ХӨСҮТ: Улсын хэмжээнд улаанбурхан өвчний 2,296 батлагдсан тохиолдлыг бүртгэв
Улаанбурхан өвчний өнөөдрийн (2025.05.19) нөхцөл байдлын мэдээллийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс танилцууллаа.
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт 2,296 тохиолдол батлагджээ. Үүнээс 1,556 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Харин
- 369 хүн гэрээр
- 371 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой.
Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий Боловсролын Сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Тодруулах, лавлах мэдээллийг 89016199, 75103100 утсанд хандаж авах боломжтойг ХӨСҮТ мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
