПО

Бизнесээ Томруулъя чуулганд Монголын хамгийн том ORI STUDIOS-н байранд болох бөгөөд гадаа талбайд нь 60 орчим байгууллагуудын асар байрлана. Тэндээс оролцогчид бизнестээ, өөртөө хэрэгтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдээллийг олж авна.

Олон зуун бизнес эрхлэгчдэд бизнесээ танилцуулахыг хүсэж байвалhttps://erx.es/BTKsummit

Утас: 9111-9439

ШИНЭ ТАНИЛ, ХАМТРАГЧ, ТҮНШТЭЙ УУЛЗУУЛАХ НЭТВОРКИНГ

Ажил, ажил гэсээр байгаад өөрийгөө хөгжүүлэх сургалт, илтгэлд хамрагдах, шинэ танилтай болох боломж бизнес эрхлэгчдэд тэр бүр олдоод байдаггүй. Та Бизнесээ Томруулъя чуулганд оролцсоноор танилын хүрээгээ тал шиг тэлнэ. Ирээдүйн хамтрагч, шинэ бизнес эхлүүлэгч, одоо хийдэг ажлыг тань илүү хялбаршуулах нэгэнтэй учирч, танилцана гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Арга хэмжээнд амжиж бүртгүүлэхийг хүсэж байвал: https://erx.es/BTKsummit

Утас: 9111-9439

AFTER PARTY

Ажиллаж чаддаг бол амарч бас зугаацаж чаддаг байх хэрэгтэй гэдэг. Оролцогчид арга хэмжээний төгсгөлд авьяаслаг артистуудын үзүүлбэрийг сонирхож, аяга дарс, халбага шар айраг шимэн өдрийн турш хүлээн авсан амжилтад хөтлөх мэдлэгээ шингээх боломжтой.

“БИЗНЕСЭЭ ТОМРУУЛЪЯ” ЧУУЛГАНД ИРСНЭЭР ТАНЫ ХҮРТЭХ 5 ҮР АШИГ

  1. Хэзээ ч хаанаас ч олж сонсохгүй, танд тус болох илтгэлүүдийг сонсоно
  2. Асуудлаа шийдэх сургалтад хамрагдана
  3. Ганцаарчилсан зөвлөгөө авна
  4. Экспоноос хэрэгтэй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олж авна
  5. Олон танилтай болно

Гагцхүү та бизнесээ томруулах чин хүсэл эрмэлзэлтэй, хөдөлмөрч, зүтгэлтэй байхад л дээрх бүгдийг хүртэх боломжтой.

Бүртгүүлэх: https://erx.es/BTKsummit

Утас: 9111-9439

Вэбсайт: www.btk.mn

Фэйсбүүк: https://www.facebook.com/profile.php?id=61573716447360

Утас: 91119439

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.