• 6 сарын 15, Ням

ФОТО: Ерөнхий сайдыг огцруулахаар 80,000 орчим иргэн гарын үсэг зуржээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэг огцруулахаар иргэд төв талбайд зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Түүнийг огцруулахаар иргэдээс цахимаар болон цаасаар гарын үсэг цуглуулж буй. Одоогийн байдлаар uih.mn/petition цахим хуудаст 50,000 орчим хүн гарын үсгээ зурсан бол цаасаар 80,000 орчим хүн ерөнхий сайдыг солих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж зохион байгуулагчид мэдээлэв.

Мөн жагсагчид анхны шаардлагаа өргөтгөж байгаагаа мэдэгдсэн юм. Энэ талаар тэд "Бидний эхлүүлсэн жагсаалын шаардлагад улс төрийн намуудын удирдлагууд болон эвслийн Засгийн Газрын гишүүдийн зүгээс үзүүлж буй хариу үйлдлийг бид илтэд олон нийтийн эрх ашгаас урвасан үйлдэл гэж үзэж байна. Иймд бид анхны шаардлагаа өргөтгөж дараах байдлаар өргөтгөсөн шаардлагыг танилцуулсан.

  • Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ улс төрийн болоод ёс зүйн хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр огцрох,
  • Дараагийн шинэ Засгийн Газрыг эвслийн Засгийн Газар байгуулахыг дэмжихгүй,
  • Албан тушаалтны бус тогтолцооны тогтвортой байдлыг дэмжиж, Үндсэн Хуульд өөрчлөлт оруулахгүй байх,
  • Дээрх шаардлагууд нь жагсаалын анхдагч шаардлагыг хангахаас гадна урт хугацааны тогтвортой, хариуцлагатай, ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн засаглалыг бүрдүүлэх, парламентын тогтолцоог бэхжүүлэх, Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалах ач холбогдолтой гэж үзэж байна.

​​​​Жагсаал зохион байгуулах болсон талаар "Ноорог" медиа студийн үүсгэн байгуулагч О.Уламсайхан "Анх найзуудтайгаа сууж байгаад "Огцрох амархан" нэртэй жагсаал хийе гэж ярилцаад л талбай дээр гарч ирсэн. Эхлээд жагсаал маш замбараагүй байсан бол бага багаар хуулийн хүрээнд хэрхэн ажиллахаа ойлгож авснаар одоо илүү цэгцтэй ажиллаж байна. Жагсаалыг "Ноорог" студиэс зохион байгуулж буй гэдэг ойлголт буруу. Би иргэн хүний хувьд оролцож байгаа болохоос бус О.Уламсайхан "Ноорог"-ийг ганцаараа төлөөлөхгүй. Зохион байгуулагч багт "Ноорог"-ийн бус 10 гаруй залуучууд бий. Өдөр ирэх тусам жагсаалын зохион байгуулалтад оролцох хүсэлтэй хүний тоо нэмэгдэж байна. Бид ардчилсан оронд амьдарч байгаа тул одоогоор жагсаал хийлээ гэж дарамталсан ямар нэг асуудал гараагүй" гэв.

Зургаа дахь өдрийн жагсаал 17:00 цагаас 20:00 цаг хүртэл үргэлжилж буй. Олон иргэд дуу хоолойгоо хүргэж байгаагаас суга таягтай иргэн “Тусгай хэрэгцээтэй иргэдийн төлөөлөл болж энд ирлээ. Аав ээжийн маань татварын мөнгө хэн нэгний цүнх болоод хувирч байгаад харамсалтай байна” гэсэн юм.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг